E-13

2.6K 266 4
                                    

Мэдэхгүй юм шиг дүр битгий үзүүл
Толгойгоо өргөөд над руу хар
Миний нүднээс бүү зугт
Яасан ч бууж өгөхгүй, чамд
Жаахан ойртооч
Чамайг хэрвээ тэвэрвэл (Everything's alright)
Миний чих рүү гижигдэх урсгал ая

Exo- My lady

Jooyoung's P.O.V

Хажууд инээн суух түүнийг хараад яг яагаад над шиг хүнтэй хамт байгааг нь ойлгож чадахгүй нь. Бүх зүйлсийг хамтдаа хиймээр байна гэсэн. Би түүнд итгэж эхэлж байх шиг байна. Миний хажууд байсан бүгд явчихдаг шүү дээ. Энэ удаад ч гэсэн явчихвал яахав?

Уйлахгүй юм шүү гэж тэсэж байсан зүрхийг минь түүний уйл гэсэн үг мохоож нулимс минь шууд л урсчихсан. Уйлах эрхгүй болоод л тэсэж байсан юм. Миний эцэг эх надаас явчихсан шүү дээ. Нэг нь намайг хаясан нөгөө нь үүрд явчихсан.

Гэнэтхэн түүний гар бэлхүүсээр минь орж ирэн өөртөө улам наан тэврэх нь тэр. Хэт гэнэтийн байсан болохоор би түүн рүү харвал жаргалтай нь аргагүй инээж байлаа. Яг л энэ инээмсэглэл миний бүх зүйл мэт...

"Жүёон, битгий уйтгартай царай гаргаад бай л даа. Инээвэл илүү хөөрхөн шүү дээ" гээд үсийг минь үнэрлэв.

Гэхдээ инээе гэсэн ч болохгүй байна. Цаанаасаа л уйтгар тээгээд байхад хүчлэх хүртэл хэцүү санагдаад, бүх зүйл нүдний минь нуран унаж байхад би яаж инээх юм бэ?

"Зүгээр дээ, би үргэлж чамтай хамт байна Жүёон. Тийм болохоор өнгөрсөнг битгий өөртэйгөө хорь. Энэ чамд л хэцүү"

"Хэрвээ орхичихвол ирээдүй юу болж өөрчлөгдөх бол?"

Тэр бага зэрэг инээмсэглэв. "Бүгд өөрчлөгдөж, зөвхөн чи болон би байх болно"

Энэ шөнө миний бас нэгэн унтаагүй шөнө байсан юм. "Үхсэний хойноос үхэж болохгүй шүү дээ" гэх үг үе үе сонстож, хуучны Жүёон эргэн ирэх ёстой гэх шийдэлд хүрэв. Заримдаа гуниж болно оо. Хэт их биш. Одоо ганцаараа биш шүү дээ. Надад тэр байгаа. Аав ээжгүй ч намайг хайрлана гэсэн хүн хүрээд ирсэн байна. Хөөгөөд явуулж болохгүй мэт санагдаж байв...

Цаг руу хартал аль хэдийн 7 цаг болчихсон байсан тул энэ өглөөнөөс эхлэн өөрийгөө авчрахаар болов. Угаалгын өрөө ороод толинд өөрийгөө харлаа.

"Энэ лав би биш!" хэмээн өөртөө хэлээд толь руу том нүдлэн харна.

Миний нүүрэн дээр батга гарчихсан байна. Үс хагтаж, тослог үүсчихэж. Анх удаагаа л ийм заваан байж үзлээ. Энийгээ анзаараагүй байсандаа итгэхгүй нь ээ.

Girlfriend | completedWhere stories live. Discover now