16. Түүний өмнө сул дорой болчихдог.

1.8K 271 16
                                    

Юнжон гэртээ ирэнгүүтээ шууд л өрөө рүүгээ орон хаалгаа хүчтэй хаав. Жонгүг, Тэхён хоёр ч гэсэн нэг нэгэн лүүгээ муухай харц шидлэн өрөөндөө орж ирцгээв.

- Би юу ч гэж хэлсэн бай надаас холдож болохгүй. Бас манай дүүд хуруугаа ч хүргэх хэрэггүй гэж Тэхён хэлээд тамхи аван асаагаад цонхоороо харан зогслоо.

- Намайг зүгээр зогсож байтал гэнэт Юнжон өөрөө намайг үнссэн гэж би хичнээн удаа.......байзаарай. Надаас холдож болохгүй гэхээр чи хэзээ нэгэн цагт намайг зөвшөөрнө гэсэн үг үү? Тэхён цонхруу харахаа болин тамхи барьсан гараараа Жонгүг рүү чичлэн

- Битгий мөрөөд. Би зүгээр л дүүгээ хамгаалсан төдий. Чам шиг гажиг новшийн араас Юнжон яахаараа....

Тэхён дуугүй болов. Учир нь Жонгүгийн нүднээс нулимс дуслаж байсан юм.

Дахиад л нулимс урсаж байна. Би зодуулж, цохиулаад уйлдаггүй, гунигладаггүй мөртлөө түүний хэлсэн хэдхэн үг яаж намайг ингэтэл минь гуниглуулж, уйлуулж чаддаг байна аа.

Жонгүг гараараа нулимсаа хурдан арчаад инээмсэглэхийг оролдон

- Би гарлаа. Намайг түр гэртээ харьсан гээд ах эгч 2т хэлчихээрэй гэж хэлээд үүд рүү зүглэхэд

- Тэр чигтээ ирэхгүй бол сайн байна. Тэхён ямар ч хувиралгүйгээр тамхиа баагиулан хэллээ.

Жонгүг гэрээс гарахад нулимс нь зогсоо зайгүй урсаж эхэллээ. Тэр гараараа хичнээн их арчсан ч улам үерлэсээр л байв.

Би түүний ийм байгааг нь харчихаад түүнээс юу хүлээгээд байгаа юм бэ? Яагаад сэтгэлээ татаж авч чадахгүй байгаа юм? Би үнэхээр сул дорой нэгэн.

- Жонгүг аа. Миний хүү ийм орой болчихсон байхад хаачиж байгаа юм бэ? Ноён Кимийн дуу гарахад Жонгүг нулимсаа арчин цамцныхаа малгайг өмсөж нүүрээ нуугаад

- Зүгээр л. Салхилж байсан юм аа гэж худлаа ярив.

- Нааш ир. 2лаа хамт оръё. Ноён Ким ийнхүү хэлээд машинаасаа буухад Жонгүг гүйн түүнлүү очлоо.

- Манайд дасаж байгаа биздээ. Тэхён заримдаа сонин аашилдаг ч их сайн хүүхэд шүү. Үргэлж аав, ээжийнхээ үгэнд ордог. Түүнтэй эвтэй байгаарай.

- Тийм ээ. Бид 2 сайн байгаа. Тэр үнэхээр сайн хүүхэд шүү.

- Хичээлээ сайн заалгаад аваарай. Манайд байгаа гол зорилго биздээ.

- Заа.

Жонгүг гэрт орж ирэхэд хадагтай Ким

- Тэхён, Юнжон 2г дуудаад ир. Оройн хоол бараг болчихлоо гэв.

Жонгүг Юнжоны хаалгыг тогшихоос эмээж байлаа. Учир нь Юнжон түүний гэй гэдгийг мэдээд шоконд орчихсон. Бас түүний царайг харахаас айж, ичиж байв. Жонгүг удаан бодсоны эцэст хаалга тогшин

- Юнжон оо. Оройн хоолоо ид гэж байна хэмээн хэлээд хариуг нь хүлээсэн боловч хариу ирсэнгүй.

Эцэст нь өрөөндөө орж ирэхэд Тэхён пиво уун орон дээрээ сууж байх бөгөөд түүний энэ байдлыг хараад Жонгүг гайхсанаасаа болоод золтой л ухаан алдаад уначихсангүй. Тэхён түүнрүү амьгүй нүдээр гөлрөн

- Ийм хурдан орж ирэх байсан юм бол юундаа гарч явдын хэмээн ундууцав.

- Б..би зүгээр л. Оройн хоолоо ид гэж байна.

- Намайг хоол идэхгүй гээд хэлчээрэй. Би энийг дуусгаад унтлаа.

Юнжон хоолны турш сонин нүдээр харсаныг эс тооцвол оройн хоол нам гүм болж өнгөрөв.

- Би хооллож дууслаа. Баярлалаа гэж хэлээд ширээнээс босон өрөөндөө орж ирлээ.

Тэхён 3 дахь пивоо задлаж байв.

- Орон дээрээс түр босож бай. Би гудас аваадхы. Жонгүгийг ингэж хэлэхэд Тэхён орон дээрээ гаран завилаад суучихав.

Жонгүг түүний хажууд орон дээр суухад Тэхён сүүлийн задалсан пивоо түүнлүү гозойлголоо. Жонгүг юу ч бодолгүйгээр пивийг нь аван нэг амьсгаагаар хөнтөрч орхиход Тэхён инээмсэглэн

- Хөөх. Би хүртэл нэг амьсгаагаар ууж чаддаггүй шдээ гэж хэлэн алга ташин баяр хүргэлээ.

Яг 3 жилийн өмнө надтай уулзсан шигээ инээмсэглэж байна. Ингэхэд чамд юу тохиолдсон болоод чи ингээд өөрчлөгдчихсөн юм бэ?

Тэхён гэнэт орон дээрээ хойш саван унахад Жонгүг үсрэн босоод

- Хөөе. Юу болчихвоо. Тэхёнаа хэмээн орилон сэгсэрсэн боловч тэр зүгээр л унтаж байлаа.

Их хурдан согтчихдог бололтой. Би түүний дээгүүр хувцсыг тайллаа. Бараг анх удаа түүний биенд хүрч үзэж байна. Нүүрний урдуур унжсан үсийг нь гараараа хойш болгон түүний царайг илүү ойроос ширтэв. Дараа нь гараа доошлуулан дух, нүд, хамар хацрыг нь илээд эцэс сүүлд нь уруул дээр ирлээ. Нэг л мэдэхэд түүний уруул дээр үнсчихсэн.

Би яагаад байгаагаа ойлгохгүй байна. Би хэзээдээ ийм нүүрэмгий болчиховоо. Болих хэрэгтэй....Гэхдээ миний уруул түүний чийглэг булбарай уруулнаас салахыг хүсэхгүй байх шиг байна.

Жонгүг арай гэж түүний уруулнаас салан нүүр лүү нь ширтэхдээ Тэхёны зэвүүн харах харцтай тулгарлаа.

Тэхёныг хун, Жонгүгийг хэрээ гэж хүмүүс л яриад байгаа шдээ. Харин үнэндээ бол......байдал ийм л байна даа.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Onde histórias criam vida. Descubra agora