E-8

3K 266 12
                                    

Алмааз эрдэнээс илүү үзэсгэлэнтэй
Хулгайлахыг хүсч байна тэр харцыг
Тэр дундаа зөвхөн чамайг зүүдлэхийг хүсч байна
Мэдэхгүй юм шиг дүр битгий үзүүл
Толгойгоо өргөөд над руу хар

Exo-My lady

JooYoung's P.O.V

"Сайн уу? Ааваа?"

Аавынхаа газар дээр ирээд, нэрийг нь сийлсэн чулууны хажууд цагаан сарнайг тавив. Тэр эрэгтэй ч гэсэн сарнайд дуртай гэж намайг жаахан байхад хэлж байсан юм. Тэр үед ямар их жаргалтай байгаа вэ? Ээж минь намайг орхиж яваагүй, аав минь намайг бага ч гэсэн хайрладаг байсан үе...

"Дөрвөн жилийн дараа ирж байна ааваа. Одоо надад итгэл гээч зүйл зүрхэнд минь үзэгдэхгүй байна. Би хэнд ч итгэмээргүй байх юм. Хаа нэгтэйгээс инээгээд гараад ирдэг ч болоосой. Та ч гэсэн тэгж бодож байна уу? Би тан дээр очиж болох уу? Надад энэ дэлхийд тэсэж үлдэх итгэл алга. Хүн хүнээр дутдаг юм байна. Хүн хайр халамжаар тэжээгддэг юм байна. Хэн нэгний хувьд үхсэн ч байж болох би яаж амьдрах вэ? Надад хэн ч алга ааваа..."

Машинаа барьж явахдаа түрүүн хэлсэн үгсээ бодов. Хэрэв одоо би машиныхаа рүлийг өөр тийш эргүүлвэл миний хэлсэн биелэх болно. Би хоосон итгэлээр цөхрөнгөө барж, хурдан ирээсэй гэж хүлээж суумааргүй байна шүү дээ.

Зөвхөн зам руугаа гөлрөн явж байж байхад утсанд зурвас ирэхэд би замын голд машинаа зогсоосон юм.

"Хэрвээ саяных шиг үг хэлвэл би чамайг уучлахгүй шүү Жүёон муужгай!"

Жүёон муужгай...ганц тэр л мэдэх миний хоч.

Ганц тэр л өхөөрдөхдөө дууддаг байсан нэр.

Тэр мөн үү? Үнэхээр мөн үү?

Каин өрөөний гадаа орж чадахгүй ийш тийш холхино. Санаа зовоод байгаа хэр нь бардам зан минь намайг татаад байв. Очоод орчих уу? Дотор найзууд нь байна шүү дээ. Зүгээр орчихъё л доо. Гэхдээ ичмээр шүү дээ.

"Жүёон?"

Би эргэн харлаа. Сэүн тортой зайрмаг барьчихсан гаднаас орж ирж байгаа бололтой. Сэүнд харагдвал үхсэнтэй адилхан байдалд орно. Тэр бол үнэхээр хорт могой...

Сэүн жуумалзав. "Чи тэрнийг эргэх гэж ирээ юу?" гээд эрүүгээрээ өрөө рүү заалаа.

Үнэхээр дүүрсэн хэрэг. Одоо бултаж, гүйхээсээ өнгөрсөн. Нэгэнт баригдснаас хойш бодит байдалтай эвлэрсэн нь дээр. Тэгсэн ч угаасаа л би түүнийг эргэхээр ирсэн шүү дээ. Энэ чинь ичих юм биш тийм биз дээ?

Girlfriend | completedWhere stories live. Discover now