19. Дунд сургуулийн авъяаслаг Бүргэд.

1.9K 268 26
                                    

Тэхён нүдний шил зүүн илүү албаны төрхтэй болоод Жонгүгийг дарамталж байлаа.

- Хөөе. Би чамд ингэж их тайлбарлаад байхад яагаад ойлгодоггүй юм? Яаж ийм тэнэг байж чаддаг байна аа.

- Би чиний үгэнд ороод чиний зааж өгсөн юмнуудыг чинь уншсан юм чинь тохиролцоо хэвээрээ шүү. Иймээс би орон дээр унтана. Жонгүг ингэж хэлээд орон дээр хэвтэхэд Тэхён араас нь очин

- Цаг дөнгөж 10 өнгөрчийн шдээ. Энэ байдлаараа би яасан ч хожихгүй юм байна л даа.
Тэхён ор луу очин Жонгүгийн гарнаас татан босгохыг оролдсон боловч Жонгүг гараа угз татан буцааж авах гэтэл Тэхён түүн дээр давхралдаад уначихав.

Одоо Тэхён Жонгүгийн дээр хэвтэх бөгөөд тэдний нүүр маш ойрхон ердөө төө хэрийн зайтай байлаа. Тэхён Жонгүг рүү ширтэж эхлэхэд Жонгүг нэг гараараа түүний үсийг илбэн инээмсэглэсээр гараа доошлуулан хацар, уруулан дээр ирэхэд

- Заза өнөөдөртөө боллоо. Тэхён ийнхүү хэлээд хажуу тийш болон түүний дээрээс буулаа.

Жонгүг түүнийг шоолон инээсээр эргэж харан хэвтэхэд Тэхён орон завсар хавчуулсан тамхинаасаа сугалан татахаар гал асаалаа.

Шөнө дунд Тэхён бухимдан нойрноосоо сэрлээ. Учир нь Жонгүг  хөлөө түүний дээгүүр давуулаад, түүнийг гараараа тэврээд, хүзүүнд нь нүүрээ наагаад унтаж байсан юм. Жонгүг яг түүний чихэн дээр амьсгалж байсан учир Тэхёнд унтах ямар ч арга байсангүй. Тэр уурандаа Жонгүгийн гар, хөлийг өөр дээрээсээ авч шидээд орон дээрээсээ босон бүтээлэг аваад газар унтахаар шийдлээ.

Жонгүг хичээлийн турш нүүрэндээ инээмсэглэл тодруулах бөгөөд түүний энэ байдал Юнгигийн анхаарлыг татав.

- Тэгэхээр чамд ямар нэг сайхан зүйл болоо юу?

- Хмм. Мэдэхгүй байна. Зүгээр л би Тэхёнтой илүү ойр дотно болсон юм шиг санагджын.

- Ашгүй дээ. Би хэдийгээр энэ мөрийнд хожихыг хүсэж байгаа ч найзынхаа аз жаргалын төлөө бол хожигдсон ч хамаагүй.

- Хүүхдүүдээ хичээл дээр битгий яриарай гэх багшийн дуунаар тэр 2н яриа завсарлав.

Завсарлагаанаар тэр 4 хамтдаа суун хооллох бөгөөд бүх хүүхдүүдийн анхаарал тэдэн дээр байлаа. Юнги, Жимин 2 хэзээний хосууд шиг нэг нэгнийгээ халамжлах бол Тэхён, Жонгүг рүү муухай харц шидлэн хоолоо халбагадна.

Хичээл тарахад Юнги түрүүлээд алга болчихов. Жонгүг гэр лүүгээ хөлөө зөөн алхаж яваад толгой гудайн алхах Тэхёныг олж харлаа. Тэр түүнийг дуудаад хамт алхмаар байсан ч чадсангүй.

Байнга түүнтэй хамт байвал даварсан хэрэг болно биздээ. Ийм байгаа минь л хангалттай. Түүнийг харж, хажууд нь байхад л болно. Илүү зүйл хүсэх хэрэггүй Жон Жонгүг.

