R-26

2K 184 2
                                    

Энэ миний амьдралын цорын ганц боломж байх
Миний нуусан мэдрэмжүүд эргэн сэргэж байна
Би чиний зүг чангаар хашхирч байна

Exo-lotto

Компани хариуцаж ажиллах миний бодсоноос илүү хэцүү байв. Янз бүрийн хүмүүстэй тулж ажиллах ч миний өмнөөс нарийн бичиг маань бүх зүйлийг минь бэлдэж өгч байлаа. Түүний нас надтай чацуу мөртлөө туршлага их болохоор түүнд би ингэх хэрэгтэй, тэг гэж заах хэрэг байдаггүй юм. Бүх зүйлийг өөрийг туршлага дээр тулгуурлан шийдвэрлээд надад танилцуулахдаа их ойлгомжтой бас хянуур байдаг нь ихэд таалагддаг.

Тэрнийг өрөөнийхөө цонхоор харахад ямар ч үед байдаг царайны хувиралаа гарган ажлаа хийж байлаа. Аль хэдийнээ цайны цаг болсон байна. Пак нарийн бичиг нэг хийсэн зүйлээ тултал нь дуусгаж байж санаа нь амардаг зантай хүн тул би өнөөдөр түүний авч гаран хооллохоор шийдэв.

Ширээнийх нь хажууд очиж зогсоход тэр ухасхийн босов. "Наадах хийж байгаагаа түр орхичих. Гарч хооллоё"

Тэр хэсэг тээнэглэзсэн байдалтай харж байгаад толгой дохилоо. Тэгээд тэр миний хойно гарч явахад нь хажууд яв гэсээр байгаад хамт зэрэгцэн алхаж түүнтэй яг л найзууд мэт ярилцан алхана. Тэр үед Гүмитэй тааралдахад тэр надаас хаачих гэж байгааг асуухад нь "Хоол идье" гэв. Гүми ч бас хооллох гэж байгаа болохоор хамтдаа хооллоё гээд гарнаас минь сугадан алхана.

"Сэүн ч бас гарч ирж байгаа штэ. Зүгээр биз дээ?" гэхэд нь би инээгээд "Юу асуугаад байгаа юм бэ? Зүгээр байлгүй яахав" гээд хачин харахад Гүми инээлээ.

Гүми Пак туслахтай танилцаж, хөөрхөн зүйл ярьсаар захиалга өгсөн зоогийн газарт ирэв. Хүн багатай орчин нь үнэхээр тайван газар тул надад үнэхээр таалагдаж ойр ойрхон ирж хооллох болсон юм. Нэг тийм тайван газарт өөрийн эрхгүй татагддаг болохоор басхүү үйлчлэж байгаа хүмүүс нь соёлтой бол тэгээд л миний хоёр дох гэр гэсэн үг.

Суугаад удаагүй байтал Сэүн Сухо хоёр хамтдаа орж ирэх нь тэр. Гүми тэдэн рүү далласаар Сухог юу хийж явааг нь асуухад тоглоом хийсээр сул сандал дээр суулаа.

Тэд намайг хараад гайхаж, Сэүн "Хүүе, чи чинь энд юугаа хийж суугаа ганцаардсан гүнж вэ?" гэхэд нь би хөмсгөө өргөн ууртай царай гаргалаа.

"Ойрд дургүй хүрээд, та нартай уулзах гэсэн ч чадахгүй байсан юм. Яасан? Яав? Намайг байхгүйд их муулсан уу?" гээд бүр ууртай царай гаргав. Тэдний дундаас Сухо ихэд сандарч "Үгүй ээ, үгүй" гэхэд нь би инээлээ.

Girlfriend | completedWhere stories live. Discover now