14. Айлын гадуурхагдмал хүүхэд

1.9K 303 15
                                    

       Жонгүг үг дуугүй өөрийн цамцаа тайлан Тэхёныг хучаад өөрөө босон чемедан луугаа хувцсаа буцаан хийж эхэллээ. Харин Тэхёны нүднээс нулимс зогсоо зайгүй урсах бөгөөд тэр Жонгүгаас үхтэлээ айж байв. Өөрийнх нь амнаас болж ийм зүйл болсон гэдгийг ухаарч байгаа ч Жонгүгтэй нэг өрөөнд бүү хэл нэг гэрт байхаас айж байлаа. Хэн нэгэн хаалга тогшиход тэр 2 зэрэг хаалганы зүг харав.

Ноён Ким өрөөнд орж ирэн

- Заа та 2 минь хэр тохижиж байна даа. Жонгүг үг дуугүй Тэхён руу харахад тэр түргэн босоод Жонгүгийн цамцыг өмсөн товчыг нь товчлонгоо

- Маш сайн. Тэр хувцсаа чемеданаас гарган шүүгээ рүү хийж байгаа. Тийм биздээ. Тэхён Жонгүгээс хариулт нэхсэн харцаар харахад тэр бага зэрэг балмагдан дуугүй байснаа байдлыг ойлгон нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулаад

- Тийм ээ. Ахаа. Бид 2 эвтэй байгаа гэж хэлээд хувцсаа шүүгээ рүү зөөлөө.

- Сайн байна. Хэдэн өдөртөө та 2 нэг хүний орон дээр шахцалдаад унтчих. Ах нь нэг завтай болохоороо та 2г хамт дагуулж явж ор авч өгнөө.

- Баярлалаа. Ах аа. Ороо би өөрөө ч авчихаж чадна шдээ.

- Үгүй ээ. Хүү минь. Эцэг бид 2 чинь сайн найзууд. Тиймээс би чамд чин сэтгэлээсээ хандах болно.

Жонгүг ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Учир нь түүний нүднээс нулимс дуслахад бэлэн байв. Төрсөн гэртээ гадуурхагдмал хүүхэд шиг байдаг нэгэн өөр айлд төрсөн хүүхэд шигээ санаа тавиулж, эрх дарх эдлэх гэж байна. Ноён Ким шиг аавтай болох юмсан.

- Нээрээ. Ким эгч чинь оройн хоол хийчихсэн. Та 2г доошоо бууж ирээд хоолоо идээрэй гэсэн шүү. Жонгүг үсрэн босож ёслоод

- Баярлалаа ах аа. Төвөг удаж байгаад уучлаарай хэмээн хэлэхэд

- Зүгээр, зүгээр. Хамт буугаад ирээрэй гэж хэлээд Ким гарч одов.

Харин энэ үед Тэхён нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулаад Жонгүгийн цамцыг буцаан тайлаад түүний хувцас руу шидлээ. Жонгүг түүнрүү харалгүйгээр доош бөхийн

- Намайг уучлаарай. Дахиад ийм явдал гарахгүй. Тийм болохоор...

- Тийм болохоор юу гэж? Танайд үлдэе гэж үү? Битгий мөрөөд. Би чамаас айж байна. Чамтай нэг өрөөнд байх нь бүү хэл нэг гэрт хамт байхаас айж байна гэж Тэхён үгийг нь таслан хэллээ.

Жонгүг үг дуугүй хувцсаа буцаан чемеданд хийж байх хооронд Тэхён өөрийгөө толинд хараад золтой л ухаан алдаад уначихсангүй. Учир нь түүний хүзүү болон эгэмийн ихэнх хэсэгт шимүүлсэн ул мөр гарсан байлаа.

- Үүнийг одоо яаж арилгах хэрэгтэй вэ? Би ямар нүгэл үйлдээд ингэж шийтгүүлдэг байна аа. Тэхён хий дэмий үглэн толинд өөрийгөө гайхан шимүүлсэн ул мөрөө гараараа дарж үзэн зогсоно. Харин Жонгүг ганц ч үг дуугаралгүй бүх хувцсаа чемеданд хийгээд өрөөг орхихын өмнө

- Чи...чи намайг уучлахгүй байх л даа. Гэхдээ би чамайг үүнийг мэдээсэй гэж хүсэж байна. "Би чамд хайртай. Надтай үерхээч". Тэр үгийг би чин сэтгэлээсээ хэлсэн юм шүү гэлээ.

Юнги Жиминий орон дээр хэвтээд хичээл хийж буй түүнийг зогсоо зайгүй ширтэнэ. Жимин нүүрээ бага зэрэг илээд

- Миний нүүрэн дээр юм наалдчихаж уу? гэж асуухад Юнги түүнээс харцаа салган

- Үгүй ээ. Зүгээр л хийх юм олдохгүй байна. Ингэхэд маргааш амралтын өдөр байхад чи яагаад хичээлээ давтаад байгаа юм? гэж мэдэн будилан асуулаа.

Түрүүчийн тэр үнсэлтээс болоод би галзуурч байх шиг байна. Яагаад тэр үнсэх үеийн мэдрэмж толгойноос минь салахгүй байгаа юм бэ? Болдогсон бол түүнийг дахиад үнсмээр байна. Хөөе....би ингэж бодож болохгүй. Би нормал залуу.

- ........ Хөөе чи миний хэлсэн үгнүүдийг ойлгосон уу?

- Аан. Юу? Би сонсож амжсангүй. Чи надад дахиад тайлбарлаад өгөөч. Жимин орон дээр ирэн суугаад

- Заа анхааралтай сонсоорой. Дахиад нэг удаа хэлий. Тэгэхээр чи анзаарсан бол би ээжтэйгээ хоюулханаа амьдардаг. Бас санхүүгийн хувьд жоохон тааруу. Тиймээс би онц сураад Америк руу тэтгэлэгээр явж суралцана. Ойлгосон уу?

Юнги гэнэт өндийн түүний уруултай уруулаа нийлүүлэн үнсэж эхэллээ. Жимин хэт сандарсандаа түүнийг түлхэн өөрөөсөө холдуулаад

- Би чамайг намайг үнс гээгүй шдээ.

- Тэгээд чи хүсвэл үнсэлцэж болдог. Харин би хүсэхээрээ чамайг үнсэж болдоггүй юм уу? гэж Юнги амандаа бувтнаад түүнрүү ойртож эхлэхэд Жимин үсрэн босоод сандал дээрээ суун

- Би хичээлээ хийх хэрэгтэй байна хэмээн ундууцлаа.

Юнги дотроо Жиминий улайсан хацрыг харж шоолон нүүрэндээ инээмсэглэл тодруулаад

- Өнөөдөртөө харьлаа. Маргааш ирнээ гээд өрөөг орхиход

- Битгий ирээрэй гэж Жимин араас нь орилов.

Яах аргагүй энэ онцгой мэдрэмж. Тэгэхдээ би гэй биш нормал залуу.

Юнги минь дээ чи жинхэнэ нормал залуу байсан ч би чамайг Жиминд дурлана гэж мэдээд байнаа😂😂

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now