12. Миний танихгүй өөр нэгэн.

2K 274 9
                                    

    Гялс гэртээ хариад хэдэн хувцсаа чемедандаа чихээд такси бариад хурдхан л Ким ахынх руу явахаар шийдэн сургуулийн хаалга руу зүглэж явтал хэн нэгэн араас дуудав. Би эргэн хартал Тэхён зогсож байх бөгөөд бага зэрэг жуумалзан надруу ирээд

- Хмм. Манайд очих гээд хөөрөөд л байна уу? гэж асуухад нь би бага зэрэг гайхав. Учир нь энэ миний мэддэг Тэхён биш байсан юм. Энгийнээр тайлбарлавал Юнгитэй ижилхэн өөртөө итгэлтэй, догь мөртлөө илүү хорон. Яг л өөр хүн шиг.

- Тийм ээ. Яасан. Чи баярлаж байна уу? Би ч бас түүнээс дутахааргүй өөртөө итгэлтэй төрх гарган хэлсэн ч түүний дэргэд байгаа болохоор мэдээж тодорхой хэмжээгээр сандарч байлаа.

- Би чамайг нүүхэд чинь туслах болно.

- Нээрээ юу.... Би баярласнаасаа болоод золтой л инээж орхисонгүй. Аль болох төв царай гаргахыг хичээхэд

- Мэдээж. Явцгаая. Тэр ийнхүү хэлээд миний урд гаран алхахад би араас нь дагалаа.

Хэрвээ хөндлөнгийн хүн харвал тэр атаман. Харин би дээрэлхүүлдэг арчаагүй хүүхэд шиг л харагдаж байна.

Тэхён, Жонгүг 2 алхсаар Жонгүгийн гэрт ирлээ. Замын турш тэдний хэн хэн нь үг дуугарсангүй. Тэхён өрөө лүү оронгуутаа шууд л хамраа даран

- Цонхоо нээгээч дээ. Энэ агаарыг амьсгалах арга алга гэж ориллоо.

- Сүртэй юм. Чи ямар эмэгтэй биш дээ. Ингэж хэлсэнийхээ дараа Жонгүг хэлсэн үгэндээ харамслаа. Учир нь Тэхён бага зэрэг эмэгтэйлэг хэдий ч ямар ч эр хүн өөрийг нь эмэгтэй гэж хэлэхэд дуртай байхав дээ.

Өрөөнд чимээ аниргүй байдал ноёрхоно. Жонгүг хурдхан хувцсаа чемедан луу чихээд

- Явцгаая. Би болчлоо гэхэд Тэхён үг дуугүй гэрийг орхилоо.

Нар хурцаар шарж байсан учир Тэхён нэг гараараа нар хааж хөлөө арай ядан зөөнө. Жонгүгэд энэ бүхэн байдаг л нэг үзэгдэл учраас илүү баяр баясалтайгаар алхаж байлаа. Тэр 2 зам дагуу цувран алхах бөгөөд гэнэт явган хүний замаар мотоцикл ирэхэд Жонгүг ачаагаа хаяад Тэхёныг замаас татан гаргалаа.

Тэр миний тэвэрт зогсох бөгөөд түүний амьсгал, зүрхний цохилт надад сонсогдож байна. Хацар бага зэрэг улайж, амьсгал түргэсэн, сандрал нэмэгдэж өөрийн биеэ захирч чадахгүй юм шиг санагдана. Тэхён надруу тасралтгүй ширтсээр байх бөгөөд би ч түүний урдаас ширтсээр байлаа. Удалгүй Тэхён хоолойгоо засахад би түүнийг тэвэрсэн тэврэлтээ сулруулав.

Түүний гэрт ирэх хүртлээ дахиад ганц ч үг сольсонгүй. Ким эгчтэй мэндэлсэний дараагаар шууд л өрөөндөө орж ирлээ. Ёнжүн биднийг даган өрөө лүү орох гэсэн боловч Тэхён түүнийг оруулсангүй. Учир нь эрчүүдийн амьдрах өрөө лүү охидыг оруулахгүй гэж тохиролцсон юм.

Би өрөөнд орж ирээд амаа өөрийн мэдэлгүй ангайлгаж орхив. Учир нь энэ эрэгтэй хүүхдийн өрөө гэхэд дэндүү цэвэрхэн юм. Өрөөнд нэг их тавилга байсангүй. Хананд шахан тавьсан нэг хүний ор, эсрэг талд нь компьютерийн ширээ, үргэлжлүүлээд хувцасны шүүгээ.

Сурсан заншилаараа чемедантай хувцсаа хаалганы булан луу түлхээд орон дээр нь гаран тэрийн хэвтлээ.

Энэ орон дээр тэр унтаж байсан. Түүний үнэрийг үнэртэхийн тулд доош харан хамраа орны бүтээлгэнд гүн шигтгэлээ.

- Хөөе. Чи хувцсаа шүүгээ рүү хийхгүй юм уу? Би чамд зай гаргачихсан гэж түүнийг хэлэхэд

- Өө тэгээд байж байг. Шүүгээ рүү хийх гэж ядаргаа хэмээн хариулаад утасныхаа тоглоомонд анхаарал хандууллаа.

Үнэндээ түүний дэргэд нэг өрөөнд хамт амьдарч байгаадаа итгэж өгөхгүй байна. Хэтэрхий сандарсанаасаа болж буруу зөрүү ярьчих гээд байгаа болохоор аль болох ярихгүй байхыг хүсэж байлаа. Зүгээр л гэнэт миний мөрөөдөл биелчихсэн болохоор би яг юуг яаж хийхээ мэдэхгүй байна.

- Заа яахав. Эхлээд би чамд туслая. Дараа нь өөрөө эвхээд хийгээрэй. Би эмх цэгцгүй байдалд дургүй гэж Тэхён хэлээд миний хувцаснуудыг эвхэн шүүгээ рүү хийж эхэллээ.

Жонгүг Тэхёныг үе, үе нүднийхээ булангаар харан инээмсэглэх бол Тэхён дуртай, дургүй түүний хувцсыг ялгаж байлаа.

- Чи яаж ийм бохир байж чаддаг байна аа. Чамд бараг цэвэрхэн хувцас алга. Бүгдийг нь угаа.

- Хөөе. Миний дотуур хувцсанд битгий хүр. Жонгүг гэнэт босож ирээд дотуур хувцсаа шүүрэн авахад Тэхён нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулан Жонгүгийн гарнаас атгалаа.

Жонгүгийн нүд бүлтрэх шахам түүнийг гайхна. Тэхён түүний гарыг салаавчлан атгаад аажим аажмаар түүнрүү дөхөхөд Жонгүг өөрийн эрхгүй ухарч эхлэв. Жонгүг шалан дээр хойш унахад Тэхён түүний дээр гаран нүүрээ түүний нүүрлүү ойртууллаа.

Та нарын үлдээсэн сэтгэгдлийг хараад админ нь их баярлды шдээ. Тэгэхдээ +18 бичдэггүй болохоор хандалт бага байгаа гэдгийг ойлгож бгаа мөртлөө +18 бичихгүй бгаа😂😂

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now