15-р хэсэг

101 22 2
                                    

"Өдөр болгон өөрөөсөө чамайг холдуулах гэж адгийн үгсийг шидлэх ч чи тэвчсээр л.. Ямар их тэсвэр, тэвчээр вэ? Чиний дотор яг юу байдаг болоод сэтгэл эмзэглүүлэх үгс хүртэл чамайг надаас холдуулж дийлэхгүй байгаа юм? Чамайг харах бүрийд, намайг халамжлах бүрийд, хүлээх ёсгүй хариуцлагаа миний өмнө үүрэх бүрийд бие сэтгэл минь хэдэн хэсэг тасар татуулж байгаа мэдрэмж төрдөг байсныг чи мэддэг байсан болов уу?

"Тэюун аа, усанд орцгооё." Тэргэнцрийг минь түрсээр угаалгын өрөөнд орж ирээд бүх хувцасыг минь нэг нэгээр нь тайлахад надад хэцүү байсан. Хүн бүрийн хийдэг өдөр тутмын энгийн зүйлсийг хүртэл хийж чадахааргүй тийм л хүн болж хувирчээ, би.

"Чи зүгээр миний нүднээс далд ороод өгч болохгүй юм уу? Би чамайг харахыг ч хүсэхгүй байхад яагаад өдийг хүртэл дэргэд минь байгаад байгаа юм? Би эрүүл хүн биш. Чи насан туршдаа ингэж амьдарч чадна гэж үү?" Сүүлдээ би өөрөө ч цөхөрсөн.

"Хэрвээ чи намайг явуулмаар байгаа бол хөл дээрээ бос. Тэгвэл би чамтай дахиж хэзээ ч зууралдахгүй. Энэ л ганц арга нь." Хөл дээрээ босох нь л чамайг өөрөөсөө түлхэх арга юм бол худлаа ч гэсэн хичээж үзэхээр шийдсэн. Хэрвээ тэгэхгүй бол чи насан туршдаа хөлгүй хүний бохир зүйлсийг цэвэрлэж, хүүхэд шиг л асарч тойглох хэрэгтэй болно. Би чамайг ийм зовлонд унагамааргүй байна.

Бүх эмчилгээндээ хамрагдаж эхэлсэн. Заримдаа хөлийг минь хэдэн мянган зүүгээр сийчиж байгаа аятай өвдөлт мэдрэгдэх ч чамайг өөрөөсөө холдуулахын тулд тэсдэг байв. Дахиад жаахан хичээе, болохгүй байсан ч хичээчихье гэх бодлоор өөрийгөө цэнэглэж, чамайг явуулна гэх бодлоор өөрийгөө зоригжуулдаг байсан.

Ийм байдал бүтэн хоёр жил үргэлжиллээ. Бүтэн хоёр жилийн турш чи намайг асарч тойглосны эцэст би хөл дээрээ босч чадсан. Дахиад хоёр хөл дээрээ алхаж байгаадаа би өөрөө ч итгээгүй. Алхахыг минь харах чиний харц хөлд орж байгаа хүүгээ харж байгаа ээж шиг л санагдаж билээ. Эцэст нь чамайг дахиж зовоохооргүй болсондоо баярлаж байсан.

"Одоо дэргэдээс минь холдох уу?" Урд чинь удаанаар алхаж очоод ийн хэлэхэд чи нулимсаа ханцуйгаараа шувтраад инээмсэглэж билээ. Энэ бүх залхмаар зүйлсийн дараа чиний чин сэтгэлийн инээмсэглэлийг харж чадсандаа баярлаж байна. Бүр үнэхээр их.

"Чи хүсч байгаа болохоор явна аа."

Бүх хувцасаа баглаад үүдэн дээр зогсох чамайг харж зүрхэлсэнгүй. Магадгүй харчих юм бол чамайг үлдээхийг хүсэх байх. Насан туршдаа дэргэдээ үлдээгээд, бөгж гэх гаваар гавлачих байх. Тиймээс чадаагүй. Гэхдээ чи хацрыг минь илсээр миний нүд рүү ширтээд гарт минь хоёр жилийн өмнө чамд өгөх гэж байсан тэр бөгжийг атгуулаад "Баяртай, хайрт минь." гэх гуравхан үгийг хэлээд хаалга хаагаад яваад өгсөн. Дахиад хэзээ ч нээгдэхгүй энэ утга учиргүй хаалга."

--------------------

~send luv 2 u~

Танихгүй эрэгтэйн захидал | TaeyongWhere stories live. Discover now