U-27

2K 206 12
                                    

I hear you I feel you
Харахгүй байсан ч сонсож чадна
Нүдээ аниад
Энэ ертөнцийн бүх чимээн дундаас
Чамайг олоход л болно

EXO- White noise

Jong In's P.O.V

"Би ээжийгээ санаж байна. Амьд байгаа гэдгийг нь мэдэхээс хаана юу хийж байгааг нь үнэхээр мэдэх юм алга" гэж Жүёоныг хэлсний дараагаар би өөрийнхөө эцэг эхийг санасан юм. Би чинь тэдэн дээрээ 4 жил очоогүй шүү дээ. Мөн Жүёоныг ээжтэй нь уулзуулах хэрэгтэй гэх бодол толгойд минь эргэлдэж,хайхаар сэтгэл шулуудав.

Сүүлийн хэд хоног өөрийн гэсэн ажлын байртай болохыг хүсэж байгаагаа Сухо Сэүн Бэкхён гуравт хэлэхэд дуу нэгтэйгээр намайг дэмжих нь тэр. Эхлээд эцэг эх дээрээ очихоор Канад явах тасалбар захиалан тэдэндээ очихдоо юу авч явахаа мэдэхгүй эргэлзэж, шууд яваад орвол ямар дүр зураг хүлээж байгааг бодох төдийд дотор арзасхийж байх ажээ. Гэнэн насны харалган үйлдэлдээ бүх хүнийг хөлдөө чирчих нь гэж хэн бодох вэ дээ. Одоо илүү ихээр хөгжиж, өөрийнхөө амьдралыг хаант улс болгох болно. Мөн миний хаант улсын хатанг бүхнээс илүү хүлээнэ.

Би Жүёонд хугацаа өгөх хэрэгтэй. Жүёон юмыг бодохдоо илүү няхуур хянамгай болдог зантай тул хүлээж байгаа гэдгээ эртнээс хэлсэн авч хүлээгээд л байх юм. Яагаад ч юм нэг удаа алдчихсан би дахин алдах юм шиг сэдэл төрж гарнаас атгаад хаашаа ч хамаагүй гүймээр. Өөрсдийнхөө харилцааг авч үлдэхийн тулд бүхнийг хийсэн би эцэст нь ийм зүйл болно гэж төсөөлөөгүй болохоор бүгдээс зугтааж бэлэн болох хүртлээ өөрийн нүдээ саравчтай малгайгаар халхалж байлаа. Одоо бүгд ил болсон тул малгайгаа тайлан хаяж өөрийгөө дахин олов.

Тэрний инээмсэглэл миний зүүд байв. Түүний хүрэлт бүр миний мөрөөдөл байдаг болов. Хол байсан хугацаандаа хамт байсан цаг мөчүүдээсээ илүүтэйгээр түүндээ хайртайгаа ухаарсан юм. Хол зай хосуудыг салгах биш шалгадаг юм байна. Хол байсан үеүдэд миний сэтгэл нэг ч хувиралгүй үхэх гэж байгаа мэт мэдрэмжинд баригдан Жүёон гэх бүсгүйн дүр зургийг бүх эд эсүүдэдээ сийлэхийг хүсдэг байсан нь үүнийг батлах болов уу! Миний ертөнц гэрэл гэгээ түүнийгээ инээхийг л харах гэж амьдардаг болжээ,би.

Онгоцны буудал дээр нисэх цагаа хүлээх суухдаа Жүёоны ээжийн сургийг оллоо гэх мэдээлэл ирсэн юм. Ээжийнх нь байршил олдох байх гэж бодож байсан ч ийм хурдан олдоно гэж бодоогүй билээ. Нүүрэнд минь инээмсэглэл тодорч бараг л чангаар хашхирах шахаж байв. Тэр миний очих гэж буй гарч аж төрөөд 10 жил болж байгаа гэнэ. Энэ нь надад яг л хувь тавилан мэт санагдана.

Girlfriend | completedWhere stories live. Discover now