4. Мангас

3.6K 593 73
                                    

Лэе хэт цочирдсон бололтой хэсэг хөдөлгөөнгүй тэврүүлээд төд удалгүй эхнэрээ хүчтэй түлхлээ. Нэлээд хүчтэй түлхсэн болоод ч тэр үү бүсгүй хойш шидэгдэн хана мөргөөд газарт унав.

Өвдөж байгаа нь илт хэдий ч бүсгүй яргалах авиа гаргасангүй. Шүд зуун чимээгүй тэвчих аж.

Гэмтээх зорилготой түлхээгүй ч нэлээд хүчтэй түлхсэн тул бага зэрэг гэмшсэн бололтой нүд нь эргэлдсээр "ч-ч-чи чинь юу хийж байгаа чинь энэ вэ? биед минь зөвшөөрөлгүй хүрэх нь битгий хэл шууд харьцаж ч болохгүй гэж хэлсэн байхаа" гэж загнах мэт өндөр дуугаар хэлэхэд

Бүсгүйн уруул бага зэрэг чичрэн "гэрлэлтээр дүүгийн чинь амьдралыг аварсан биз дээ? бүх зүйл та нарт ашигтай байж болохгүй. Надад ч бас ашигтай байх хэрэгтэй" гэв.

Лэе хөмсөг зангидан "ашиг гэнэ ээ? юу хүсээд байгаа юм? хайр сэтгэл дээр тогтоогүй гэрлэлт байтал арай эр эмийн харилцааг хүсээд-" гэтэл

Бүсгүй түүний яриаг таслан "х-хайр хэрэггүй. . . тэгээд ч байдаг гэж бодохгүй байна. З-Зүгээр л надад ойр байгаач"

Лэе "ойр байх аа?"

Бүсгүй "тийм ээ, шууд утгаараа. . . зүгээр л дэргэд ойр байж туслаач. Тэгвэл би аюулгүй байна"

Лэе "миний ордонд чамд аюул удах нэг ч зүйл байхгүй. Тийм байтал юунаас тэгтлээ айгаад байгаа юм?"

Бүсгүй "мангас" гэх нь тэр.

Лэеийн хувьд огт төсөөлөөгүй хариулт байсан тул нэлээд гайхсан байдалтай бүсгүй рүү харна.

Гэтэл сэтгэл хөдлөл огт байдаггүй мэт хатуу чанга байсан бүсгүйн нүдэнд нулимс цийлгэнэн "Насаараа зугтаж хол байхыг хүсдэг мангас бий. Болдог бол үхчихмээр. Гэхдээ чадахгүй юм. Тэр мангас алс холоос ч намайг олж чадна. Тиймээс л надад ойр байгаач гэж гуйх гэсэн юм. Чи ёсолж очсон нөхөр минь. Чи дэргэд минь ойр байвал тэр мангас намайг яаж ч чадахгүй" гэж хэлэхэд хоолой нь зангирна.

Энгийн бус хачирхалтай шалтаг тоочсон хэдий ч нулимс нь бөмбөрөн өрөвдөлтэй харах бүсгүй Лэеийг хэлэх үггүй болгож орхив.

Юу гэж хариулахаа мэдэхгүй зогсож байсан Лэеийг "гуйж байна" гэх бүсгүйн гуйлт ухаан оруулав.

Лэе "я-ямар мангас юм? би агнаад өгье" гэж хэлэхэд бүсгүй дуугарсангүй чимээгүй нулимс дуслуулан толгойгоо сэгсэрнэ.

Лэе гүнзгий амьсгаа аван "юу ч хэлэхгүй юм уу?"

Бүсгүй "гуйж байна. . . надад ойр байхад л болно өөр юу ч хэрэггүй" хэмээн итгэл тээсэн харцаар түүн рүү ширтэнэ.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now