Epilogue

3.7K 241 11
                                    

Холын тэнгэр дээр жижигхэн одод
Бидний алхах замыг гэрэлтүүлнэ
Би чихэнд чинь
Хайрыг шивнэсэн тэр өдөр
Baby good night💫

Exo-goodnight

Аз жаргал гэж таны хувьд юу вэ? Тэр зүйл яг юун дээр тогтдог вэ? Хүн бүр өөр өөр хариулт хэлнэ. Харин минийхээр аз жаргал гэдэг бол элэг бүтэн амьдрал, идэх хоол, амьдрах гэр мөн миний хайртай хүн байсан юм. Бидний хагацал бидэнд илүү ихээр нөлөөлж, бие биедээ өмнөхөөсөө ч хайртай болгосон байлаа. Алдаа бүхнээсээ суралцаж, дахин алдаа гаргахгүйг хичээн амьдарч байна.

"Ажилаа дуусгасан бол гараад ир. Гадаа чинь хүлээж байя" гэсэн зурвас авсныхаа дараа ширээн дээр цааснуудаа цэгцэлчхээд өрөөнөөсөө хурдхан шиг гарлаа.

Пак туслах хойшоогоо сандал налан сууж байгаад намайг хараад дээшээ өндийн босов. Ханан дээр цагаа харахад 6:10 минут болж байх аж.

"Өнөөдөр би эрт тарлаа шүү. Чи ч гэсэн найз охин дээрээ эртхэн очоорой" гэхэд Пак туслах инээсээр толгой дохив.

"Та жогорч могороод гоё байна уу? Намайг очиход манай найз охин уурлаад байдаг юм. Насных мөн ч юм уу биш ч юм уу бүү мэд. За за, яв даа" гээд хачин царайлсаар цүнхэндээ хэдэн цаас хийж байх нь үзэгдэнэ.

Сэтгэл санаа сайхан байгааг ч хэлэх үү инээгээд л баймаар байлаа. Хажуугаар зөрөх ажилчид тарж байгаа намайг хараад мэндлэхэд би толгой дохин мэндлэж байв. Ажил дээрээ байхдаа их л цухалдуу байдаг болохоор миний инээж байгаа нь тэдэнд их өөрөөр харагдаж байх шиг байна. Бүгд л над руу харж байх ч энэ нь таатай байсан юм. Яагаад ч юм цаанаасаа л хэн нэгнийг тэвэрч гүймээр ч юм шиг.

Ганц удаа ажилчдын цахилгаан шатаар явмаар санагдаж нэг цахилгаан шатны харалдаа зогсоод ирэхийг нь хүлээлээ. Төд удалгүй цахилгаан шат ирэхэд дотор нь хэдэн хүн байв. Тэд намайг хараад бөхийхөд би ч толгой дохиод дорхноо орж зогслоо. Хэд хэдхэн давхар руу доошлон ажилчид нэмэгдээд бүгд л намайг хараад гайхацгаана. Энэ тийм жирийн бус үзэгдэл юм уу?

"Тэр цахилгаан шатаа андуурчихсан юм биш үү?"

"Яг бид нарын шалгаж байгаа байх аа!"

Би эдгээр үгсийг сонсоод инээж эргэж харлаа. "Би албаар энд суусан юм аа. Та нарын шалгаагүй. Зүгээр л явж үзмээр санагдсан юм"гэж хэлээд удаагүй байтал аль хэдийнээ нэг давхарт ирэв. Цахилгаан шатны хаалга онгойход би хамгийн түрүүнд гарч "Сайхан амраарай" гэж хэлчхээд хурдхан алхсаар гарсан юм.

Girlfriend | completedWhere stories live. Discover now