1-р хэсэг

285 41 0
                                    

Аз дагуулсан зуны цасан хайрт чамайг минь надтай учруулсан.

"2019 оны 06 сарын 30. Өнөөдөр Сөүл хотод бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байгаа тул шүхрээ битгий мартаарай."

Залуухан бүсгүй цаг агаарын мэдээ сонсчихоод зурагтаа унтраан, хөгжмөө чанга гэгч нь тоглуулаад хэмнэлд нь бүжиж гарлаа. Том саруулхан байшингийн голд бүжих энэ эмэгтэйг харсан хэн бүхний нүүрэнд баярын мишээл тодрох нь гарцаагүй биз. Бүсгүй дууны зарим мөрөн дээр дуучидтай хамт дуулах ажээ.

Амьгүй мэт дүнсийн үзэгдэх хотын төвд байрлах энэ л байшинг залуухан бүсгүй амь оруулж, өнгө нэмнэ. Түүний жавхаалаг нүд хэзээ ч бөхөгүй зул аятай гялтганан үзэгдэнэ. Залуухан бүсгүйн томоогүйтэн бүжих орчыг хаалганы хонхны чимээ хийсгэж орхилоо. Бүсгүй бүжиглэхээ больсон ч дуугаа огт унтраалгүй хаалганы зүг явах ажээ.

Хаалга нээгдэхэд бүсгүйг шуудан зөөгч залуу хүлээн зогсож байлаа.

"Та У Хэжин мөн үү?"

"Тийм ээ, мөн байна."

"Таньд шуудан ирсэн байна. Та үүн дээр хүлээн авсан гээд гарын үсгээ зураад өгөөрэй."

Бүсгүй шуудан зөөгч залуугийн сунгасан цаасан дээр гарын үсгээ зуран хаалгаа эргүүлэн хааж, зочны өрөөнийхөө зүг явахдаа саяхан хүлээж авсан дугтуйгаа эргүүлж тойруулан харна.

"Яасан зузаан эд вэ?" Бүсгүй амандаа ийн бувтнаад, хөгжмийнхөө дууг багасган дугтуйг задалж дотроос нь багцалсан цааснуудыг гаргаж ирлээ. Түүний сониуч зан ихээхэн хөдөлж, басхүү үүн дээр юу байгаа бол гэх бодол дотрыг нь гижигдэж байв.

"Сайн уу, Хэжин аа? Чамдаа энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе!"

"Баярлалаа."

"Хэр урт захидал болохыг хэлж мэдэхгүй ч, чамтай уулзсан өдрөөсөө хойш өдийг хүртэл бичнэ гэвэл нилээн хэдэн хуудас болох нь гарцаагүй биз."

"Эхлээд танилцах хэрэгтэй байх гэж бодож байна. Намайг И Тэюун гэдэг. 1995 оны 7 сарын 1-ий өдөр төрсөн."

"Хөөх, би ч бас энэ өдөр төрсөн шүү дээ. Гэхдээ 1996 он л доо."

"Юу гэж хэлмээр ч юм.. Магадгүй чи надад итгэхгүй байх л даа. Гэхдээ яг одоо миний байгаа газарт 2029 он болж байна. Хэн нэгэн чамаар тоглож байна гэж битгий бодоорой. Чамайг надтай дахиж битгий учраасай гэсэндээ би энэхүү захиаг ирээдүйгээс чамдаа бичин сууна."

"2029 он гэнэ шүү. Хөх инээд хүргэж байх шив дээ. Дуёонд надаар тоглох өөр санаа олдоогүй л юм байхдаа. Тэнэг амьтан. Гэхдээ яах вэ, энэ олон хуудас хөдөлмөрийг чинь уншъя л даа, Дуёон аа."

"2019 оны 7 сарын 1-ий бороо ихээр цутгасан энэ өдөр би хайрт чамтайгаа учирсан юм. Энэ өдөр Солонгост байж боломгүй, гайхалтай зүйл тохиолдсон нь зуны анхны цас байлаа. Гэнэтхэн орсон энэ зуны анхны цас Солонгосчуудыг тэр аяар нь гайхшрал дунд үлдээсэн дээ. Төрсөн өдрөөр минь орсон зуны тэр цас надад энэ өдөр аз авчрах юм шиг санагдуулж билээ. Тэр аз нь наддаа ирсэн хонгор чи минь байсан юм шүү, Хэжин аа.

Найзуудтайгаа уулзаж, залуу хүмүүс юм хойно наргиж цэнгэхээр шөнийн клуб орсон энэ өдрийг өөрийнхөө дурсамжаас арчихыг хүсэхгүй байгаа ч чинийхээ бодлоос арчаад хаях юмсан. Энэ өдөр төрсөн өдрөө тэмдэглэхээр би гараагүй бол хайрт чи минь надтай бус надаас илүү сайн залуутай учраад гэр бүл болж, хүсдэг байсан жаргалтай амьдралаараа амьдрах байсан болов уу?"

"Их тэнэгтэж байх шив дээ, Дуёон аа."

-----------------

Сэтгэгдлээ хуваалцаарай ккк ^^

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongOn viuen les histories. Descobreix ara