2-р хэсэг

196 35 3
                                    

Зүрхний минь томоохон орон зайд хадаатай байх жижигхэн охин..

"Тэр өдөр жаахан илүү уусан л даа. Хөгжилдөөд л, зугаацаад л.. Чи мэднэ дээ, төрсөн өдөр ямархуу болдгийг. Найзууд ч уух юмаар шахаж, би ч тэднийг шахаж жинхэнэ утгаараа зугаацна гэдгийг үзүүлж өгсөн дөө. Харин дараа нь нэг танихгүй залуутай муудалцаж, шөнийн клубын гадна зодоон хийх дөхөхөд чи биднийг салгах гэж оролдсон тэр үед би чамайгаа анх удаагаа олж харсан юм. Жижигхэн охин хоёр том залууг зогсоохыг оролдсон нь хэн хүнээс гараад байхааргүй зориг шүү. "Хөөе тэнэгүүдээ шоронд ормооргүй байвал яг одоо боль!" Чи маш чангаар орилж бидний анхаарлыг сарниулж, голоор орж ирж баахан лекц тавьсан гээч.

Архиндаа халсан миний нүдэнд чи минь хичнээн эгдүүтэй харагдсан гэж санана. Анхны харцаар чамдаа би дурласан.. Тэр л зоригтой, айх гэдэг үг үгийн санд нь байдаггүй жижигхэн охинд би чин зүрхнээсээ дурлачихсан. Тэр үедээ мэдээгүй л дээ, надтай муудалцсан залуу танай найз байсныг..

Чи найзыгаа дагуулаад биднээс холдож, цаашлах бүртээ миний зүг харж байсанд би догдолсон ч, харин чи минь хойноос нь очоод найзыг чинь цохиод авах вий гэж айсан гэж сүүлд хэлж байж билээ. Чиний анхны сэтгэгдэлд тийм муухайгаар үлдсэндээ одоо ч харамсдаг шүү. Өөр цаг үед сайхнаар учирсан бол гэж ч их боддог.

Дараа өдөр нь, тэрний дараа өдөр ч бас би чинийхээ тухай л бодсон. Нэрийг нь хэн гэдэг бол? Хэдэн настай бол? Гэр нь хаана байдаг бол? Дуртай зүйлс нь юу юм бол гээд чиний тухай бүр ч гүнзгий мэдэх хүсэл намайг дотроос минь шатааж байлаа.

Төрсөн өдрөөсөө хэд хоногийн дараа чамайг найзуудтайгаа зайрмаг идээд явж байхыг хараад, унаж явсан мотоциклоороо хүний машин шүргэчихээд толгой түрүүгүй загнуулж байсан ч миний харц зөвхөн чам руу л тэмүүлж байсан. Чам дээр гүйж очоод нэрийг чинь асууж, хаа нэг тийшээ авч зугтаагаад өдөржингөө чиний тухай асууж шалгаахыг юу юунаас илүүтэйгээр хүсч байсан тэр мэдрэмжийг одоо ч гэсэн тодхон санаж байна.

Би чам дээр очсон. Чам руу утсаа сунгаад утсаа өгөөч гэж гуйсан. Чи хэдэн минут загнасан залуугаа мартчихсан байсан гээч.. Намайг мартсанд жаахан гомдолтой байсан шүү. "Хэрвээ би чамд утсаа өгчихвөл юугаараа ярих болж байна аа?" Чи ингэж хэлчхээд найзуудаа дагуулаад яваад өгч билээ. Явахдаа хааяа хааяа миний зүг харж инээмсэглэх үед чинь зүрх минь догдолсондоо болоод бараг зогсох шахаж билээ. Тэр жижигхэн эгдүүтэй охин одоо хүртэл зүрхний минь орон зайд томоос том хадаатай байдаг.

Хичнээн их хайрласан гээч, чамайгаа. Хэрвээ хайранд минь далавч байсан сан бол чам руугаа нисгээд үүрд хамтдаа байх байлаа.. Даанч чамайг хайрласан хайр минь чамайг надаас булаагаад аваад явах юм гэж хэн санах билээ дээ.."

---------

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now