14-р хэсэг

101 19 0
                                    

"Дахиад алхаж чадахгүй.. Дахиад би хэзээ ч алхаж чадахгүй.. Хөл дээрээ гишгээд гүйж ч чадахгүй.. Хөлнөөсөө би дахиад юу ч мэдэрч чадахгүй. Энэ аймар мэдээг сонсоод толгойд ийм л бодлууд эргэлдээд, цочролд орчихсон. Бүх зүйлс утга учиргүй санагдана. Хөл дээрээ ч гишгэж чадахгүй юм бол амьд байгаад яах юм бэ?

"Зүгээр дээ. Хоёулаа хөл дээрээ заавал босно." Угаасаа дахиад босч чадахгүй гэдгээ мэдсээр байхад чи энэ үгсийг өдөрт зуу, мянган удаа амны уншлага мэт л хэлнэ. Зүгээр л хоосон үгс. Энэ үгс намайг улам л дордуулаад байсан юм. Хэнтэй ч үг сольмооргүй, хэнтэй ч баймааргүй, ганцаараа л байхыг хүссэн.

Хөшигний завсраар тусах нарны туяаг хөл дээрээ тусгаад, өдөржингөө тэр гэрлийг харж суудаг боллоо, би.

Бид гэрлээгүй хүмүүс ч гэсэн чи манайд амьдрах болсон. Өглөө эртлэн босоод идэх бүх хоолыг минь бэлдчихээд өөрөө ажилдаа явж, орой ядарсан хүн орж ирсэн ч гэлээ цааргалалгүй миний бүх биеийг арчиж цэвэрлээд л... Миний өмнө хүлээх ёсгүй тэр хариуцлагаа чи үүрдэг байсан. Ямар гэрлэчихсэн хүмүүс биш үргэлж намайг халамжилж, удахгүй зүгээр болно гэх хоосон үгсийг хэлэх бүрт чинь багтрах шахам уур хүрдэг байсан ч ил гаргаж зүрхэлдэггүй байлаа.

Хоолыг минь хүртэл аманд халбагадаж идүүлэх чиний төрх. Би хичнээн арчаагүй, өрөвдөлтэй нэгэн болж хувираа вэ? Ингээд л гэнэтхэн хэн нэгний гарт бүх зүйлсээ даалгачих, арчаагүй нэгэн болчих юм гэж яаж санах билээ?

"Залхахгүй байна уу?" Хоолыг минь идүүлэх гээд халбага сунгахад чинь би ийн хэлсэн. Чи хэсэг гацсан ч над руу инээмсэглэн харлаа. Итгэл найдвар өвөртөлсөн тэр харц чинь бөхөөгүй байгаа нь бүр ч уур хүргэх шиг.

"Зүгээр болно оо. Дахиад хөл дээрээ алхахын тулд хоолоо сайн идэх хэрэгтэй." Чи ийн хэлээд хоол сунгахад би шууд л халбагыг чинь цохиж унагаад, ширээн дээр байх хоолыг түлхэж асгав. Цөхрөнгүй харагдах ч завааруулсан зүйлсийг цэвэрлэж зогсох чамайг хараад нүдэнд өөрийн эрхгүй нулимс хурсан ч залгиж орхиод адгийн муухай үгсийг чам руу чулуудаж гарсан.

"Хэдий болтол наад хоосон үгсээ надад хэлж намайг залхаах бодолтой байгаа юм? Би дахиад хөл дээрээ алхаж чадахгүй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон. Өдөр болгон миний бохир заваан зүйлстэй зууралдаж, надтай цагаа үрэх ямар хэрэг байгаа юм? Ямар гэрлэчихсэн хүмүүс биш. Тэр Дуёон руугаа яв л даа. Надад чи хэрэггүй. Бас би хөл дээрээ л зогсож чадахгүй болохоос биш хоолоо өөрөө халбагадаад идэж чадна. Чи намайг улам л өрөвдөлтэй болгоод байгаагаа мэдэж байна уу? Зүгээр л нүднээс минь зайлаад өг."

Чиний нүд рүү эгцлэн хараад хашгичихад алагхан хоёр нүднээс чинь нулимс урсах харагдсан. Би чам руу дахиж харахыг хүсээгүй ээ. Зүгээр л намайг хаяад өөр эрүүл саруул хүнтэй учраасай л гэсэндээ тэр юм шүү. Чамайг л өөрөөсөө түлхэх гэж сэтгэлдээ байгаагүй тэр үгсийг хэлсэн минь тэр."

-----------------------

Сэтгэгдэлээ хуваалцаарай...<3

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now