10-р хэсэг

103 18 2
                                    

Чамайг шархлуулж, гомдоодог би хамгийн адгийн нь..

"Гуниж гутрах, хэн нэгнийг санагалзах гэдэг чинь аймар өвдөлтийг мэдрүүлдэг юм билээ. Чамаас холдсон тэр гурван сарынхаа хугацаанд чамд хэр их хайртай гэдгээ ч мэдэрсэн. Тиймээс энэ өвдөлтийг тэсч ч чадахгүй байсан болохоор өөрөө чам дээр явж очсон.

Гэрийн чинь үүд нээгдэхэд явж орсон ч чиний хүйтэн мөс шиг харцтай тулгараад зүрх рүүгээ хэдэн мянган удаа сүлбүүлсэн. Хайр мэдрүүлдэг байсан харц чинь мөсөн ангал шиг л зэврүүн хүйтэн болжээ, хайрт минь.

"Яах гэж ирсэн юм?" Чиний сэтгэл аль хэдийн өөрчлөгдсөн мэт хөндий хоосон үгс сэтгэлд минь ойчно. Миний буруу л даа. Чамайг гомдоосон хүн нь би шүү дээ. Үүнээсээ болж мэдэрсэн өвдөлтөөсөө салахын тулд хөөрхийлөлтэйгөөр чамаас гуйх гэж ирсэн би хамгийн адгийн амьтан нь биш гэж үү?

"Би зүгээр л чамайг санаад байсан юм." Чамайг маш их санадаг байсан. Утас руу чинь залгаад чиний ярихыг сонсмоор, орой болоход хацар дээр чинь үнсээд гэрт чинь оруулмаар, хааяа тэврээд хэвтмээр санагддаг байсан. Чиний үнэрийг, чамтай хамт зугаалдаг байсан тэр хурдны замуудыг гээд бүгдийг нь би санасан.

Гэвч чи намайг санаагүй бололтой. Чамтай ярилцах гэж оролдох бүрт л намайг өөрөөсөө холдуулж байсан. Гэтэл чиний найз Дуёон чинь цаанаас гарч ирэх үед л би чамайг яагаад ингээд байгааг ойлгосон юм. Чиний намайг гэдэг байсан хайр бүр мөсөн алга болсон гэдгийг..

"Чи энд яах гэж ирсэн юм? Дахиад л түүнийг гомдоох үгс хэлэх гэж ирээ юу?" Дуёон чамайг татан өөрийнхөө араар оруулчихаад над руу ингэж хэлсэн нь хор шарыг минь дэндүү их хөдөлгөсөн болохоор чангаар инээчихсэн. Үнэхээр дургүй хүрсэн. Би тэнд тэгтлээ шаналж байхад чи энд Дуёонтойгоо жаргаад л..

"Энэ чинь байсан болохоор ярьж ядаад байсан юм уу? Та хоёрыг зүгээргүй гэж мэдээд байсан юм. Явдалтай хүүхэн." Ингэж хэлсэн даруйдаа чиний найзын хүчтэй цохилтыг мэдэрсэн. Хэсэгхэн зуур самуурсан байсан ухаан минь гэнэт л эргээд ирэх шиг болж, юу гэж хэлснээ мэдэх төдийд чиний царайг харах ч нүүр олдоогүй. Чи мэлмэрэн уйлж байлаа. Үнэхээр сэтгэлдээ байгаагүй үгээ тархиараа захирагдаад хэлчихсэндээ өөрийгөө зүхээд ч барашгүй нь.

Магадгүй бидний хамт байх боломж үүгээр дуусгавар болсон байж ч мэднэ. Дуёон найз чинь надад ихэд хорсох бөгөөд намайг дахин нэг удаа цохих гэхэд нь чи болиулаад "Гараа л өвтгөхийн нэмэр." гэж хэлээд өөрөө намайг гэрээсээ хөөн гаргасан сан. Чиний хөөрхий сэтгэлийг хэтэрхий их шархлуулсан би л хамгийн адгийн амьтан нь байгаа биз?

Ийм болохоор л чамайг над шиг нэгэнтэй битгий учраарай гэсэндээ энэхүү захиаг чамдаа бичиж суугаа юм. Би чамайг маш их гомдоосон адгийн амьтан. Зөвхөн намайг л гэдэг байсан тэр зүрх сэтгэлд чинь итгэлгүй чамд үгийн муухайг хэлдэг байжээ. Ингээд байхад хүртэл надад итгэсээр байсан чиний сэтгэл хичнээн агуу болохыг би гайхаад ч ханадаггүй юм.."

------------------

Сэтгэгдлээ хуваалцаарай, хөөрхнүүд ээ...<3

~send luv 2 u~


Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now