++PART9++

3.7K 156 4
                                    


Бид бүгд жонгүгын санааг хүлээн зөвшөөрсөн гэхдээ энэ нь юнги бид хоёрыг үерхүүлэх нэг арга байсан юм лдаа

Тэр үед нэг тийм юм болсноос хойш юнги бид хоёр шийтгэлээр 1 сар үерхэх гэж байгаа өнөөдрөөс эхлээд өглөө их эрт сэрлээ амралтын өдөр байхад ийм эрт сэрчихдэг магадгүй догдлоод л сэрсэн байх орондоо бөөн аз жаргалтай амьтан хэдэн цаг хөрвөөж хэвтлээ юнги босох болоогүй юм байхдаа босоод бид болзох болов уу?? хүлээж тэсэхгүйнэ ээ
Босоод шүршүүрт орчихоод гарж ирэхэд юнги босчихсон хувцасаа өмсөөд байж байлаа намайг болзоонд урихгүй юм байхдаа "нөгөө юнги өнөөдрөөс шийтгэл эхэлж байгаа" юнгиг мартчихсан юм болов уу гэж бодоод сануулах гэж ийн хэлэхэд юнги надруу харж инээчихээд "тэр чинь тоглоом шүү дээ биднийг биелүүлж байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй" гээд ахиад л инээлээ
Би ч тэнэг юмдаа юнгигын хэлдэг үнэн гэхдээ энэ л боломжийг ашиглахгүй бол сэхи яах ч юм билээ би заавал зөвшөөрүүлж юнгитэй болзох хэрэгтэй магадгүй хардуулах ч юм уу тиймэрхүү зүйлс хийх хэрэгтэй байх "мм тэгвэл чамтай биш намжүүнтай шийтгэлээ биелүүлэх хэрэгтэй юм байна" гээд худлаа инээн дээр болсон шиг хардуулах гэж оролдлоо юнгигын царай гэнэт өөрчлөгдөн надруу хачин харснаа "ч.чи тэгж болохгүй" гээд уурлан хөмсгөө зангидахад миний төлөвлөгөө бүтэж байгааг мэдэж байлаа "тэрний оронд яахав би чамд тусалж болох юм" гэсээр доош харан хуруугаа оролдooд байхад нь миний инээд хүрээд инээчихлээ "тэгээд чи яаж туслах юм" гээд жуумалзахад юнги ичсэн бололтой өөр тийшээ харан "яахав чиний шийтгэлийг биелүүлэхгүй бол чи хэцүү байдалд орно бас би өрөөний хамтрагчаа хэцүү байдалд оруулахгүй гэсэндээ л тусалж байгаа юм" гээд бага зэрэг хацар нь улайхад юнги шууд л босож яваад угаалгын өрөө рүү орчихов ахх эгдүүтэй юм аа ахиад л зүрх догдлох мэдрэмж
Би очин хаалгыг нь тогшоод "юнги зүгээр үү" гэхэд гэнэт хаалга онгойн би унах дөхөхөд юнги гараа бэлхүүсээр минь ороон барьж амжив бидний нүүр хоорондоо хэтэрхий ойрхон байлаа

Юнги намайг улайхаас өмнө тавин өөр тийшээ харан зогсоход би түүнийг уурласан юм болов уу гэж бодоод урд нь очиж зогсоход юнги ахиад л өөр тийшээ харчихав "юнги яагаад уурлачихав аа мм" гээд ахиад урд нь очоод өөр тийшээ харахаас нь өмнө нүүрийг нь барьж аван өөрлүүгээ харуултал 😍 ахх хэтэрхий хайрламаар дүр төрх юнги ув улаан помидор шиг болтлоо иччихсэн байсан болохоор миний өөдөөс харахгүй байж
Юнги миний гаран дээр гараа давхарлаж тавин доош буулгаад хоёр гараас минь атган "Би заавал чамд туслана... өнөөдөр болзоонд явцгаая н.нө.нөгөө чамд туслах гэж л явж байгаа шүү дуртайдаа биш" гээд гарыг минь тавиад хариу хэлэхийг минь хүлээх мэт нүдрүү минь ширтэнэ би түүний улайсан хацрыг хараад жуумалзан "мм болж байна тусалж байгаад баярлалаа гэхдээ яагаад улайгаад байгаа юм" гэхэд юнги хариу хэлэлгүй өрөөнөөс гараад явчихлаа

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now