8-р хэсэг

107 18 1
                                    

Хууралт бас үзэн ядалт чамайг өвтгөж дийлэхгүй юм гэж үү?

"Бид үерхээд жил гаран болж байлаа. Нэг жилийнхээ ойг мартаж орхисондоо чамд жаахан зэмлүүлсэн ч, чи тэгсхийгээд л орхисон. Хааяа чи надад зав гаргахгүй үе, хааяа би чамд зав гаргаж чадахгүй үе бишгүй л олон. Тэр бүхэнд бие биендээ гоморхож хатуурхдаггүй ч яагаад ч юм би чамд жаахан гонсойдог байсан. Хааяадаа чамд би биш чиний хичээл ном, ажил чинь чухал юм шиг л санагдана.

"Өнөөдөр уулзах уу?" Утсандаа чиний дугаарыг хийн залгаад чиний хоолойг сонссон даруйдаа энэ үгийг хэлэхдээ жаахан эргэлзсэн. Учир нь сүүлийн хэдэн сар чи үргэлж татгалзсан хариулт хэлэх болсон юм. Дахиад чамайг чадахгүй гэж хэлнэ гэдгийг мэдэх ч, асуухыг хүслээ. Магад чи зөвшөөрөх ч юм билүү?

"Уучлаарай, үнэхээр амжихгүй нь." Дахиад л татгалзсан хариулт. Сүүлдээ бүр өөрийгөө өрөвдөлтэй нэгэн болж хувирсан мэтээр мэдрэх болсон. Хэзээнээс И Тэюун гэгч томоогүй, өөртөө бүрэн итгэлтэй, юунаас ч айдаггүй залуу ийм өрөвдөлтэй, хэн нэгний аясыг хардаг нэгэн болчихов оо? Би байтугай найзууд хүртэл миний энэ байдалд гайхширч, намайг дорд үзэх болжээ.

Тиймдээ ч чамд жаахан дургүй хүрэх талтай болов. Хэтэрхий өсвөр насны хүүхэд шиг зан гаргаж байгаагаа мэдэх ч, чамд гомдсондоо би дахиж чам руу залгахгүй байхаар шийдсэн юм. Бүх найзууд руугаа залгаж урьд нь яаж хөгжилддөг байсан яг түүн шигээ хөгжилдөхөөр дуртай клуб руугаа явсан. Ухаангүй болтлоо өөрийгөө согтоож, түр зуур ч гэлээ намайг үл тоож тарчлаагаад байгаа чамайг мартах гэж хэдэн хундага дарааллан хөнтөрсөн ч амт нь ч амтагдахгүй, надад бүр үйлчлэх ч үгүй байх нь сонин.

Тэгээд л ууж, идэж явахдаа нүдэндээ их л танил нэгнийг олж харах нь тэр. Үгүй байх гэж дотроо хэдэн мянган удаа үгүйсгэж, дахин сайн нягтлан харав. Үнэхээр л мөн байсан. Чи тэнд байлаа.

Магадгүй чи надаас залхаж эхэлсэн байх. Тэгээд л үргэлж надад завгүй гэх шалтаг тоочих болсон биз. Чи өнөөх найз Дуёонтойгоо их л жаргалтай нь аргагүй инээлдэн бүжих харагдана. Намайг хуурч буй чамайг хараад дотор бачуурч, дургүй хүрэхтэй зэрэг чамайг үзэн ядаж байсан юм. Шуудхан яваад очихыг хүссэн ч, би ч чамаас хариугаа авахыг хүссэн. Хүн надтай яаж харьцана яг тэгж харьцах нь миний баримталдаг үзэл л дээ. Тэгээд л тааралдсан нэг хүүхнээ дагуулаад явчихсан.

Тэр хүүхэнтэй хамт байхдаа ч чиний Дуёонтой хамт аз жаргалтай зугаацах төрх харагдаж, уур хорслыг минь дээд цэгт нь аваачна. Яагаад ч юм өөрийгөө үргэлж хууртагдаж ирсэн өчүүхэн амьтан шиг мэдрэх шиг болж, чиний нүднээс намайг хуурсаны чинь төлөө нулимс унагахыг дэндүү их хүсч байлаа.

Өглөө нь чи миний дугаар руу залгасныг би мэдээгүй л дээ. Бөх гэгч нь унтаж байх хооронд минь чи миний утас руу залгаж, харин тэр дуудлагыг шөнөжин хамт байсан эмэгтэй минь авчихсан байсан. Мэдээж эхэндээ би чамайг яаж хүлээж авах бол гэдгээс айсан л даа. Дахиж уулзаж чадахгүй болох вий, намайг бүр мөсөн орхиод одчих вий гээд л...

Гэхдээ би биш чи эхлээд намайг хуурсан болохоор хэт их айхаа больж, харин ч чамайг мэдсэнд баярлах шиг. Янзыг чинь үзэж буй аятай өдөрхөн тийшээ чиний утас руу залгахад чи аваагүй болохоор сургууль дээр чинь очиж уулзахаар зэхэв. Очсон даруйдаа би чиний хүйтэн харцанд хэдэн мянган удаа сүлбүүлэх шиг л болсон.

"Өө, Тэюун аа. Хооллохоор явах уу?" Чи юу ч болоогүй мэтээр над руу харан инээмсэглэх ч, харц чинь урьдын адил дулаан биш хөндий хүйтэн болсон байлаа. Намайг очсон даруйд цохиж, нүднээсээ нулимс унагах байх гэж бодсон бодол минь замхран алга болсон. Чамайг тэгж хуурчихаад байхад хүртэл чи уйлахгүй юм гэж үү?"

---------------

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now