E-4

3.5K 296 6
                                    

Чамдаа аз жаргал хүсье гэсэн
Худал үгийг хэлж чадахгүй ээ
Буцаад ирээсэй л гэж хүсэх юм, уучлаарай

G-Dragon-Untitled 2014

"Галлерейгаа нээж байгаад баяр хүргэе хатагтай Квон" хэмээн галлерейг минь нээхэд тусалсан нэгэн хатагтай мэндлэв.

Би түүний хацар дээр үнсэж "Танд маш их баярлалаа"

"Чиний зурсан зураг бүр утга бүхий зурагнууд учир би орхиж чадсангүй. Хайж байгаа хүнээ олоорой" гэчхээд цааш явсан юм.

Галлерей нээвэл би тэрнийг намайг ирснийг мэдэх байх гэж бодсон юм л даа. Квон Жүёон гэж томоор гаргуулаад бүх газруудад хадчихсан. Ирнэ гэж итгэж байгаа ч ирэхгүй, харахгүй ч байж магадгүй. Одоог хүртэл амьд эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв би түүнийг олвол дахиж хэзээ ч тавьж явуулмааргүй байна.

Би хүмүүстэй мэндлэн явсаар зүс таних хүн нүдэнд минь үзэгдэхэд би тэрнийг чиглэн очлоо.

"Хатагтай Пак, удаан уулзсангүй шүү" гэхэд тэр муухан инээж байгаад толгой дохив.

"Чи илүү үзэсгэлэнтэй болсон байна. Чиний хөрөнгөөс би татгалзчихсан. Чамд хийсэн бүхэнг минь уучлаарай" хэмээн надааас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг нь би мэдрэв.

Би түүнийг тэврэн "Зүгээр дээ, омог ихтэй Жүёон байхаа больсон шүү. Таны хийсэн бүхэнг би ганцаараа тэссэн юм биш. Надтай хамт байсан хүн л надад тусласан юм"

Дахиад л энд тэнд очин зурсан зурагнуудаа харан явж байхад нүдний минь үзүүрт хар хувцастай хүн туссан юм. Тэр яг миний анхны зурсан зурагны урд зогсож байсан юм.

"Сайн уу Жү?" гэх дуугаар би эргэн хараад Гүми байсанд инээгээд буцан өнөөх зураг руу хартал тэр байсангүй. 

Цайны цаг болохоос нэг цагийн өмнө математикийн хичээл орж байсан юм. Одоог хүртэл энэ Х-ийг зохиосон хүнийг бодохоор бүр дургүй хүрээд байдаг юм. Х-ийг наснаасаа л олон удаа оллоо. Олдож дуусахгүй тэнэг Х!

"Багшаа Жүёонтой уулзаж болох уу?"гэхэд би хаалганы зүг харахад Каи зогсож байсан юм. Би тэрэн рүү том харахад багшийн тэг тэг гэх дуулдав.

За яахав! Математик биш байсан бол би гарахгүй байсан юм.

Би салааны дундуур алхсаар хаалгаар гарахад тэр миний бугуйнаас чирсээр хаашаа ч юм дагуулж явах нь тэр.

Girlfriend | completedWhere stories live. Discover now