7. Чөтгөрийн хэрээ уйлдаг гэж үү?

2.1K 250 14
                                    


          Хэрээ хочит Жонгүг ахлах ангийнханыг новш болтол нь зоджээ гэдэг цуу яриа сургууль даяар салхинаас илүү хурдтай тархаж, амтай бүхэн нь уралдан ярьж байлаа. Энэ цуу яриа нэг талаараа Жонгүгийн нэр хүндийг өндөрт өргөж байсан ч нөгөө талаар бусад сургуулийн хулгиануудыг түүн лүү хөтлөж байв. Жонгүгийн ахлах сургуулийн 1-р ангийн дурсамжийн 80 хувийг зодоон цохион эзэлдэг.  2р ангид орж ирэх үед байдал арай дээрдэж, Тэхёнтой ярилцах боломжтой болсон ч түүнээс хүн бүхэн нүүр буруулж, айж зугтаж байхад яаж түүнтэй ярилцаж чадах билээ дээ.

Жонгүг бол хэрээ. Зөвхөн цусанд дурлагч, харанхуй шөнийн чөтгөр. Түүний тэгж их салахыг хүссэн хоч нь харин ч бүр эсрэгээрээ "Чөтгөрийн хэрээ" гэдэг шинэ нэр томъёогоор солигдсон юм.

- Хөөе. Чиний эморол чинь бүр дэндлээ. Чөтгөрийн хэрээ гуай. Юнги түүнийг өдсөн маягтай инээн хэлсэн ч Жонгүг ширээгээ дэрлэн хэвтсээр байв.

Зүгээр л одоо нэгхэн жил тэсчихвэл өөр газар луу явна. Өдөр бүр түүний царайг харахгүй бол мартчихна. Би дахиад тэсэх хэрэгтэй. Ердөө л 9 сар. Гэхдээ би ингэж бодсон ч яагаад гуниглаад байгаа юм бэ? Үнэхээр түүнээс салан холдоход би бэлэн билүү? Түүний царайг харахгүй нэг л хоноход надад ямар хэцүү байдаг билээ.

- Хөөе. 3р анги байж битгий ингэж гунигла л даа. Гарч зугаац. Хөөрхөн охидуудтай болз! гэж Юнги хэлээд миний нуруун дээр цохиход би шууд л түүнийг заамдан аваад

- Үхэхийг хүсээ юу? гэж ориллоо. Тэр нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулаад надруу дөхөн ирж

- Аан. Бас л Тэхёныг бодоод байна уу? Надаа нэг санаа байна гэж чихэнд минь шивнэлээ.

- Би чадахгүй ээ гэж хэдэн удаа хэлэх юм бэ? Тэр надтай уулзсанаа ч санахгүй байгаа. Тэгээд ч би түүнтэй үг дуугарах нь байтугай царайг нь харахаар сандраад байна. Намайг ингэж хэлсэн боловч Юнги миний үгийг тоож сонссонгүй. Тэр бараг 7 хоног намайг Тэхёнд сэтгэлээ илчил гэж ятгаж байгаа. Эхлээд зөөлөн гуйх маягаар хэлж байсан ч сүүлдээ загнаж, одоо бүр албадлага болж хувирсан.

- Маргааш их завсарлагаанаар сургуулийн дээвэр дээр ирээрэй. Би ямар нэг аргаар тэрнийг чинь чамруу явуулна заа юу.

- Юу солиороод байгаа юм? Би тэгээд юу гэж хэлэх юм бэ?

- Хммм. Би хөвгүүдтэй үерхэж байгаагүй болохоор мэдэхгүй байна аа. Охидууд лав магтаалд дуртай байдаг. Тэгэхээр чи түүнийг жоохон магтаж байгаад сэтгэлээ нээ заа юу?

- Тэр үнэхээр гэй гэж бодож байна уу?

- Ёохх. Тэр өдий хүртэл ямар ч охинтой үерхээгүй юм чинь найдвартай. Хойноос нь тэгж олон охин гүйж байхад тоодоггүй.

- Тэгэхдээ л би айгаад сандраад байна гэж намайг хэлэхэд тэр толгойн дундуур минь огцом цохиод

- Эсвэл би тэр Тэхёнд чинь чиний өмнөөс сэтгэлээ нээх үү? Аййн. Чөтгөрийн хэрээ хочтойн байж ийм зориггүй байх гэж!!! хэмээн захирангуй хэлэхэд би уурлангуй толгойгоо дохьлоо.

       Завсарлагаан эхэлмэгц тэр намайг дээвэр лүү яв гэж хөөв. Би дээвэр дээр гарч ирэн түүнийг хүлээн зогсоход өөрийн эрхгүй хөл чичирч эхлэв. Би хамаг зоригоо чангалаад цэх зогсохыг хичээлээ. Удалгүй Тэхён дээвэр лүү алхсаар гарч ирэхэд би сандарсанаасаа болоод золтой л зугатчихсангүй.

- Яасан? Намайг дуудаад. Би лав чамд мөнгө өгч чадахгүй шүү гэж тэр надруу ширүүн харан хэллээ.

Би Юнгигийн надад өгсөн зөвлөгөөг дагахаар шийдсэн боловч яг хаанаас нь эхлэхээ ойлгосонгүй. Зүгээр л түүнрүү ойртоход тэр хойш ухарсаар хананд туллаа. Би сандралаа даран өөрийгөө тайвшруулаад нэг гараараа үсэнд нь хүрэхэд үнэхээр зөөлөн байв. Тэр миний урдаас нүдээ бүлтийлгэн ширтэх бөгөөд би ч урдаас нь ширтэж байлаа. Энэ яг л зүүд шиг санагдаж байна.

- Чиний үс чинь үнэхээр зөөлөн. Яг л хүүхэлдэй шиг. Нүд чинь үнэхээр өхөөрдөм. Яг л гөлөг шиг юм аа.

Тэр намайг зөөлөн хойш түлхээд надруу гайхсан харцаар харахад л би өөрийнхөө юу ярьсаныг ухаарав. Би ямар чөтгөрөө яриад байгаа юм бэ? Юун хүүхэлдэй, юун гөлөг. 

- Хэлэх юм байхгүй бол би ингээд явлаа гэж тэр хэлээд гарах хаалга руу алхахад

- Би чамд сайн. Надтай үерхээч. Би зүгээр л хамаг чангаараа орилчихсон.

Магадгүй тэр ингээд явчихвал надад дахиад хэзээ ч боломж олдохгүй гэхээс айсан. Тэр надруу эргэж харахад нь би түүнрүү дөхөн дахин хананд шахаад

- Би чамд маш их хайртай. Надтай үерхээч. Гуйя гэж чихэнд нь шивнэхэд тэр утга учиргүй инээж эхэлсэн.

- 2лаа эрэгтэй. Тэгээд ч би F ангийнханыг үзэн яддаг гэж түүнийг хэлэхэд миний зовхи чийгтсэн.

Энэ үед би өөрийгөө анх удаа хэн нэгэнд сэтгэлээ нээгээд хаягдаж байгаа гэдгийг ухаарсан юм. 4 жил уйлаагүй учираас миний нулимс дуусаж, уйлахаа больсон гэж бодсон юмсан. Гэтэл одоо нүднээс минь шингэн зүйл гоожиж шалан дээр дуслаж байна.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now