Тэдний эсрэг талд Жимин, Юнги 2 сугадалцах нь холгүй ойр дотно алхах бөгөөд дахиад л нөгөө бэлэг дурсгалын дэлгүүр өнгөрөх үед Юнги

- Би харьлаа. Баяртай хэмээн хэлээд явах гэхэд Жимин түүнийг зогсоогоод

- Өнөөдөр манайд очиж хичээлээ хийхгүй юм уу? Чи хичээл хийхгүй бол 100д орж чадахгүй шдээ гэв.

- Хмм. Би угаасаа хичнээн хичээл хийгээд ч 100д орж чадахгүй. Бурхан надад ухаан дутуу заяасан болохоор нэмэргүй.

- Юу яриад байгаа юм? Чи Тэхёны өмнө их л том юм яриад байсан даа.

- Би зүгээр л Тэхёнд зарим зүйлийг заахыг хүссэн юм. Магадгүй би 100д орж чадахгүй ч Жонгүг чадна.

- Айн. Жонгүг яагаад...

- Дунд сургуульд байхад тэр их онц сурдаг байсан юм. Харин тэр хэрэг явдал тохиолдсоны дараа өөрийгөө гаргуунд нь хаячихсан гэх үү дээ.

- Ямар хэрэг явдал?

- Хммм. Жонгүгийн амьдралыг өөрчилсөн үйл явдал. Тэрнээс хойш Жонгүг тэс өөр болчихсон. Дунд сургуулийн авъяаслаг Бүргэд, цусанд дурлагч Хэрээ болж хувирсан.

- Бүргэд ээ. Арай дунд сургуульд байхад хүүхэд бүрийн үлгэр дуурайлал байсан Бүргэд чинь Жонгүг биш биздээ.

Юнги инээмсэглэн мөрөө хавчаад баяртай хэмээн гараараа даллаад гүйж одов. Жимин түүнийг зам гаран алга болтол нь араас нь харж зогслоо.

Хэрвээ Жонгүг тэр бүргэд гэдэг нь үнэн юм бол төгсөх шалгалтанд 100 байтугай 1т жагсана. Яагаад тэр хэрээ болчихсон юм бол оо?

Юнги гүйсээр гэрийнхээ ойролцоо байрлах хоолны газар луу орлоо.

- Уучлаарай. Ах аа. Жоохон хоцорчихлоо. Би одоо шууд ажилдаа орлоо гэв.

Жонгүг гэрийн хаалгаар орон дээд давхарт гараад хэн нэгэнтэй халз тулгарав. Ёнжүн түүнийг хүлээн зогсож байх бөгөөд Жонгүгийг харангуутаа л

- Ах аа. Өрөөнд ороод ирээч. Түр ярилцаж болох уу гэв.

Жонгүг түүнийг даган өрөөнд орон гэм хийгээд өршөөл эрж буй хүүхэд шиг л үүдэнд зогсов.

- Ах аа. Эртээд Тэхён ахын хэлдэг үнэн үү?

Жонгүг хэсэг тээнэгэлзэж байгаад толгойгоо дохиход Ёнжүн инээмсэглэлээ.

- Ах аа. Би уул нь таньд сайн л даа. Тэгэхдээ би фүжоши. Тийм болохоор Тэхён ахыг заавал таньд сайн болгох болно.

Жонгүг яг үнэндээ Ёнжүний яриад байгаа фүжоши гэх үгийн учрыг ойлгоогүй ч тэр маш их баяртай байлаа. Учир нь Ёнжүн өөрийг нь гэй гэдгийг эцэг эхдээ хэлэхгүй нь гэдгийг ойлгож байв.

Зза Ёнжүнийг фүжоши гэж төсөөлсөн үү. Таануус??? Гэхдээ яг амьдрал дээр төрсөх ах чинь төрсөн дүү чинь гэй байвал Ёнжүн шиг шийдвэр гаргаж чадах уу?

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now