14. Лусын дагина болмоор байна уу?

2.6K 437 36
                                    

Анх удаа дүүгийнхээ гэрт ирсэн байж хоноод яв гээд байсан болохоор Лэе Лаура, үг зөөгч гурав Кёнсүүгийн ордонд хоноод явахаар болов.

Лэе Лаура хоёрт тусгай өрөө бэлдэж өглөө. Өрөөний засалт үнэхээр сайхан харагдах бөгөөд том цэлгэр өрөөний голд үзэсгэлэнтэй бяцхан цөөрөм, түүний цаана тухтай том ор болон гэрэлтдэг ургамлаар чимгэлсэн тансаг хийцтэй ширээ сандал ч мөн байрласан харагдана.

Лаура өрөөний үзэмжийг таалан харах зуураа "Газар доор хонох ийм байдаг байх нь ээ, ширтэх тэнгэр байхгүй хэдий ч энэ өрөө үзэсгэлэнтэй юм" хэмээн инээмсэглэсээр Лэе рүү харахад

Лэе "Тийм ээ сайхан өрөө байна. Улс орон бүрд өөр өөрсдийн сэтгэл татам зүйл байдаг шүү дээ. Яг одоо газар доор байгаа ч хангалттай сайхан орчинд байна"

Лаура "Тийм ээ"

Лэе "Нойр чинь хүрээгүй харагдаж байна, ярилцах уу?"

Лаура "Тэгье ээ мэдээж" гэсээр өрөөний голд байх бяцхан цөөрмийг өнгийн харна. Усан дотор байгаа гэрэлтдэг засаг ургамал зэргийн тусламжтай цөөхөм үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.

Түүнийг доош суун цөөрөм рүү ойртоход гэнэт ус дээш өргөгдөн яг л хүн хуруугаараа хүрч байгаа мэт хамарт нь хүрээд буухад нэлээд цочсон байдалтай дээш бослоо.

Үүнийг хийсэн хүн Лэе бололтой чанга инээгээд "Усан доор байх дургүй юм шиг л харагдаад байсан даа. Тийм байж энэ цөөрмийн юу нь чамд тэгж их таалагдсан юм?" хэмээн асуулаа.

Лаура хамраа арчин "Чи байжээ? би зөвхөн Лусын хааныг л ус удирддаг гэж бодож байсан"

Лэе "Би бол Батиарт хүн. Бид газрын болон усны хүмүүс тийм байхад яагаад ус удирдаж чадахгүй гэж?"

Лаура эргээд цөөрөм рүү тонгойн захад нь хэвтээд "Ус үзэсгэлэнтэй л дээ, гэхдээ хягаар нь мэдэгдэхгүй дэндүү том бас гүн болохоор би бага зэрэг айгаад байдаг юм" хэмээн хөнгөн санаа алдсаар ус руу ширтэнэ.

Лэе түүний дэргэд хэвтээд "Айх биш түүнийг мэдрээд үзвэл ус их эелдэг шүү" гэсээр гараа хөнгөн хөдөлгөхөд цөөрмийн ус дээш өргөгдөн яг л илбэх мэт Лаурагын хацрыг зөөлөн шүргэлээ.

Лаура бага зэрэг инээмсэглээд "Тийм ээ эелдэг бололтой"

Лэе түүн рүү ширтэн хэвтэх бөгөөд "Уснаас айдаг байж далайн ёроол хүртэл зориглон явсныг бодоход Кэди болохоос чинь ч аймшигтай зүйл эх газарт байсан байх нь ээ? надтай хуваалцаж болох уу? Үнэндээ би чиний талаар илүү ихийг мэдмээр байна" гэв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now