5. Чиний сонирхол

3.8K 635 67
                                    

Энгийн л нэг өдөр эхэлж байна. Хааны ордны их хуралдай чуулан Батиартын нутаг дэвсгэрт үүссэн асуудал, шийдэх ёстой хэрэг зэргийг хэлэлцэх ба Лэе мэдээж хүмүүст царайгаа харуулсангүй. Урдаа урт том хаалт унжуулан сууна.

Түүний энэ хачин зуршилд аль хэдийн дассан ордны сайд түшмэл өөрсдийн айлтгах гэж ирсэн хэргүүдээ нэг нэгээр нь хэлсээр.

Лэе юу ч дуугарсангүй бүх хүмүүсийг ярьж дуустал чимээгүй суулаа. Хамгийн сүүлд нь өөрийн үг зөөгчдөө хандан асуудлыг шийдвэрлэх өөрийн тушаал зарлиг үгнүүдээ дамжуулна.

Хааны үг зөөгч "Хаан эзэн ийн айлдлаа. Фури тосгоны иргэдэд төрийн сангаас дэмжлэг өгч, байгалийн хүчин зүйлээс болж сүйдэж гэмтсэн орон байрыг бүгдийг нь засаж өг. Шинээр элсэж байгаа цэргүүдийн усан эрдэмд илүү анхаарч усан дотор тулалдах чадварыг нэмэгдүүл. Улсын хилийг манаж байгаа цэргүүдэд амьдрах оромж, байшин зэргийг нийтээр нь барьж өг. Бусад улсын хилээр зөвшөөрөлгүй гарах гэж байгаад баригдсан Батиарт хүмүүсийг төрийн хуулиар хүнд шийтгэ. Мөн манай улсад зөвшөөрөлгүй хөл тавьсан хил зөрчигчдийг тусын улсын эзэн хаанд нь тушааж хэргийг нь хэл" хэмээн Лэеийн тушаалыг нэгд нэгэнгүй хэлж өгнө.

Сайд түшмэд нар нь ч хийх ажлаа аль хэдийн авсан тул бүгд өөр өөрсдийн байх ёстой газар руу явав.

Өнөөдрийн хурал өмнөх өдрүүдээс илүүтэй нэлээд олон цаг үргэлжилсэн болоод ч тэр үү Лаура тэсээгүй бололтой танхимд ороод ирсэн байлаа.

Лэе өмнөх шигээ гивлүүр зүүн үг зөөгчөө дагуулсаар түүний өмнө ирлээ.

Лэе "төрийн хэрэг шийдэж байхад орж ирж болохгүй гэж хэлсэн байхаа?" хэмээн хөмсөг зангидахад

Хааны үг зөөгч "төрийн хэрэг-" гэтэл

Лаура түүнийг түлхэн "одоо чи явж болно, хатны тушаал шүү" хэмээн тушаав.

Үг зөөгч Лэеийн шийдвэрийг хүлээх мэт явахгүй зогсоно.

Лэе "хэн болоод хааны үг зөөгчийг дураараа явуулах гээд байгаа юм?" хэмээн өндөр дуугаар хэлэхэд

Лаура "хатан чинь болохоор явуулах гэж байна. Тэгээд ч үг зөөх ёстой бол түүний өмнөөс би зөөгөөд өгье" гэсээр Лэеийг сугадан үг зөөгчөөс холдон явлаа.

Лэе гараа татаж аван "шаардлагатай гэвэл энэ хорвоо ертөнцийн бүх хүнтэй шууд харьцсан ч яах вэ, харин чамтай бол шаардлагатай байсан ч шууд харьцмааргүй байна. Чамд хамгийн дургүй гэдгийг минь ойлгохгүй байгаа юм уу?" хэмээн зөрүүдлээд амжлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