28. Чин сэтгэлээсээ хүссэн цор ганц хүсэл.

2K 270 21
                                    

Тэхён, Жонгүг 2 хамт амьдраад 3 сар өнгөрхөд Тэхён бүр эцэж, туран нүднээс гараад хүн харахын эцэсгүй нэгэн болсон байлаа. Харин Жонгүг хэтэрхий их аз жаргалтай байгаа болохоор бодит байдлыг харах түүний нүд сохорчихсон. Тэр бараг хорвоогийн хамгийн жигшмээр муухай хэргийг ч аз жаргалтайгаар хардаг тийм өөдрөг нэгэн болчихсон юм. Мэдээж Тэхёны ачаар тэр өөрчлөгдөж ийм хүн болсон. Хичээлдээ ч огцом сайжирч сурлагаараа эхний 5д жагсах болсон бөгөөд түүнийг дунд сургуулийн"Бүргэд" гэж мэдмэгц бүх хүмүүс түүнд сайн хандаж эхэлсэн. Түүний "Хэрээ" гэх хоч хуучирч зөвхөн цуу яриа л болон хоцорчээ.

Жонгүгийн нэр хүнд сэргэхийн хирээр нэг хүнийг хүмүүс мартаж байлаа. Тэр хүн бол мэдээж Тэхён. Сургууль шинэ онц сурлагатай, царайлаг, эелдэг нэгэнтэй болсон болохоор багш нар, хүүхдүүд тэрнийг дороо л мартчихсан.

3 сар гарч хаврын урь орон хүүхдүүд энэ тэндгүй ЭЕШ-дээ бэлдээд завгүй байлаа. Жонгүгэд бусад хүүхдийн адил тэгж хичээл хийх шаардлага байсангүй. Учир нь тэр ямар ч хичээлийн номыг нэг уншаад л тогтоочихдог. Харин Тэхён тийм биш. Тэр онц сурахын тулд хичээлээ давтах хэрэгтэй. Гэвч Жонгүгтэй амьдарч эхлээд бараг хичээлээ хийгээгүй учраас түүний дүн огцом муудсан.

- Жонгүг аа. Одоо босохгүй бол хичээлээсээ хоцорлоо шдээ.

- Үгүй ээ. Би зөвхөн чамтай хамт ингээд байж баймаар байна. Жонгүг Тэхёны дээрээс буугаад

- Чамд ч гэсэн сайхан байсан биздээ. Өглөөний с*кс.

- Муу донтой новш. Чиний гормон жирийн хүмүүсийнхээс илүү их ялгардаг байх аа.

- Чи үнэхээр мэдэхийг хүсэж байна уу? Жонгүг ийнхүү хэлээд дахин түүний дээр гарахад

- Бид хичээлдээ явах хэрэгтэй. Би явж өглөөний цай бэлдлээ. Дараа үргэлжлүүлье.

Тэхён өглөөний цай бэлдэхээр гал тогоонд орж ирэн кофе чанагчаа ажиллуулаад талх болон өндөг шарж тавиад усанд орохоор угаалгын өрөө лүү зүглэв.

Би тэсэх хэрэгтэй ч хэдий хүртэл тэсэхээ мэдэхгүй байна. Би Жонгүгэд хайртай ч одоо миний түүнийг гэх хайр үзэн ядалт болон хувирч дахиад түүнийг шархлуулах вий эмээж байна. Түүнээс цэвэрхэн салах арга байхгүй л юм байхдаа.

Тэхён Жонгүгийн сэтгэлийн шархыг эдгээхийг оролдож байгаа. Харин Тэхёны сэтгэлийн шархыг эдгээх хэн ч байгаагүй, хэн ч түүний зовлонг олж хараагүй.

Эцэг эхийнхээ хажууд сэтгэл зүйч дээр очоод бүхнийг мартчихсан юм шиг дүр эсгэдэг. Харин өөр бусдын дэргэд гэмгүй цагаахан хун болж жүжиглэдэг. Жонгүгийн хажууд түүний хайртай нэгэн болж түүний хэрэгцээг хангадаг, түүнд хайртай амрагийн дүрд тоглодог.

