16-р хэсэг

108 22 2
                                    

"Чамгүйгээр өнгөрүүлсэн нэг жилийн хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Ийм байдалтай байвал чамайг мартах нь цаг хугацааны асуудал ч юм шиг. Бүтэн 8 жилийн дурсамж намайг боох аятай сэтгэлийг минь өвтгөдөг байсан ч, бодохгүйн тулд өөрийгөө ажлаар дардаг болсон. Эмч өөртөө ачаалал өгч болохгүй гэсэн ч чамайг бодохгүйн тулд ингэхээс өөр арга байгаагүй. Үгүй бол чам руу гүйгээд оччих гээд байсан юм.

Яагаад ч юм тэр ослын дараагаас би илүү томоожсон юм шиг санагдана. Архи дарсанд нүдээ сохлоогүй, дахиж тэнэг юм шиг хурдлахаа ч больсон. Бүх зүйл хэвийн болсон. Аав үргэлж чиний тухай асуудаг хэвээр. Чам дээр очих бодолгүй байгаа эсэхийг үргэлж асууна. Намайг асарч өнгөрөөсөн тэр хоёр жилд чи аавтай минь дэндүү дотно болцгоосон байжээ.

Хааяа чам дээр очмоор байдаг байсан. Компаний чинь гадна нууцхан очиж, ажлаасаа гарч ирэх чамайг харчихаад буцдаг байлаа. Чиний дулаан инээмсэглэлийг харсандаа баяртайгаар буцдаг байсан. Өдөр болгон чамайг Дуёон гэгч найз чинь авдаг байсан болохоор та хоёрыг болздог болсон гэж гадарлаж байв.

Нэг өдөр чамайг ажлаасаа гарч ирэхийг харж зогслоо. Чи Дуёоны машинд суух гэж байснаа миний зүг рүү харахад сандарсандаа зугтаачихсан. Гэтэл чи араас минь миний нэрийг дуудсаар гүйцээд ирж билээ. Ийм ойрхноос хайртай чинийхээ төрхийг харах нүдэндээ ч итгээгүй. Чи үзэсгэлэнтэй хэвээрээ байв. Үгүй ээ, бүр ч илүү үзэсгэлэнтэй болчихсон байлаа. Боловсорч гүйцсэн жимс шиг л амттайхан уруул чинь нүдэнд минь тусна.

Тэвчихийг хүссэн ч чадаагүй. Чиний тэр зөөлөн уруул дээр үнсэхдээ чамайг хичнээн ихээр санаснаа мэдсэн. Чи ч бас намайг тэр дайтай санажээ. Чиний тэр зөөлөн арьс, дур булаам уруул, алаг хоёр нүд гээд бүх зүйлсийг чинь би санасан байж.

Гүн нойрондоо автан бөх гэгч нь унтах чиний инээмсэглэсэн царайг, харж чадаагүй тэр бүх хугацаагаа нөхөхийн тулд шөнөжин ширтэж суулаа. Ханатлаа харж авчихаад хацар дээр чинь зөөлөн үнсээд гэрээс чинь явсан. Одоо дахиад уулзах шаардлага бидэнд байхгүй байтал би тэвчсэнгүй.

Хэрвээ чи дахиад надтай хамт байвал бас л зовлонд унана шүү дээ. Өмнөх шигээ надаас болж уйлж, надаас болж шаналж, адгийн үгсээр сэтгэлээ сийчүүлэх болохоор өөрийн сэтгэлээ хорин байж би чамайг орхиод явсан. Тэгээд шууд л гадаад руу зугтчихсан. Хэрвээ чамтай ойр байгаагаа мэдрээд л байвал ийм зүйлс давтагдсаар байгаад чамайг тэр чигт нь өөрийнхөө хажууд хүлчих болохоор..."

-------------------

 ~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now