5. Хун болохыг хичээсэн хэрээ

2.1K 261 11
                                    


       Жонгүг, Юнги 2 тасралтгүй зугатсаар байсан боловч тэдний араас хөөж буй хүмүүс бууж өгөлгүй дагасаар байв.

- Юнги. Тэр хогийн сав руу оръё. Ингэхгүй л бол тэднээс зугатаж чадахгүй юм байна гэж Жонгүгийг хэлэхэд Юнги

- Үгүй ээ. Миний бахархал хэзээ ч зөвшөөрөхгүй гэж орилсон боловч Жонгүг түүний үгийг авч хэлцсэнгүй.

Юнгиг чирэн хогийн савруу ороод хүмүүс ирэхээс өмнө тагийг нь амжиж хаалаа. Муудсан хоолны үнэр үнэртэх бөгөөд тэд хамраа даран сууцгаана.

- Тэд энэ хавьд алга байна гэж хэн нэгэн орилоход

- Яасан ч алдаж болохгүй шүү. Хэрээд ахлах ангийхний сүрийг үзүүлмээр байна гэж өөр хүн орилон тэд энэ газраас холдон явцгаав.

Тэднийг явсаны дараа Жонгүг, Юнги 2 хогийн савнаас гарч ирцгээв. Юнги гадуур хувцсаа тайлан гартаа барин хамар луугаа ойртуулсанаа ярвайн буцаан холдуулав.

- Чи битгий охин шиг маяглаад бай. Явцгаая.  гэж Жонгүг хэлээд алхахад

- Би ийм газар луу орсондоо итгэж чадахгүй нь ээ.

- Заа яахав. Яахав. Ямар ч зодоон хийлгүйгээр дахиад нэг өдрийг өнгөрөөж чадлаа хэмээн Жонгүг бахархалтайгаар хэлэв.

- Чи үнэхээр хун болж чадна гэж бодож байна уу? Хэрээ гуай.

- Хөөе. Чи хүртэл намайг хэрээ гэж дуудахаар чинь би яахын. Тэгээд ч би хун болох гээгүй. Зүгээр л Тэхёнд дажгүй харагдахыг хүсэж байна. Юнги түүнийг араас нь гүйцэн ирээд инээд алдан

- Чи мэдэх үү? Хэрээ хичнээн хичээгээд ч хун болж чадахгүйг.

- Чи яагаад түрүүнээс хойш хун яриад байгаа юм бэ? Хун энд ямар хамаатай юм?

- Зүгээр л. Хэрээний эсрэг амьтан чинь хун биздээ. Хун чинь бүхий л сайхан зүйлийн бэлгэдэл. Хүүхдүүд танай Тэхёныг хун гэж хочилдог юм байналээ.

- Надад хамаагүй. Тэгвэл би ч гэсэн Тэхёнтой ижил хун болохыг хүсэж байна.

Сургууль эхлээд аль хэдийн нэг сар өнгөрсөн хэдий ч Жонгүг өөрийн дурласан үл таних залуугийн нэр болон А ангид сурдаг гэдгээс өөр зүйл мэдэж амжаагүй байлаа. Түүнд илүү зүйл мэдэх завдал ч гараагүй. Учир нь 2 болон 3р ангийнхан бараг бүгдээрээ түүний эсрэг болж "Хэрээ хочит Жон Жонгүг"-ийн хүчийг сорихоор улайрдаг. Өдөр бүр энэхүү хөөцөлдөөн давтагддаг учир тэр 2 хичээлдээ суугаад л тарангуут гэр лүүгээ харайлгадаг болсон юм.

Маргааш өглөө нь Жонгүг хичээл дээрээ ирэхэд Юнги ирээгүй байлаа. Юнги бүтэн өдөр хичээлдээ ирээгүй бөгөөд энэ явдал Жонгүгийн санааг маш их зовоож байв. Хичээл тарах үед нэг охин түүнд цаасан дээр бичсэн захиа авч ирж өгсөн бөгөөд уг захианд:

" Найз чинь бидний гарт байна. Хэрвээ найзыгаа авахыг хүсэж байвал ххххххх барилга дээр ир. Бид 6 цаг хүртэл хүлээх болно." гэсэн байв.

Би бугуйн цагаа харахад 05 цаг 40 минут өнгөрч байх бөгөөд захиа дамжуулах охин надаас айн захиаг ийм орой дамжуулсан байх гэж таамаглаад ангиасаа гүйх шахам гарлаа. Сургууль таран коридор хөл хөдөлгөөнтэй байсан ч түүний царай бүх хүүхдээс тодрон харагдаж байв. Нэг охинтой сугадалцаад инээмсэглэн юм ярьж байх бөгөөд энэ үед Юнгигийн хэлсэн үг миний тархинд сум харвах шиг гэнэт орж ирсэн юм.

"Хэрээ хэзээ ч хун болж чадахгүй."

Тэхён найз охинтой байх. Яаж намайг тоохов дээ. Тэгээд ч тэр А анги. Харин би....... Гэнэт Юнги руу явж байснаа санан сургуулиас гүйн гарлаа.

Тэдний зааж өгсөн барилга нь сургуулийн ойролцоох хаягдсан барилга байсан учир ядах юмгүй олов. Намайг очих үед Юнгигийн гарыг ард нь гарган хүлэн амыг нь скочиджээ. Түүний нүүрнээс цус дуслах бөгөөд би түүнийг харангуутаа хамгийн анх тааралдсан хүүхдийг нэг хөлөөрөө өшиглөн хэвтүүлээд тэдний толгойлогч руу нь очихыг завдахад 5 залуу намайг хаав. Толгойлогч нь бололтой халзан залуу

- Хөөе. Тайвширч үз Хэрээ гуай гэхэд би газар луу шүлсээ нулимаад

- Хмм. Миний найзаар оролдсон хүмүүс хэзээ ч сайнаа үздэггүй. Удахгүй би чам дээр очих болно гэж хэлээд дахин нэг хүүхдийн гэдэс рүү өшиглөн хэвтүүллээ.

- Наадхаа алаад өг гэж халзан толгойтыг хэлмэгц тэнд байсан 10аад хүүхэд Жонгүгийг тойрон хүрээлэн зогсов.

Тэдний ихэнх нь 3F ангийн сурагчид бөгөөд тэдний дунд 2F ангийн 2 сурагч байсаныг дурьдах хэрэгтэй. Жонгүг тэднийг бүгдийг нь зодон газар хэвтүүлэхэд ойролцоогоор 8 минут зарцуулаад толгойлогч дээр нь очиход цаадах нь урт мод гартаа барин түүнрүү дайрав. Жонгүг ганцхан нударгаараа л модыг нь 2 хэсэг болгоход халзан залуу айн шууд зугатав.

Жонгүг Юнгигийн амны скочыг авахад тэр бага зэрэг инээмсэглэн

- Хаягдчихлаа л гэж бодлоо шдээ. Хурдан ирэхэд яадын гэж хошуугаа унжуулахад Жонгүг түүнийг түлхээд

- Новш минь би чамаас болж хун болох боломжоо алдчихлаа хэмээн уурсав.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon