3-р хэсэг

164 34 2
                                    

Одод ихээр гэрэлтэх тэр орой бидний анхны үнсэлттэй хамт нисэн одсон.

"Дахиад л хэд хоног чиний тухай бодон эргэцүүлж, зүүд нойрондоо хүртэл тэр бяцхан охинтой уулздаг байлаа. Чамтай дахиад ганцхан удаа таарахыг юу юунаас илүүтэй хүсч, анх таарсан газартаа өдөр бүр очиж хүлээдэг болов. Гэвч чи дахиж тэр газартаа ирсэнгүй.

Мотоциклоо унаад, ардаа үл таних эмэгтэйг суулгаад явах үедээ ч бас би чиний тухай л бодож байсан. Гэтэл чамайг өнөөх эрэгтэй найзтайгаа явж байхыг олж харав. Хичнээн их баярлаж, бас догдолсон гэж санана. Ардаа суулгасан эмэгтэйгээ замын хажууд буулгачхаад чиний хойноос очоод, бас л танилцахыг гуйсан. Даанч танай найз чамайг минь өөрийнхөө араар оруулаад над руу их л дургүйлэхсэн шинжтэй харц шидэлж, юу ч дуугаралгүй чамайг дагуулаад явж билээ. Чи дахиад л алхам бүртээ миний зүг эргэж харж байсан. Яагаад заавал биднийг танилцах гэхээр л янз бүрийн зүйлс саад болоод байгаа юм бэ гэж дотроо бухимдаж байсан сан.

Дахиад л чамтай танилцаж болох боломжоо алдсан болохоор шантарч, чамайг мартахаар шийдлээ. Хэд хоног чиний тухай бодохгүйг хичээж, наргиж цэнгэж явахад чиний тухай бодлын харгуй минь аажим аажмаар жижгирч байв. Дахиж чи надад бодогдсонгүй, түр зуурын шохоорхол байж гэж бодсон минь худлаа байсан юм. Чамтай анх таарсан тэр клубтээ найзуудтайгаа зугаацаж байгаад тайзны голд бүжиглэх чамайгаа би олж хараад дахиад л догдолсон.

Энэ удаад жинхнээсээ.. Жинхнээсээ чамтай танилцах гэж дурлалт чинийхээ зүг алхам алхмаар ойртож очлоо. Одоо хэн ч саад болсон бай чамтай заавал танилцана гэсэн хүсэлдээ бат зогсож, чамд улам ойртож, мөрөнд чинь хүрэхэд чи жаахан халчихсан бүжиж байв. Чи над руу яг тийм юу гэхийн аргагүй харцаар харж, үсээ савчуулж, эрх чөлөө гээчийг мэдэрч байгаа мэт л харагдсан. Тэгээд шууд л бугуйнаас чинь атгаад чамайг дагуулаад гараад ирсэн.

Чи миний гэнэтийн үйлдэлд их гайхширсан бололтой шууд л алгадаад авч билээ. Анх удаа байсан.. Намайг алгадсан анхны эмэгтэй нь чи байсан. "Нэрээ хэлээч." намайг ингэж асуухад чи буцаж орох гэж байснаа түр азнан "У Хэжин" гэж хэлээд буцан дотогш орсон юм даа.

Буцан клуб руу ороод чамайг эрж хайсаар нүдэндээ олж харахад чи ч бас миний зүг харан зогсож байлаа. Тэр үед цаг хугацаа маш удаанаар эргэлдэхтэй зэрэг бидний ойр орчимд бүжих залуусын хөдөлгөөн ч бас удааширч байсан ч зөвхөн чи бид хоёр л хэвийн байсан. Чи над руу, би чам руу хараад цаг хугацааг зогсоочихсон юм шиг. Бие биенийгээ энхрийлсэн харцаар ширтэж байсан. Чиний тэр нүд хичнээн гайхалтай байсан гээч. Түм буман тэнгэрийн оддыг тэр хоёр алаг нүдэндээ багтаачихсан юм шиг.

Би чамдаа тэр үед гүн гүнзгийгээр шунан дурласан юм. Харцаараа чамтай ярилцаж, хамтдаа тэндээс гарч, шөнийн хотоор хоёул хамтдаа дүүлэн нисч, эрх чөлөөтэй гэгч нь зугаалсан. Шөнөжингөө хамтдаа хотыг дээрээс ажиглан сууж, чинийхээ дотор орших тэр л гайхалтай ертөнцөөр бүхэл шөнөжингөө зугаалсан сан. Чи минь хичнээн гайхалтай ертөнцтэй эмэгтэй байсан гэж санана.

Тэр одод ихээр бэлчсэн шөнө бидний гайхалтай анхны үнсэлтийг бий болгож, бидний нэг нэгнээ гэх хайрыг улам илүү бат бөх болгон хувиргаж билээ."

-----------

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now