T-16

2.3K 225 8
                                    

Би үнэнийг л хэлмээр байна
Алга бол, үгүй ээ битгий алга бол
Надад юу бодож байгаагаа харуул, үгүй ээ битгий харуул
Чиний инээмсэглэл бүхий л өдрийн туршид миний толгойд эргэлдэнэ
Бид зүгээр л гадуур гарч болох уу?

Bol4-Some

12 сар хэдийнээ гарчээ. Хэдхэн хоногийн дараа зул сар болох гэж байгаа тул би битүүхэн баярлаж байв. Шинэ жилээс илүү зул сар илүү таалагддаг болохоор л тэр. Бас анх удаа ээж маань миний хүссэн зүйлийг гацууран дор бэлэг болгон үлдээгээд өглөө нь хамт задлаж байсан болохоор. Өмнөх жилүүдэд ер гацуур засаагүй байсны дээр баярладаггүй байлаа. Ганцаараа болохоор л. Харин энэ жил Каи миний хэзээ ч гэртээ сүндэрлүүлж байгаагүй гацуур модыг чимэглэн зассан байсан юм.

Баярласандаа түүнийг тэврэн авахад тэр юу ч ойлгоогүй бололтой хачин харж байсныг нь санаж байна. Тэр хэлэхдээ зүгээр л жил бүхэн хийдэг юмаа л хийсэн гэж хэлсэн билээ. Харин энэ үйлдэл нь намайг уйлахад хүргэж, түүнд хязгааргүй ихээр талархаж байв.

Бид цагаа тооцоололгүй шинэ сэрүүлэгтэй цагаа тавьснаас болоод өнөөдрийн хичээлдээ хоцорчих нь тэр. Каи амандаа хараал тавьсаар миний өрөөнд орж ирсэн бөгөөд хоёр цагаа хоёуланг нь би тааруулсан учир хичээлээс хоцорсон гэдэг дүгнэлтэнд хүрээд би чимээгүй л тэрнийг даган явж байлаа. Каи бид хоёр нэг анги биш болохоор сургууль руу ороод хоёр тийш салан гүйлээ. Эхний цаг аль хэдийнээ орсон байсан тул чимээгүй л гадуурх хувцсаа тайлаад гартаа барьж, хана налан зогслоо. Утсанд минь зурвас ирэх чимээ гарахад шалгахаар гараа явуултал ангийн хаалга онгойн багш гарч ирэв.

"Хатагтай Квон, та их унтаж дээ тийм үү!" хэмээн тэр над руу муухай харлаа.

Математикийн эрэгтэй багшийг хараал идэг! Эмэгтэй багш нарыг хорт могой гэж хочилдог бол тэр хорт луу! Ядаж байтал би математикийг үзэн яддаг.

"Чамд урам хугарч байна! Чамайг ядаж эхний цаг тасалчихна гэж бодсонгүй" гэв. Би түүний урмаар яах ч юм билээ!

"Уучлаарай багшаа"

"Ангийн хамгийн шилдэг сурагч анх удаа хичээл тасаллаа. Би бахархах ёстой юм шиг байна. Алив ор!" хэмээхэд би хойд талын хаалгаар оров. Би математикийг үзэн яддаг хэрнээ ангийн шилдэг блаххх!

Математикийн дараа хэлний хичээл ороод хэсэг завсарлахад Гүми миний урд ирэн суув. Тэр миний нүд рүү хараад буцан харц буруулж байлаа. Түүнд юу болоо вэ?

Girlfriend | completedWhere stories live. Discover now