25. Сайн хүүхэд байхаас айх эмгэг.

1.8K 273 13
                                    

    Жонгүг боксын бэлтгэлээ тараад гэртээ ирэхэд ах нь хоол хийн зогсож байв.

- Өнөөдөр бас онц сурсан уу? Гараа угаагаад ирж хоолоо идээрэй.

- Тэгсээн ах аа. Дандаа миний мэддэг хичээлийг заагаад байхаар сонирхолгүй юм аа.

- Хөөе. Ингэж томорч болохгүй шүү. Нээрээ боксын бэлтгэл чинь юу болж байна. Ах нь төгсөх анги болохоор очих үнэхээр зав алга.

- Сайн байгаа. Мэдээж би нэгт. Намайг хэн ч ялахгүй.

- Сайн хүүхэд шүү гээд түүний толгойг илэв.

Ээж нь Жонгүгийг бага байхад нас барсан. Харин аав нь үргэлж ажилтай байдаг. Жонгүгийг өдий хүртэл өсгөж өндийлгөсөн хүн бол түүний ах.

Хоолоо идсэний дараа бүгд өрөө өрөөндөө орлоо. Жонгүг дэрээ чирэн

- Ах аа. Өнөөдөр ч бас хамт унтая. Би ганцаараа унтахаас айжын.

- Том залуу минь. Чи удахгүй 14 хүрэх гэж байж. Ганцаараа унтаж сурах хэрэгтэй.

- Үгүй ээ. Би үргэлж таньтай хамт унтана.

- Нээрээ чамайг тамхи татдаг гэж сонслоо.

- Юу? Та яаж мэдсэн юм?

- Ах нь хэн билээ дээ. Чиний талаар бүхнийг мэднэ шүү дээ. Надаа амла.

- Юуг?

- Дахиж тамхи татахгүй ээ гэж.

- Заа мэдлээ ах аа. Жонгүг дуртай дургүй хэлээд орон дээрээ цааш харан хэвтэхэд

- Хөөе. Ахдаа уурлаад байгаа юм уу? ах нь түүн дээр очин гижигдэж эхэллээ.

Жонгүг маргааш нь хичээл дээрээ ирэхэд хүүхдүүд нэг зүйлийн талаар цуурч байв. Сургуулийн төгсөх шалгалтанд 1р байранд орсон хүүхдийг Америк руу тэтгэлгээр явуулах тухай бүгд ам уралдан ярьцгаана. Хүүхдүүд тэтгэлгийг Жонгүг болон Жүнхён 2н нэг нь л авах байх гэж таамаг гаргацгаасан бөгөөд энэ сургуулийн хамгийн онц сурдаг 2 хүүхэд юм. Гэхдээ нэгт Бүргэд хочит Жонгүг жагсдаг. Жүнхён үргэлж түүний доор жагсдагтаа байнга уурлаж, түүнд атаархах болсон.

Сургуулийн шалгаруулалтанд мэдээж Жонгүг нэгт жагссан. Тэр эрхийн бичгээ аван ахдаа үзүүлэхээр гэрлүүгээ яаран гүйж явлаа. Ногоон гэрэл асахад тэр замруу ухасхийв. Харин түүнийг замруу орохыг хүлээсэн юм шиг нэг хар машин өндөр хурдтай түүний өмнөөс ирлээ. Энэ үед аз болж ах нь ойролцоо явж байсан бөгөөд тэр дүүгээ машины замаас түлхэн гаргаад өөрөө газар дээрээ амьсгал хураасан юм.

Ослын дараах нэг сарын турш Жонгүг өөрийн ухаангүй байсан. Тэр ахыгаа үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Цагдаа нар хэргийг сар гаруйн хугацаанд мөрдөөд хэргийн эзнийг баривчилсан. Энэ бүхэн Жүнхён болон түүний аавын захиалгаар болсон бөгөөд Жонгүгийг алахаар төлөвлөсөн боловч ах нь замд тааралдаж үрэгджээ.

Жүнхёны аав мөнгө ихтэй хүн байсан учир хэргээс хөнгөхөн мултарсан. Жонгүг зуны амралтын хугацаанд улсын бүх сайн сэтгэл зүйч дээр очсон боловч олигтой засал авалгүй байсаар намартай золгосон. Түүний сайн найз Юнги ч түүнд тус болж чадаагүй. Жонгүг гадагшаа тэтгэлэгээр явах нь бүү хэл эмч нар түүнд галзуу өвчний онош илэрсэн хэмээн сургуульд нь явуулахыг эсэргүүцэж байв. Арга ч үгүй биз. Тэр өөрт нь таалагдаагүй ганцхан үг хэлсэний төлөө эмэгтэй сэтгэл зүйчийн хүзүүг боон ухаан балартуулж байсан тохиолдол бий. Тэр үед бусад эмч нар гүйн ирж түүнийг салгаагүй бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх.

Намар болоход Жонгүг зөрүүдэлсээр байгаад сургуульдаа явлаа. Тэр хичээл сурахаас илүүтэйгээр Жүнхёны царайг харахыг хүсэж байв. Түүнийг сургууль дээр ирэхэд хүүхэд бүхэн өрөвдсөн харцаар харах бөгөөд тэр хорон инээмсэглэл тодруулан явсаар анги руугаа орлоо.

Жүнхён аль хэдийн ирэн суудал дээрээ суугаад юу ч болоогүй юм шиг ангийнхантайгаа юм ярилцан зогсоно. Мэдээж Жонгүг яаж тэсэх билээ дээ. "Ангиас бүгд зайл" хэмээн орилоод гарт тааралдсан ширээг түлхэн дээр нь байсан дэвтэр номыг авч хаашаа ч хамаагүй шидэллээ. Хүүхдүүд шуугилдан хаалгаар гарахаар гүйхэд тэр Жүнхёны гараас бариад "Хэн чамайг гарч болно гэсэн юм" хэмээгээд шууд л толгойгоороо мөргөлөө. Тэр хүүхдүүд гарсаны дараа хаалгаа цоожилж байгаад Жүнхёныг зодож эхлэв. Багш нар ирэн хаалга нээтэл тэр түүнийг зодсоор байсан юм. Ангийн шал нилдээ улаан цусанд будагдаж шалан дээр аль эрт ухаан алдсан Жүнхён хэвтэнэ. Жонгүгийн нүд улаанаар эргэлдэн түүнийг зодохоор дайрсаар байв. 2 эрэгтэй багш түүнийг арай гэж зогсооход цагдаа нар ирлээ.

Цагдаагаас мултран Жонгүг сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү ачигдсан. Мэдээж Жүнхён дөнгөж амьтай голтой үлдсэн. Ганцаараа өрөөндөө хоригдох түүн дээр өдөр бүр Юнги ирэн янз бүрийн зүйл ярилцаж байсаны ачаар байдал арай дээрдсэн. 2 сарын дараа сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс гаран буцаад хуучин амьдралаараа амьдрахыг оролдсон боловч бүх зүйл оройтсон байв. "Хэрээ" гэх хочтой болж түүний талаар улс даяараа ярьж, хүн бүхэн түүнтэй уулзаж, харц тулгарахаас эмээх болсон. Ингэж тэр сайнаас муу хүүхэд болон өөрчлөгдсөн.

Күүкид маань ийм явдал тохиолдсон юм даа.
Хүлээж байгаа хүмүүс нь хааяа комм бичиж сануулж байгаарай. Админ нь зохиолуудаа мартчаад бдг шүү. Хахх


Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now