V-12

2.6K 249 4
                                    

Намайг бүү гунигт автуулаач
Нулимсыг минь бүү урсгаач
Сүүлчийн үгээ бод, энэ бол бидний сүүлийн боломж
Учир нь чи бид хоёр...
Бид төрсний эцэст үхэх жамтай

Lana Del Rey- Born to Die

Jong In's P.O.V

Ноён Квоны оршуулах ёслол болж буй газар ирэхэд түүний хойд ээж болон дүү нь энд тэнд гүйн хүмүүстэй ярилцаж байгаа харагдана. Жүёон харагдахгүй байхаар нь амралтын өрөө гэсэн бичигтэй өрөө рүү шагайн хартал буйдан дээр дүнсийн суух Жүёоныг олж харлаа. Тэгээд тэрний хажууд очин суутал намайг ирснийг ч анзаараагүй бололтой чимээгүй л урагш харан сууж байлаа.

Дүүгээс нь сонсох нь ээ ер уйлаагүй гэсэн. Гаднаа тэгж харагдаж байгаа ч дотроо хэдэн мянган удаа уйлсныг нь мэдэж байна. Тэрний уруул цагааран хатаж, нүднийх нь гал цог аль хэдийн унтарчихсан байх ажээ.

"Жүёон"

Тэр над руу харж муухан инээмсэглэв. "Чи иржээ"

"Хоол идсэн үү? Хамт явж хоол идэцгээе" гэхэд тэр толгой сэгсэрлээ.

"Үгүй ээ би идчихсэн. Түрүүн аяга дүүрэн будаа идээд бараг таргалах байх аа" гэсээр над руу харан инээхэд нь би түүний гарнаас атгав.

"Ийм хүйтэн гартай, ходоод чинь хоосон байгаа шүү дээ. Уйлмаар байгаа биз дээ? Битгий тэвчээд бай. Уйлсан ч хамаагүй ээ чи уйлж болно" гээд цагаан өнгийн хавчаар зүүсэн үсийг нь илэхэд тэр эрүүгээ доошлууллаа.

Тэгээд хэсэг хугацааны дараа мөр нь чичигнэж, гаран дээр нулимс нэг нэгээр тусаж эхлэхэд би тэрнийг энгэртээ наан тэврэхэд бүр ч цурхиран уйлах нь тэр. Ээжгүй ганцаар өссөн тэрний зовлон дахин нэмэгдсэн байна. Амьдын хагацал үзэж буй түүнд хэн ч байсангүй. Өрөвдөлтэйгөөр уйлж ч чадахгүй ганцаар суух түүнд ямар хэцүү байсан бол гэхээс гол харлана.

"Нулимсаа ширгэтэл уйл. Дууссан ч хамаагүй. Харин ширгэснийх нь дараа дахин хэзээ ч битгий уйлаарай. Энэ л удаа сайн уйлаад ав. Тэвчих хэрэггүй, чи л зовх болохоор, итгээрэй би чиний хажууд байж байна"

Удалгүй би түүнийг дагуулсаар гарахад дүү нь ирэн биднийг юу хийснийг асуув. Үнэндээ энэ охин надад тийм ч их таалагдахгүй байна. Аав нь өөд болчихсон байхад ядаж гунигтай царай гардаг байгаа даа. Хэтэрхий хүйтэн зүрхтэй юм.

Girlfriend | completedWhere stories live. Discover now