Special ending. Хэрээ, Хун 2.

2.5K 294 24
                                    

Онгоц хөөрөх цагтай уралдан Жонгүг, Тэхён болон Юнги 3 онгоцны буудал руу орж ирлээ.

- Заа би түрүүлээд орж байя. Юнги ингэж хэлээд чемеданаа түрэн цааш явахад Тэхёны Нойтон хамуу гэж нэрлэсэн охин тэдэн дээр ирлээ.

- Заза. Жонгүгаа араас хурдан ирээрэй. Хүлээж байя гэж инээмсэглэн хэлээд түүнрүү нүдээрээ ирмээд явж одов.

Эцэст нь арай гэж Жонгүг Тэхёнтой хоёулханаа үлдлээ.

- Би жинхэнээсээ явлаа шдээ. Намайг явчихаар зүгээр биздээ. Жонгүгийг ингэж хэлэхэд Тэхён инээмсэглэн толгой дохьлоо.

- Би нөгөө хэрвээ одоо ингээд явчихвал энэ жилдээ ирж чадахгүй байх. Тэтгэлэгээр сурч байгаа дээр нь анхны жил учраас намайг ийшээ ирүүлэхгүй байх. Тэгсэн ч гэсэн зүгээр үү?

- Хурдан яв аа. Би үнэхээр зүгээр байна. Баяртай. Тэхён ингэж хэлчихээд гарах хаалга руу эргээд гүйчихэв.

Тэхён онгоцны буудлаас гарахад гадаа усан бороо асгарч байлаа. Тэр юүдэнгээ өмсөөд замруу гаран алхах үед араас нь хэн нэгэн түүнийг татан зогсоов.

- Жонгүг аа. Яасан? Чи одоо явахгүй бол онгоцноосол хоцорлоо.

- Би явна л даа. Гэхдээ чи яагаад уйлаад байгаа юм?

- Би уйлаагүй. Зүгээр л бороо асгарч байгаа болохоор л миний нүүр норчихсон хэрэг.

Жонгүг гараа атгаж байгаад Тэхёны нүүр лүү цохьчихов.

- Чи яагаад гэнэт хүн цохиод байгаа юм бэ? Өвдөж байна. Тэхён уйлагнан хэлэхэд

- Тэнэг ээ. Чи надаас холдохыг тэгтлээ хүсээд байгаа юм бол хурдан том хүн болооч. Дахиад түүнийг зодоход

- Муу новш. Хурдан зайлаач. Би чамайг харахыг хүсэхгүй байна. Тэхён нүднээс урсах нулимсаа гараараа арчин түүнрүү муухай харахад

- Тээр. Одоо жинхэнэ хэрээ шиг харагджын. Хун болж жүжиглэхээ боль мэдэв үү?

- Чи юу солиороод байгаа юм. Онгоц чинь хөөрлөө. Онц сурлагатан сайн хүүхэд Хун гуай. Тэхён эргэн алхахад Жонгүг чемеданаа газар хаяад түүний араас нь тэврээд авав.

- Би чиний тухай бүгдийг мэднэ. Муу тэнэг. Надаас нууж чадна гэж бодоо юу?

- Чи юу яриад байгаа юм?

- Америкад болсон явдал. Чи миний сэтгэлийн шархыг эдгээсэн болохоор одоо миний ээлж. Тиймээс би чамайг зүгээр болтол хаашаа ч явахгүй.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora