++PART17++

1.6K 128 13
                                    

Хэми нүдээ нээгээд биендээ ямар нэг бэртэл байгаа эсэхийг үзэхээр багахан хөдлөхөд ямар ч байсан хаана нь ч өвдсөнгүй тэр бэртэл байхгүй байгаад баярлан инээх гэсэн ч нулимс хоёр хацрыг нь даган урсана аргагүй шүү дээ хэдий ямар нэг муу зүйл болоогүй байж болох ч айдас гэдэг зүйлийг бүгд л мэдэрдэг хэми харанхуЙд нүдээ дасгах гэж оролдох ч бүтсэнгүй юу ч үл харагдах харанхуй хэнийг ч айдасд автуулж чадна харанхуй орчинд юу ч мэдэхгүй ингээд сууж байснаас хүлүүлээд хэн нэгний өмнө хэвтэж байсан нь арай дээр мэт ингээд суухаар түүний тархи олон янзын бодол ургуулан тэрэндээ айн сууна
Удалгүй урдаас нь гэрэл асан бага багаар харах орчинг нь гэрэлтүүлж эхэллээ урд нь байх хөшиг шиг зүйл дэлгэгдэхэд түүнийг нэг үл таних бадриун залуу харан суух бол цаана нь хэдэн залуус хөзөр тоглон суух нь харагдана ухаан орсон мэт хашхирах гэсэн ч амыг нь тагласан маск шиг зүйлээс болон ямар ч авиа үл сонсогдоно хэми хүлээсгүй байсан тул гараараа өнөөх маскыг авах гэж оролдсон ч болсонгүй удаанаар толгойгоо өргөн өнөөх залуу руу харцаа шилжүүлбэл тэр доогтой инээн "Наадахаа чи авч чадахгүй л болов уу яагаад гэвэл би ч гэсэн авч чадахгүй ххаха" гэсээр хахир хүйтэн хоолойгоороо хамаг шар үс бостол инээхэд цаана нь буйдан дээр сууж байсан залуу түүнрүү лааз шидэн "Амаа татаач заваан амьтан минь чих өвдчихлөө" гэж уцаарлангуй хэлэх нь хэмид нэг л танил хоолой шиг санагдлаа
Лааз шидсэн залуу босч ирэн торны өмнө ирэхэд бүдэг гэрэлд царай нь сүүдэртэн харагдаж түүний царайг сайн харж чадахаар болов хэмигийн дотор хүнд чулуу хаячихсан юм шиг л санагдан нүд нь бүлтгэнэсээр залуугаас "яагаад?" гэх асуултыг асуухыг хүссэн ч амнаас нь авиа ч үл сонсогдоно
Жимин ямар ч нүүрний хувиралгүй түүнрүү харсан чигтээ "намайг уучилаарай гэхдээ надад ямар ч сонголт байгаагүй уучилаарай хэми" гэх хэдхэн үг хэлчихээд яг л нулимсаа тэвчих гэсэн мэт дээшээ харан зогсоно
Хэми хацар даган урсах бүлээн нулимсыг гарныхаа араар арчиад өвдөгөө тэврэн суулаа түүнд одоо жон уг хүлээхээс өөр арга байхгүй гэдгийг хэми мэднэ

Жон у машинаасаа буун хамаг хурдаараа өнөөх хар машин руу гүйсэн ч машин дорхноо хөдөллөө жон у буцаж гүйн машиндаа суугаад бүхээгтэй машины араас хазаа тултал нь гишгэн хурдлан давхих ч гүйцэхээсээ өнгөрсөн бололтой, гэхдээ жон у найдлага тавин араас нь давхисаар...

Аманд нь байх жижигхэн хар төхөөрөмжөөс болоод хэмид амьсгалах хүртэл хэцүү санагдан хамраараа жигд амьсгалахыг хичээх ч удаан уйлснаасаа болж амьсгал нь дээрдэн улам л хэцүү болгож байв
Энэ үед хэмигийн зүрхийг зүсэн гарах гашуун нулимс түүнийг хичнээн хичээсэн ч нүднийх нь аньсага даван урсана
Одоо түүний юу юунаас ч илүүтэй айж буй зүйл нь юнги!! Түүнийг ахиад харж чадахгүй, тэвэрч ч чадахгүй бол яана! Гэх бодол цаг тутамд толгойд нь эргэлдэн айх айдас зовлонг нь улам л хүндрүүлэх аж
Гэхдээ түүнд жон у гэх итгэл найдвар бий!! Хэми жон уд итгэдэг түүнийг ирж авна гэдэгт ч итгэж байгаа

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now