29. Хамгийн эцсийн удаа.

1.9K 279 26
                                    

    Тэхён нулимсаа арчаад гэр лүүгээ гүйлээ. Мэдээж Жонгүгийнх руу явсан. Гэртээ ирэнгүүтээ шууд л чемеданаа луугаа өөрийнхөө хувцаснуудыг хийж эхлэв. Бүх хувцсаа хийгээд цахилгаанаа түгжин гэрээс гарахаасаа өмнө нэг зүйлийг санасан.

Хэрвээ намайг явчихвал Жонгүг буцаад хэрээ болчихвол яана. Өдий хүртэл миний хийж байсан бүхэн хий дэмий зүйл болно.

Буцаагаад чемедонаасаа хувцсаа гарган шүүгээ рүү зөөлөө. Дараа нь жоохон ч атугай тайвширхаар тамхи гарган зуугаад орон дээрээ дээш харан хэвтсэн боловч тайвширч чадсангүй.

Тэр яг манай дүүтэй ижилхэн түүнийг өөрөө татаад үнсчихсэн байх. Тэгэхдээ би тэр 2н үнсэлцэхийг өөрөө харсан шүү дээ. Үгүй ээ. Жонгүг зөвхөн надад л хайртай.

Тэхён нүдээ нээгээд цагаа харлаа. Орон дээрээ уйлж байгаад тэр чигтээ унтчихаж. Аль хэдийн 5 өнгөрсөн байх бөгөөд Жонгүгийг ирэхээс өмнө оройн хоол хийхээр гал тогоо руу орлоо. Хоолоо хийж дуусаад угаалгын өрөө рүү орон толинд орохдоо өөрийнхөө аймшигтай төрхийг хараад золтой л орилчихсонгүй. Хэтэрхий их уйлсанаасаа болоод нүд нь бүлцийж, нүүр нь халтарджээ.

Жонгүг намайг ийм байдалтай харвал түүний санаа нь зовно. Би юу хийх ёстой вэ.

Тэр хүйтэн усаар нүүрээ угаагаад нүдэндээ хүйтэн жин тавьлаа. Тэхён хэдий өлсөж байсан ч оройн хоолоо идэлгүйгээр Жонгүгийг хүлээхээр шийдэв.

Өглөө уурлуулчихаад өөрөө түрүүлээд ганцаараа хоолоо идчихвэл бүр их уурлах байх.

Оройн 10 цаг, 11 цаг, шөнө дунд. Жонгүг гэртээ ирсэнгүй. Харин Тэхён хоолныхоо ширээг дэрлээд зүүрмэглэж эхлэв.

Шөнийн 2 цагийн үед хэн нэгэн дайвалзан гэртээ орж ирсээр угаалгын өрөө рүү орон бөөлжөөд дараа нь шууд унтлагын өрөө рүү ороод унтчихав.

Тэхён өглөө сэрэнгүүтээ л унтлагын өрөө рүү гүйлээ. Тэр Жонгүгийг гэртээ ирж унтсаныг хараад баярласандаа золтой л орилчихсонгүй.

- Өглөө болчихлоо. Хичээлдээ явцгаая. Тэхён ингэж хэлээд түүнийг очин татахад Жонгүг түүний гарыг нь түлхээд

- Ядаргаатай юм бэ? Өнөөдөр амарна шдээ. Би унтмаар байна. Цаашаа бай гэлээ.

Ойрын үед хэтэрхий ядраад байгаа болохоор бүх зүйлийг холиод байх шиг байна.

Тэхён түүнийг орхиод угаах хувцсаа цуглуулан угаалгын өрөө лүү явлаа. Хувцсаа ялган угаалгын машинд хийгээд эргэхдээ Жонгүгийн шалан дээр унагасан утсыг олж харав.

- Өчигдөр бөөлжихдөө унагаачихаж гэж амандаа шивнээд түүнд өгөхөөр явахад утсанд нь чат ирлээ. Тэхён уншиж болохгүй гэж өөрийгөө ятгасан боловч нэрийг нь хараад өөрийн эрхгүй инээд хүрэн чатыг харлаа.

"Сэрсэн үү?"
"Өчигдөр гоё байсан биздээ."
"Би шартаж үхлээ. Хэр байна."
"Яагаад чат бичихгүй байгаан."
"Би нойтон хамуу гэдгээ мэднэ. Тэгэхдээ л би чамд хайртай. Чи бодож үзнэ гээ биздээ."
"Жонгүг аа. Хариу бич л дээ. Би бичтэл чинь чамруу чат бичнэ дээ."

Тэхён утсыг нь түгжин хоолны ширээн дээр тавиад гэрээсээ гүйн гарлаа. Хичнээн хол ч гүйсэн юм бүү мэд. Гэнэт зог тусаад

- Би яагаад шаналаад байгаа юм? Харин ч намайг орлох хүнтэй болж байхад баярлах ёстой шдээ гэж амандаа шивнээд тэнэг хүн шиг инээмсэглээд гэр лүүгээ буцан алхлаа.

Хичээлийн эхний 7 хоног эхлэж сургууль амрахад ердөө нэг сар үлдлээ. F ангийн багш орж ирэн

- Заа хүүхдүүдээ. Тэгэхээр та нарт дуулгах баяртай мэдээ байна. Энэ жилийн төгсөх шалгалтанд 1р байр эзэлсэн хүүхэд Америкийн хүссэн их сургуульдаа элсэх эрхтэй болж байгаа юм байна. Мэдээж сургалтын төлбөр, амьдрах зардал гээд бүх зүйлийг улс хариуцан төлнө. Шалгаруулалтын дүэ гармагц тэнцсэн хүүхэд шууд Америкад очиж хэлний бэлтгэлдээ сурна. Бүгдээрэнд нь амжилт.

Завсарлага эхлэхэд хүүхдүүд хэн 1р байранд орох талаар таамаг дэвшүүлцгээнэ. Жонгүг, Тэхён болон Жиминий нэр хамгийн эхэнд явж байлаа.

- Юнги намайг битгий дагаад бай. Би хичээлээ хийх хэрэгтэй байна. Жимин ингэж хэлээд гэр лүүгээ алхахад

- Чи заавал хичээх шаардлагагүй дээ. Угаасаа хэн ялах нь тодорхой байхад.

- Хэн?

- Мэдээж. Жонгүг. Тэр ядах юмгүй нэгт жагсана.

- Урам өгсөнд баярлалаа. Тэгсэн ч гэсэн би оролдоод үзнэ.

- Өөрөө л мэд. Юнги тоомжиргүйхэн хэлээд Жиминий эсрэг зүгт харан алхахад түүний утсанд дуудлага ирэв.

"Хонгор минь. Одоо ердөө нэг л сар. Тэгээд л сургуулиа бүрмөсөн төгсөөд чам дээрээ очлоо." гэж хэлээд утсаа таслалаа.

Тэхён амандаа дуу аялах нь холгүй номын санд сууна. Тэр шалгаруулалтанд бэлдэх нэрийдлээр Жонгүгаас бага багаар ч гэсэн зайгаа барихаар шийдсэн. Аз болж Жонгүг түүний залийг анзаараагүй. Эсвэл анзаарах завгүй байсан юм. Тэр нойтон хамуу гэж утсан дээрээ хадгалсан охинтой чатлаад завгүй байв.

Өнөөдөр бүх зүйлийг хамгийн эцсийн удаа хийгээд харамсалгүйгээр түүнийг тавьж явуулна.

Төгсгөл нь урьдынхтайгаа ижил болохоор постлохоосоо айгаад бна шүү

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now