Жинхэнэ Тэхён яг одоо энд байна.  Өнгөрсөнөө тавин явуулж чадахгүй, сэтгэлийн шархаа хэрхэн эдгээхээ мэдэхгүй хий дэмий угаалгын өрөөнд нус нулимстайгаа хутгалдан хүйтэн шүршүүрийн доор чармай нүцгэн зогсох энэ залуу.

Гэнэт Жонгүг угаалгын өрөө рүү орж ирээд шууд л Тэхён руу очин түүний биеийг илэн үнсэж эхлэхэд Тэхён "Зайлаач" гэж орилоод түүнийг өөрөөсөө холтгон түлхчихэв. Харин Жонгүг юу ч хэлэлгүй гараад явчихав. Тэхён уучлал гуйхаар хамаг хурдаараа биеэ арчаад угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Жонгүг хэдийн хичээлдээ явчихсан байв.

Би хэтэрхий ядарсанаасаа болоод угаалгын өрөөний хаалгыг түгжээгүй бололтой. Хэрвээ би санаад түгжсэн бол ийм хэрэг болохгүй байсан. Муу тэнэг толгой.

Тэхён ангидаа орж ирэнгүүтээ л түүнийг олж харав. 2р салааны эхэнд хүүхдүүдээр хүрээлүүлэн дунд нь инээмсэглэн суух тэр нэгэн. Жонгүгээр хичээл заалгахаар F ангийнханаар зогсохгүй бусад ангиас хүртэл хүүхдүүд ирэн түүн дээр шавдаг. Түүний энэ байдалд Тэхён дургүйцсэн учираас тэд салж суухаар шийдсэн. Тэхён 1-р салааны хамгийн арын суудалд суумагцаа шууд л ширээгаа дэрлэн хэвтээд өгөв.

Тэхён нүдээ нээхэд хичээл завсарласан бололтой ангид хүүхдүүд байхгүй байв. Тэр өөрийг нь сэрээгээд завсарлаарай гэж хэлээгүй болохоор хэн нэгэнд гомдохыг хүссэн ч чухам хэнд гомдохоо өөрөө ч мэдсэнгүй. "Сургууль дээр харилцахгүй байцгаая" гэж Жонгүгэд өөрөө хэлсэн учраас түүнд гомдох эрхгүй.

Багахан ч болов юм олж идэхээр ангиасаа гаран сургуулийн гуанзыг зорьлоо. Тэр гуанзанд орж ирмэгцээ цонхны дэргэд хооллон суух Жимин, Юнги 2-ыг олж харав. Харин тэдний эсрэг талд Жонгүг олон хүүхдүүдээр хүрээлүүлэн жаргалтай нь аргагүй үдийн хоолоо идэн сууна. Сэндвичтэй талх, ундаа аваад Юнги болон Жиминий дэргэд очиж суув.

- Тэгэхээр Жонгүг хүссэндээ хүрчээ. Тэр урьд нь надад Хун болохыг хүсч байна гэж хэлж байсан. Тэр үнэхээр хун болчихлоо.

Юнги ингэж хэлээд ууртай нь аргагүй урдах хоолноосоо халбагадна.

Жонгүг хоолны газрыг орхиход Тэхён араас нь даган гарлаа. Тэр зүгээр л өглөө болсон зүйлийн талаар ярилцаж уучлал гуйхыг хүсэж байв. Тэхён Жонгүгийг удаан хайж явсаар эцэст нь арай гэж оллоо. Тэр шатны буланд нэг охинтой инээмсэглэн юм ярих бөгөөд Тэхён шатны наана зогсон тэдний яриа дуусахыг хүлээв. Түүнийг харсаар байтал Жонгүг тэр охинтой үнсэлцчихэв.

Тэхёны нүд харанхуйлан газар дэлхий хөмөрчих шиг санагдав. Сургуулийн гарц руу алхахдаа өөрийн эрхгүй хөл дээрээ тогтож ядан найгаж байлаа.

Бурхан минь! Чин сэтгэлээсээ гуйя. Түүнийг шархлуулахгүйгээр түүнээс салах аргыг надад зааж өгөөч.

Бусад зохиолуудыг нь бас уншаарай😍🥰

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now