6-р хэсэг

134 25 1
                                    

Чиний дуртай ертөнц, миний ч дуртай ертөнц.

"Би чамайг маш их санаад байх юм. Чамайг байхгүй болохоор цаг хугацаа яаж, хэрхэн өнгөрч байгааг ч мэдэх юм алга. Хорвоо ертөнц дээр ямар үйл явдал болж өнгөрч байгаа нь ч хамаагүй болчихжээ. Ингээд бодоход чи үнэхээр л миний амьдралыг утга учиртай болгож байсан ганц зүйл нь бололтой.

Урьд өмнө чамгүйгээр цаг хугацаа, өдөр хоногийг яаж өнгөрүүлж, туулж, бүр яаж чамгүйгээр аз жаргалтай байдаг байснаа ч мэдэхгүй юм. Чамайг хажууд минь байхгүй байгааг мэдрэх бүртээ амьсгал ч авж чадахаа больж, дотроо бачуураад үхчих гээд байна.

Чамтай хамтдаа цагийг өнгөрүүлсэн газар бүрээрээ явахаар чинийхээ үзэсгэлэнтэй инээмсэглэлийг олж хараад, сэтгэлд гуниг хуралдах болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Бид болзож эхлээд сар гаран өнгөрсний дараа чи өөрийнхөө очих дуртай газар руу намайг дагуулж явсан. Чи шинжлэх ухаан, сансар огторгуй, гариг эрхэсд дуртай нэгэн байсан. Надаас тэс өөр.. Би энэ зүйлсийг сонирхдог ч үгүй байлаа. Гэхдээ чамтай уулзаад дуртай болсон. Чи минь дуртай юм болохоор надад дургүйлхээд байх шалтгаан байхгүй шүү дээ.

Одон орон судлалын хүрээлэнд орж ирээд чи яг л өөрийнхөө байх ёстой газар орж ирсэн юм шиг л байж билээ. Надад тэнд байх зүйлсийг бүгдийг нь нэгд нэгэнгүй ярьж явахдаа, сансрын хөлөгийн загварын урд ирж зогсоод, гунигтайхан инээмсэглэнгээ багын мөрөөдөл чинь сансрын нисгэгч болох байсан гэдгээ надад хэлсэн. Өөр ертөнцөд, өөр цаг хугацаанд очих нь чиний мөрөөдөл байсан гэж хэлж байсан. Бүр хар нүх рүү ороод цаана нь юу байдгийг харах нь чиний оршин тогтнож байгаа утга учир байж ч мэднэ гэж хэлж байсныг чинь тодхон санаж байна. Гэнэн цагаахан чиний минь мөрөөдөл хичнээн сайхан бэ?

Гэсэн ч ээж, аав чинь зөвшөөрөөгүй учраас чи сансрын нисгэгч болж чадаагүй. Эцэг эх чинь чамайг компаниа удирдаж явах ёстой хүн учраас цагаа дэмий үрэх хэрэггүй гэж багаас чинь хэлж өсгөсөөр байгаад хүсэл мөрөөдлийг чинь үгүй хийсэн ч, чамайг шинжлэх ухаанаас салгаж чадаагүй гэдгээ чи надад тэнд хэлэв.

Чи надад тэр өдөржингөө одон орны тухай, дэлхийн байрлал, тэнхлэгээрээ хэдэн градус налуу байдаг гээд миний сургуульд байхдаа тоож ч сонсож байгаагүй зүйлсийн тухай ярьж байхад, би зөвхөн чиний тэр ярих төрхийг л ажиглаж суусан. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг ярьж байхдаа тэс ондоо болчихдог юм билээ. Чи минь шинжлэх ухааны талаар ярьж суухдаа бодол дундаа бараг л сансарт нисчихсэн юм шиг хөөрчихсөн байсан.

Тэр төрхийг чинь би хэзээ ч мартаж чадахгүй ээ. Гэнэн, дулаахан, мөрөөдөмтгий, бяцхан охин Хэжиний дүр төрхийг би яаж мартаж зүрхлэх билээ дээ? Эргээд энэ төрхийг чинь дахиад ганцхан удаа харах юм сан даа, хайрт минь.. Тэгээд л боллоо."

-----------

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now