~Intro~

554 43 2
                                    

"Сайн уу, хайрт минь? Чи минь аз жаргалтай байгаа биз дээ? Мэдээж чи минь аз жаргалтай инээмсэглэлээрээ хорвоог өмнөө сөхрүүлж яваа гэдэгт итгэлтэй байна. Чинийхээ үзэсгэлэнтэй инээмсэглэлийг хичнээн их санаж байгааг чи минь гадарлах ч үгүй дээ."

"Чинийхээ дулаан тэврэлтийг, зөөлхөн уруулыг, энхрийхэн харцыг үгүйлж байна. Над руу ширтээд юуны ч тухай юм харцаараа ярилцдаг байсан тэр мөчүүдээ би санаж байна. Хорвоо дээр ганцхан заяах чинийхээ тэр үзэсгэлэнтэй инээмсэглэлийг би хичнээн ихээр дурсаж суугааг хонгорхон чи минь мэдэрдэг ч болоосой."

"Амьдралд минь гэнэтхэн л гарч ирсэн тэр цовоо сэргэлэн бүсгүй намайг өөрчилж, намайг хайрлаж, намайг инээлгэж, аз жаргалд умбуулдаг байлаа. Харин чи минь надаас өвдөлт, шаналал, гомдол гунигийг л хүртдэг байсан. Чинийхээ өмнө гэмшээд ч баршгүй нь."

"Чамайгаа дахиж над шиг ийм мунхаг нэгэнтэй битгий учраасай гэсэндээ энэхүү захиаг чинийхээ байгаа газарт хаяглан сууна. Гуйж байна, үлдсэн амьдралдаа над шиг хог шаартай битгий учраарай хайрт минь. Эцсийнхээ амьсгалыг ирэх хүртэл чамайгаа хайрласан хайраа хэзээ ч чамдаа илгээхгүй гэдгээ андгайлъя."

----------------

Сайн уу? "Танихгүй эрэгтэйн захидал" бичвэрээрээ уулзахад таатай байна. "Танихгүй эмэгтэйн захидал 2" гэж бичих гэж оролдсон ч зарим зүйлсэд ганцхан бүлэг байхад хангалттай байдаг гэдгийг ойлгосон. Шимтэн уншаарай. Бас маш их хайрлаж өгөөрэй. ❤️

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now