11-р хэсэг

103 17 2
                                    

"Бидний хайр дууссан гэж бодтол чиний дуудлагыг авсан даруйдаа би хичнээн их баярласан гэж санана? Хорвоогийн хамгийн жаргалтай мөчөө нэрлэ гэвэл чиний над руу залгасан тэр дуудлага гэж хариулах байлаа. Догдлон, догдлон чиний дуудлагыг авахдаа надад найдвар байгаа юм байна гэж бодоод бараг уйлах шахсан.

"Юу хйиж байна?" Чамайг надаас ийн асуухад өөрийн урд өрөөтэй байх архины шилнүүдийг харчихаад, санаа алдан "Ажлаа хийгээд л." хэмээн хариулж билээ. Бас чамд муугаа харуулахыг хүсэхгүй байсан бололтой.

"Уулзмаар байна уу?" Энэ олон хоногийн дараа чи өөрөө надаас ийн асуусанд гайхаж бас бахдаж байсан. Чиний тэр нинжин сэтгэл, итгэлийг чинь үнэхээр их биширч байсан. Яаж чамайг тэгж гомдоочихоод байхад, тийм муухай үгс хэлсэн байхад хүртэл надаас ингэж асуусан юм бол? Одоо болтол би чамайг бүрэн таниагүй явсан гэдгээ ч ухаарав.

Чамтай уулзахаар болсондоо нялх хүүхэд шиг л хөөрцөглөж, өөрийгөө аятайхан харагдуулах гэж их ч бэлдсэн. Яг л чамтай анх уулзах гэж тэгж их догдолдог байсан үе рүүгээ буцчихсан юм шиг л санагдана. Замаараа чамд цэцэг аваад түүнийгээ барин гүйлээ.

Үнэхээр л чи минь намайг хүлээж байсан юм. Одоогоор биднийг тусгаарлаж буй ганцхан зүйл нь шил байлаа. Чи намайг анзаарч харсан даруйдаа инээмсэглэсэн. Чиний тэр дулаан инээмсэглэлийг хараад бидний өмнөх үе эргээд иржээ гэх бодол төрөн, дахиад чамайг гомдоохгүйн тулд хичээх хэрэгтэй юм байна гэж бодсон.

Рестораны үүдээр яаран ороод чам дээр очих тэр хэдэн алхам бүрэн догдлол дунд. Чи намайг хүлээж авах болов уу, эсвэл зүгээр л бүх харилцаагаа цэгцлэх гэж дуудсан юм болов уу гээд л янз янзын л бодол хөвөрсөн. Гэхдээ би тоохгүй байхаар шийдсэн. Чамтай хамт өнгөрөөх өнөөдрийг жаргал болгож хувиргахын тулд.

Бид өмнөх шигээ удаан ярилцаж суусан. Чи ч бас намайг их санажээ. Магад бид бие биедээ зориулагдсан хүмүүс ч байж мэднэ. Тийм болохоор бурхан биднийг сорилттой нүүр тулгаж байж ч мэднэ.

"Эргээд өмнөх шигээ болмоор байна." Чиний надад хэлсэн энэ үгс.. Үнэхээр их баярлаж байсан. Надад дахиад итгэж байгаад, дахиад намайг хайрлаж байгаад, чиний хайр тийм хурдан дуусчихаагүйд хагартлаа л баярлаж байлаа. Шууд л чамайг чангаар тэврээд, тэр удаан хугацаанд санаж бэтгэрсэн сэтгэлээ дэвтээж билээ. Би чамд хязгааргүй уудам орчлонг хэдэн мянга дахин үржүүлсэн хэмжээнээс ч илүү ихээр хайртай гэдгээ сая л нэг юм ухаарсан.

Дахиад чамтай хамт ярилцах, чиний дулаан гарнаас атгах, над руу хардаг байсан тэр хайр гийсэн харцыг мэдрэх, хамтдаа урьдынх шигээ зугаалах болсон нь хичнээн сайхан гээч. Болдог бол хэмжиж үзүүлэх сэн. Би чамайг ийм их хайрладаг шүү, ийм ихээр санасан шүү, чамтай хамт байхдаа ингэж их догдолдог шүү гэдгээ хэмжээд нэг харуулах юмсан. Тийм бол чи надад дахиж эргэлзэхгүй, магадгүй дахиж гомдохгүй ч байх.."

----------------

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now