O-2

4.4K 309 6
                                    

Чиний хажууд байсныг бүү март
Чиний төлөө бүхнийг золиосолсон сэтгэлийг минь бүү шархлуул

EXO-CBX-For You

Гэрээсээ гарахдаа машиныхаа түлхүүр гар цүнхээ авахаа мартсангүй. Хурдны замаар хурдлан давхихдаа түүнтэй дахин таараасай, санаандгүй ч гэсэн таараасай гэж хүсэж байлаа. Хэдий би л өөрөөсөө түүнийг түлхчихсэн ч одоог хүртэл хайртай хэвээрээ. Гэхдээ таарахгүй байсан нь дээр шүү дээ. Эхнэр хүүхэдтэй болчихсон байвал яах болж байна? Дөрвөн жил гэдэг эхнэр хүүхэдтэй болоход хангалттай хугацаа.

Өдөр бүр явдаг байсан замаараа алхана. Замын хажууд байдаг цэцэг хүртэл хэвээрээ байх юм. Сургуулийн хашаагаар ороход бүх дурсамж минь нүдний минь өмнө жирэлзэх нь тэр. Тэр үед ямар харалган байгаа вэ? Арван наймт юм хойно амьдарч үзэж байна гээд л бүхнийг сэтгэл хөдлөл болоод бусдын үгээр хийдэг байж.

"Жүёон...Жүн...Ёонние" гэх шингэхэн хоолой гарахад би эргэн харлаа.

"Гүми, сайхан амарсан уу?" би инээн түүнтэй мэндлэв.

Тэр миний гарнаас сугадан мөрөнд минь толгойгоо наалаа. "Тиймээ, өнөөдөр ч бас бэлтгэлтэй юм уу? Уг нь хамт кино үзмээр байх юм"

Энэ охин надаас шал өөр. Эгдүүтэй,хүүхэд шиг, гэнэн бас өхөөрдөм. Харин би тэрний эсрэг нь.

"Эрт дуусвал хамт үзье за" гэчхээд анги руу оров.

Хичээлийн эхний цагууд үр дүнтэй өнгөрч, багахан юм идэхээр цайны газар руу орохоор явлаа. Хүүхдийн цувааг хараад санаа алдан, тэдний хойно очиж зогсоход яг миний урд Каи зогсож байсан юм. Би тэрнийг анхандаа таниагүй л дээ. Учир нь тэр өөр нэг охинтой сээтэгнэн, бэлхүүсээр нь тэвэрсэн байсан болохоор тэр.

Каи шөлөө аваад дараагийн хачраа авах үед би шөлнөөс татгалзлаа. "Хэрэггүй дээ эгчээ"

Тэр эгч гайхан "Яагаад?" гэв.

Би тоолгүй урагшаа алхах гэхэд урд Каи над руу харж, би хөмсгөө өргөв. "Урагшаа явахгүй юм уу?"

Тэр чимээгүйхэн урагшаа алхахад би ногооны салад болон сүүнээс аваад эгнээнээс гарав. Тэгээд хамгийн чимээгүй гэсэн ширээнд очиж суугаад удаагүй байхад Каи миний урд ирээд суучих нь тэр.

Тэр хоолоо идэж эхлэхэд би хойшоо сандал налан элгээ тэвэрлээ. "Чамд юу хэрэгтэй юм хачин амьтан минь?"

Girlfriend | completedWhere stories live. Discover now