L-1

7.9K 376 5
                                    

Чи бол ганцаардсан цэцэг                 
Мөс шиг хүйтэн харцны чинь                  Гүнд нь нуугдах оддын гэрэл

Exo-Lightsaber

2023он. Түүнгүй өнгөрөөсөн 4 дахь жил.

Гэрээсээ хурдхан гарч тэр мөн эсэхийг харахаар гүйв.Очоод мөрнөөс нь татан зогсоогоод харахад мэдээж урьдын адилаар биш байсан.Америкт юу хийж байхав дээ.Сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй байх л даа.Гэхдээ хэдхэн хоногийн дараа буцна гэхээс миний сэтгэл тогтож өгөхгүй нь.Таарахвий гэхээс эмээж байна.

"Жүёон чи Солонгостоо очоод намайг мартахгүй биз дээ" хэмээн урдаас минь харан суух бүсгүй хэллээ.

Би инээмсэглэлээ. "Мэдээж, очоод холбоотой байна. Харин чи миний өмнөөс найз залуудаа мэнд хүргээрэй"

2018он.Ахлах сургуулийн сүүлийн жил.

"Ахлагчаа таныг Каи дуудаж байна" гэж нэг охин орилсоор орж ирэх нь тэр.

Би түүн рүү хөмсөг зангидан хараад зааж байсан хөдөлгөөнийг минь тасалдуулсанд уур хүрч байлаа. "Каи гэж хэн юм?"

"Яагаав дээ, багийн ахлагч Ким Каи. Тантай ярих зүйл байна гэсэн"

Би ууртай гэгч нь босоод тэрний хажуугаар зөрөн гарлаа.Хэн ч бай гэсэн миний ажлыг тасалдуулсан хүн яавч эрүүл биш байх. Тэд миний ийм занд дургүйг мэддэг гэж бодсон юмсан. Болдог бол ганц шанаадаад унагахгүй юу.

Өмсгөл өмссөн, цааш харж зогссон, гартаа хамгаалалтын малгай барин зогсох хөвгүүний мөрөн дээр хөнгөхөн цохиод гараа элгэндээ тэвэрлээ. Тэр эргэж хараад миний ширүүн харцтай тулгарсан юм. Би тэрнийг зүс мэднэ ээ. Гэхдээ бусад шиг нь сайн таньдаггүй юм.

"Чамд юу хэрэгтэй юм?" гэхэд тэр хачин гэгч нь инээгээд хүзүүгээ маажих нь тэр. Жаахан хүүхэд шиг амьтан бэ!

"Өнөөдөр бид зэргэлдээ сургуультай нөхөрсөг тоглолт хийх гэсэн юм л даа. Тэгээд та нарыг хөгжөөн дэмжих зав байна уу гэж асуух гэж ирлээ" гэв.

Би толгой дохиход үг хэлэхэд гэхэд тэр надаас урьтаж хэлэв. "Чи ер багийн ахлагчтайгаа хачин ярьж байна шүү"

Би хөмсгөө өргөн тэрэн рүү ойртлоо. "Би чиний тоглогч биш. Би зөвхөн охидыг хариуцаж, Америк хөл бөмбөгийн багийнхныг дэмжих үүрэгтэй, ахлагч Ким Каи.Над дээр ирээд гай удаад байлгүй дасгалжуулагч нарт хэлчихэж байгаарай. Дараагийн удаа ийм асуудал гаргахгүй байна гэж найдаж байна" гэж ширүүхэн хэлчхээд тэрнийг орхин бэлтгэлийн зааланд ирэв.

Girlfriend | completedWhere stories live. Discover now