4-р хэсэг

141 31 1
                                    

Би бол чамаар нэвт өвчилсөн галзуу хүн.

"Бид улам илүү дотносож, хамтдаа илүү их цагийг өнгөрөөх боллоо. Кино үзэж, тоглож, хааяадаа хамтдаа архи уугаад л. Чамтай өнгөрөх хором бүр минь надад тэс өөр шинэ амьдралыг надад өгч байсан юм.

Тэр нэг өдөр би чамайг гэрийн чинь үүдэнд дуудаж гаргаж ирээд үерхэх бодол байгаа эсэхийг асуухад чи толгой сэгсэрсэн. Чамайг зөвшөөрнө гэж итгэж, найдаж, догдолж байсан зүрх сэтгэл минь шаазан аяга шиг хэдэн тийшээ бутран унахыг би мэдэрсэн. Би чамтай учрахаас өмнө ийм мэдрэмж огт мэдэрч үзээгүй, харин бусдад мэдрүүлдэг нэгэн байв.

Хэдий чамаас ийм хариултыг авсан ч гэлээ надад бууж өгөх бодол огт байсангүй. Бидний харилцаанд ч ямар нэгэн өөрчлөлт орсонгүй. Бүх л зүйлс хэвийн байлаа. Хааяа уулзаж зугаалдаг, байнга уулздаг газраа хотыг дээрээс нь харж суудаг тэр мөчүүд бүгд хэвээрээ байв.

Чиний талаар цаг минут тутамд мэддэг болохдоо би яг л адал явдалт ном шимтэн уншдаг байсан тэр бага нас руугаа эргээд очих шиг л болдог. Чи тэр адал явдалт номын хэдэн мянган үгсээс ч илүү миний сонирхолыг татна. Чамаар нэвт өвчилчихсөн аятай галзуу хүн шиг болж хувирах өөрийгөө ч хааяа гайхна.

Би чамтай хамт байх дуртай. Чамаас авдаг тэр мэдрэмжүүддээ бүр ч илүү дуртай. Чиний тэр үзэсгэлэнтэй инээмсэглэл зүрхний минь хаалгыг цөм өшиглөн орж ирчихээд, сэтгэл дотор минь эрх дураараа бүждэг сэн.

Бидний дахин нэг уулзалт болоход чи минь жаахан уучихсан байлаа. Найгаж, гуйвсан залуухан бүсгүй миний зүг хөл алдан алхаж ирээд, энгэрт минь толгойгоо наах тэр үед дотор минь шатах шиг л болсон. "Чи надад таалагдаад байх юм."

Энэ үгийг сонсоод би бүр нисчихсэн. Бурхан минь, чамтай уулзсан мөчөөс хойш мөрөөдөж ирсэн мөрөөдөл минь зөвхөн чамайг л өөрийн болгох байсан юм шүү дээ. Чинийхээ хоёр булбарай хацраас барин, зөөлөн ягаахан уруулыг чинь амталж зогсохдоо энэ бүсгүйг л уйлахгүй юм шүү гэж дотроо хэдэн мянган удаа шивнэн зогссон ч, би чадаагүй ээ.

Чинийхээ хоёр хөөрхөн нүднээс нулимс унагах тоолондоо өөрийгөө адгийн амьтан мэтээр харааж зүхдэг байлаа. Намайг хайрласнаас өөр гэмгүй мөртлөө, бүх л муу муухайг минь чи үүрдэг байсан. Миний гаргасан алдаа бүр чиний минь нэрэнд очиж наалддаг байсан нь намайг дэндүү ихээр өвтгөж байна."

--------------

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now