&-24

2K 204 8
                                    

Чи бол миний ертөнц
Дэндүү хол ертөнцийн минь нэг тал
Хэрвээ би чиний шаналалын чинь шалтгаан нь болвол намайг мартахад илүү амар
Нүд гялбам миний ертөнц, ертөнц минь...

Minhyun-Universe

Миний урдаас нэгэн жижигхэн ертөнц харан сууна. Тэр хүүгийн нүднээс аз жаргал харагдах авч нүднээс нь бусдаар тийм зүйл харагдах ч үгүй. Хүүгийн эцэг хүн чанаргүй нэгэн ажээ. Харин ээж нь хүүгийн төлөө тэмцдэг ч үл дийлнэ. Миний мэддэг шартай,дайчин охин энд үгүй болчихсон байв. Тэр хүүгийнхээ инээдэнд аз жаргалтай болж байна.

"Хүүгийн нэр хэн бэ?" гэж би Сувагаас асуухад Сува над руу итгэлгүйхэн хараад "Жүнү" гэж бувтнав.

Би хүү рүү инээмсэглэн "Жүнү,амттай байна уу?" гэхэд хүү мишээн толгой дохин ээждээ өгөх гэж зайрмагаа сарвайлаа. Сува хүүгээсээ эелдэгээр татгалзан өөрөө идэхийг сануулна.

"Сува, би чамаас ганцхан л зүйл асуух гэж ирлээ. Гуйя! Өөрийнхөө мэдэж байгаа бүхнээ хэлээч"

Би яагаад түүнээс ийм юм асуугаад байгаа юм бэ? Би үнэхээр аминчхан үзэлтэйгээ одоо л ойлгож байна. Түүний хөөрхөн царай илүү цонхийж бас хөхөрсөн байв. Хэдий Жиёонтой нийлэн тийм зүйл хийсэн ч ямар нэгэн шалтгаан байж л таарна шүү дээ. Би бүхнийг мэдмээр байна. Юуны тулд Сува хар тамхийг ашиглаж байсныг, яах гэж Жиёон бидний дундуур орсныг би үнэхээр мэдмээр байна. Тэгж л байж бидний бие биенээсээ хол байсан жилүүд,өөрсдийгөө буруутгасан бодлууд бүгд хий хоосон зүйл биш болно.

Сува над руу гунигтай нүдээр харах нь яг л намайг уучлаарай гэх шиг. Тэрний нүд нулимсаар дүүрч байв. "Миний эцэг эх үнэхээр ядуу байсан. Би сургуульд шилжиж очихдоо бүх зүйлийг хуурамчаар бүрдүүлж баян айлын охины дүр үзүүлсэн. Гэхдээ миний бүжиглэх дуртай гэдэг нь худал байгаагүй ээ. Тэр л ганц үнэн минь байсан юм. Би нагац ахынхаа тусламжтайгаар бусдад хар тамхи нийлүүлж үүнээсээ ашиг олж гэр бүлээ тэжээдэг болсон байлаа. Хүн бүр математикч болдоггүйтэй адилхан би жүжиглэдэг шигээ төгс байгаагүй юм. Нэг л өдөр маш их хэмжээний хар тамхины захиалга орж ирсэн. Тэр захиалагч нь Жиёон байсан. Жиёон их баян болохоор би түүний анхаарлыг өөртөө татаж, найзлах гэж оролдож эхлэсэн цагаас миний амьдрал сүйрч эхлэсэн гэхэд бараг л болно. Яагаад гэхээр тэр миний бүх үнэнийг мэдчихсэн байсан юм байна лээ. Би түүнд бараг л хар тамхиа үнэгүй зардаг байлаа. Тэр хар тамхийг өөрөө хэрэглэдэггүй ээж нь хэрэглэдэг гэж надад хэлсэн" гэж өгүүлбэр дуусахад би цааш нь яриулсангүй. Хойд ээж маань хар тамхийг хэрэглэж,охин нь авч өгдөг байжээ.

Girlfriend | completedWhere stories live. Discover now