~The End~

158 28 5
                                    

"Америкад ажиллаж, амьдарсаар есөн сарыг өнгөрүүллээ. Азаар чамайг гэх бодлууд маань аажим аажмаар багассаар. Энд ирээд нэг сайн бүсгүйтэй танилцсан. Даруухан, ухаалаг, үзэсгэлэнтэй эмэгтэй. Чамайг заримдаа санагдуулахуйц. Зан ааш чинь ч жаахан төстэй болохоор тэр л дээ. Тэгээд аавтайгаа танилцуулахаар хамтдаа Солонгос руу явсан.

Солонгост огт ирж үзээгүй ч миний төлөө Солонгос хэлийг хичээнгүйлэн сурсаар тун мундаг ярьж чаддаг болсон байж билээ. Миний төлөө.. Яг чам шиг. Чи ч бас миний төлөө бүхнээ зориулж, өөрийгөө дайчилдаг байсан сан.

Онгоцноос буусан даруйдаа хамтдаа гэрийнхээ зүг явахад тэр ч, би ч их сандарч байсан. Чиний өмнө буруутай зүйл хийсэн мэт санагдсанд тэр л дээ. Чамайг бодож байгааг мэдсэн гэлтэй чи над руу залгасан. Намайг ирснийг найзуудаас минь сонссон гэх бөгөөд ганцхан удаа надтай уулзмаар байна гэж хэлсэн тул шинэхэн найз бүсгүйгээ гэртээ үлдээчихээд чам руу байдгаараа хурдалж билээ.

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би догдлоод байсан. Яг л анхныхаа болзоонд явж байсан үе шигээ. Чиний царайг дахиад харах гэж байгаадаа битүүхэндээ баярлаж байлаа. Хэр өөрчлөгдсөн бол? Бүр илүү үзэсгэлэнтэй болсон болов уу? Дуёонтой үерхэж байгаа болов уу, эсвэл ганцаараа хэвээр байгаа юу гээд л.. Өөрөө өөр эмэгтэй дагуулж эх орондоо ирчихээд, ичих ч үгүй чамайг ганцаараа хэвээр байгаасай гэж хүсч байсан.

Уулзахаар болсон газар руугаа ирж явахдаа нөгөө талд зам гарахаар зогсож байгаа чамайгаа олж харсан. Гэхдээ би бүр гайхширч орхисон. Зүрх минь цохилохоо болих шиг л санагдаж билээ. Чи ээж болох гэж байв. Төсөөлөө ч үгүй зүйл.

Чам руу нүд салгалгүй харсаар зам хөндлөн гарч, чиний зогсох замын эсрэг талд аажим гэгч нь хүрч ирэхэд хүртэл дотор минь тэр учир битүүлэг мэдрэмж мэдрэгдсээр. Уур хүрсэн үү, чиний өмнөөс баярласан мэдрэмж үү гэдгийг би одоо ч мэддэггүй юм. Дуёон та хоёр аз жаргалтай байгаа бололтой л гэх бодол тэр үед төрж байсан.

Ногоон гэрэл ассаж зугуйхан нэг, хоёр алхмаар над руу ойртох чи намайг улам л балмагдуулна. Чамаас олон асуулт асуухыг хүссэн. Хэзээ хүүхэд чинь төрөх юм? Намайг тийм хурдан мартаад Дуёонтой нийлсэн юм уу? Намайг ганц удаа ч болов санасан уу гээд. Алхам тутамд чинь дотор минь олон асуултууд эргэлдэнэ.

Гэтэл гэнэт хажуугаас чинь хурдтайгаар давхин ирсэн машин чамайг минь.. Бүх зүйл гэнэт болоод өнгөрчихсөн. Сая яг юу болоод өнгөрсөн талаар бодож эргэцүүлэх цаг ч надад өгөлгүй ойр хавийн чинь хүмүүс хашгиралдана. Ухаан санаа минь самуурч, ой тойнд минь гүн гүнзгийгээр хадагдсан энэ үйл явдал.. Одоо ч бодож хар дардаг.

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now