E-11

2.6K 233 10
                                    

Заримдаа буцахыг хүсдэг л биз дээ?
Залхмаар мэдрэмж, хөндий харилцаанаас
Гэвч илүү тэвчиж чадашгүй зүйл нь
Чиний дотроос би сарнин алга болох

Crude Play- It's alright

Ээжийн маань эгчийн том хүү болох Бэкхён надтай нэг сургуульд сурахаар ирсэн юм. Зарим үед түүнтэй хамт байх үнэхээр сайхан байдаг байлаа. Ээж маань намайг хаяж яваад удаагүй байхад Бэкхён над дээр ирж бид дахин уулзаж чадахгүй боллоо хэмээн хацар дээр үнсээд явсан юм. Тэр эцэг эхтэйгээ хамтдаа Парис руу явсан. Гэхдээ тэр үед бид биетэйгээ харилцаж, намайг яаж амьдарч байгааг асууж байсан ч би ганцаараа амьдарч байгаа, хойд ээжтэй болсон гэдгээ ч хэлээгүй билээ. Тэгтэл тэр 3 сарын өмнө хүрээд ирсэн. Тэгээд тэр надтай хэд хоног харьцаагүй, харин сүүлд шуудхан сургууль дээр ирээд энд шилжиж ирсэн, одоо надтай хамт байгаарай гэсэн юм. Тэгтэл гэнэтхэн Каи Бэкхёныг мөрлөөд өнгөрсөн. Би түүний царай муутай, хөмсгөө зангидсан байдлыг нь хараад инээд хүрсэн.

Өнөөдөр бэлтгэл хийх гээд ганцаараа зааланд хэд хэдэн хүчтэй техниктэй хөдөлгөөн бэлдэж байтал хаалга хүчтэй онгойх нь тэр. Би түүн рүү хөмсгөө өргөн хартал тэр чанга чанга инээсээр миний зогсож байгаа газрын яг чанх урд ирж суулаа.

"Бүжээч, гүнжхэн минь!"

"Чи энд юу хийж юм Каи?" гэхэд тэр нүдээ эргэлдүүлэх нь үзэгдэв.

"Найз залуу чинь хаана байна?"

Харанхуй үзэгдэх цонх руу хараад "Нар жаргачихжээ" гэхэд тэр талимаарсан нүдээр над руу ширтэв.

"Намайг чамд сайныг мэдэх үү Квон Жүёон? Тэгтэл тэр муу хачин тультраад чамайг алдчихлаа. Чи минийх болоогүй байхад өөр хэн ч чамайг авахгүй. Зөвхөн чиний хажууд би л байх болно" гээд босож ирээд бугуйнаас минь татаж, толинд шахан зогсов.

Би түүнээс жаахан жийрхэж байна. Өчигдөр тэгж хэлсэн нь буруутаж дээ. Бэкхёныг өөрийнхөө үеэл гэж хэлэх гэсэн ч тэр найз хөвгүүн нь гэхэд Каи чимээгүй л босоод явчихсан юм.

"Чи намайг өвтгөж байна!"

Каи жуумалзав. "Чи ч гэсэн намайг өвтгөж байна. Миний зүрхийг"

Тархи согтож эхлэхэд зүрх ярьж эхлэдэг...

"Чи надад тийм их сайн хэрэг үү?" гэхэд тэр нүдээ аниад толгой дохив. Тэгээд үсийг минь зөөлөн илэх нь тэр. "Гэхдээ одоо чамайг би хүчээр булаана!"

Girlfriend | completedWhere stories live. Discover now