15. Хун гэж төсөөлсөн тэр нэгэн.

1.9K 282 13
                                    

Жонгүг чемеданаа чирэн өрөөнөөс гарахад Юнжон түүнийг хүлээгээд зогсож байв.

- Ах аа. Таньтай хамт доош буух гээд. Ямар удаан гарч ирдийн?

- Аан. Би нөгөө...Жонгүгийг гацаж түгдчиж байтал Юнжон түүний чемеданийг хараад

- Ах аа. Энэ юун чемедан бээ? Хаачих гэж байгаа юм? Тэр хавьд байсан бүх хүнд сонсогдохоор ориллоо.

Энэ үед Тэхён өрөөний хаалгыг нээн гарч ирээд Жонгүгийн чемеданийг аван

- Чамд хамаагүй бяцхан *л*гчин минь. Чи зүгээр л амаа тат гэж ууртайгаар хэлээд буцаан өрөөндөө орууллаа.

- Ах аа. Та ч гэсэн надаас дутахгүй шүү. Чөтгөр юм байж. Аав ээжид хэлнэ дээ хэмээн Ёнжүн орилоод шатаар доош буун одов.

Харин Жонгүг байрандаа зогссоор л байв. Түүний хун гэж төсөөлдөг гэнэн цагаан амьтан сая амнаасаа хараал урсгачихлаа. Бас болоогүй төрсөн дүүгээ хараалаа.

- Хөөе. Нааш ир. Тэхён өрөөнийхөө хаалгыг нээн түүнийг дуудах хүртэл тэр зогссоор байв.

Жонгүг өрөөнд ороход Тэхён нэг гартаа тамхи барьсан байх бөгөөд хааяа нэг сорсоор түүний дэргэд ирээд тамхиныхаа утааг түүнрүү үлээв.

- Тэгэхээр чи надад хайртай гэсэн байх аа.

Жонгүг үг дуугаралгүйгээр толгойгоо дохиход

- Хэрвээ тийм юм бол одоо жинхэнэ надтай амьдраад үз. Энэ би чамд гарцаагүй таалагдахгүй. Эцэст нь чи энэ өрөөнөөс өөрөө чемеданаа баглаад зугатах шахуу гарна. Яахав тэр хүртэл хамтдаа амьдарцгаая гэж Тэхён хэлээд тамхиа унтраан орон доороос хайрцаг гаргаж ирээд хийлээ. Дараа нь тэр цонхоо нээн агаар оруулаад гараа нойтон салфеткаар арчин

- Заа. Доош орж хоол идий гээд өрөөг орхиход Жонгүг араас нь дагалаа.

Хоолны ширээний ард суух Тэхёныг Жонгүг нүд салгалгүй ширтэж байв. Тэр энд жирийн нэг өсвөр насны гэнэн цайлган хүүгийн дүр эсгэх бөгөөд Жонгүг сая түүний араатны төрхийг хараагүй бол түүнд дахиад нэг удаа дурлах байсан бизээ. Тэхён түүний ширтэж буйг анзааран гараа ширээн доогуур явуулан гуянаас нь гэнэт базахад Жонгүг сэхээ авахад Тэхён зэвүүн царай тодруулан хоолоо ид гэж зангалаа.

12 өнгөрч байгаа хэдий ч Жонгүгийн нойр огт хүрсэнгүй. Тэр зүгээр л Тэхёны талаар бодож байсан юм.

2 өөр хүн шиг. Эсвэл тэр сэтгэц хуваагдах өвчинтэй юм болов уу? Яаж ч бодсон түүний дотор 2 хүн амьдарч байгаа.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now