7. Би бол хаан

2.9K 498 56
                                    

Лаура ийм зүйл сонсоно гэж огт бодоогүй бололтой "Волкан гэнэ ээ? Чи ордноосоо гардаг байсан юм уу?" хэмээн гайхан асуулаа.

Лэе "юу гэсэн үг юм? Би яахаараа болдоггүй юм? Би бол хаан!" гэсээр үл ялиг хөмсөг зангидав.

Лаура харцаа доошлуулан "үгүй ээ нөгөө. . .ордондоо байхаар 
хараагдсан юм байх л гэж бодсон юм" гэсээр чимээгүй боллоо.

Лэе "өөр юу гэмээр байна?" 

Лаура нүдээ бүлтэлзүүлэн "хараалд өртөөгүй бол сайн л биз дээ тийм ээ, эхнэр нөхөр хоёр хоёулаа хараагдсан байвал онцгүй шүү дээ" хэмээн эв хавгүй инээмсэглэв.

Лэе "төсөөлөх чадвар чинь арай 
хурдан ажиллах юмаа. Дахиж миний талаар элдэв зүйл бодоод хэрэггүй шүү" хэмээн анхааруулах мэт хэллээ.

Лаура "олон юм бодохгүй байхын аргагүй хачин амьдралтай юм байж" гэж бувтнасаар чимээгүй болов.

Лэе "за хурдал, явцгаая" гарах хаалга руу явлаа.

Яагаад заавал Волкан руу явж байгааг гайхсан ч ордон дотор гарах эрхгүй сууж байснаас дээр тул Лаура баяртай байлаа.

Волкан бол газрын улсуудыг захирдаг том улс, тийм ч болохоор ямар нэг албан ёсны уулзалтад явна гэж бодож байсан ч Лэеийн үг зөөгч залуугаас бусдаар ямар ч хүн амьтан дагуулсангүй  хөдлөх нь тэр.

Морин тэргэнд сууж явах бөгөөд үг зөөгч залуу жолоог барин явна.

Лэе юу ч дуугарсангүй цонхоор ширтэн явна. Лаура түүнийг сонжин хальт хараад өөрөө өргөн уудам үзэсгэлэнт байгальд сэтгэл татагдсан бололтой цонхоор цээж хэсгээ гарган байгалийн үзэмжийг таална.

Энэ л түүнд дутагдаад байсан эрх чөлөө мэт. . .

Бүтэн өдөржин явсаар нар жаргах дөхөхөд морин тэрэг зогслоо.

Үг зөөгч залуу "дээдсээ хоноглоод явах уу? Харанхуйд явах дэмий байх" хэмээн бөхийхөд

Лэе юм дуугарсангүй толгой дохилоо.

Үг зөөгч тэрэгний хойно ачсан ачаанаас хоноглох майхан хоол унд хийх зүйлсийг буулган бэлдэнэ.

Лаура "Волкан руу очих болоогүй юу? Хоноод явах хэрэг үү? Эзгүй газарт гурвуулаа зүгээр гэж үү? арай дээрэмчин-"

Лэе үгийг нь таслаад "зүгээр болохоор санаа зоволтгүй. Бид аль хэдийн Волканы газар нутагт ороод ирсэн. Гэвч нийслэл хүртэл чамгүй хол зайтай. Том гүрэн шүү дээ. Бас дээрэмчид дайрсанч зүгээр дээ бидэнд хамгаалагч бий" хэмээн тайлбарлаад цонхоор харагдах ойн зах руу гараараа заав.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now