11. Чиний дэргэд байна

2.3K 465 35
                                    

Үг зөөгчид эвсэл өөр хэн нэгэнд баригдахгүй гэсэндээ Лаура амьсгаа даран зөөлөн алхсаар Лэеийн өрөө харагдах хэмжээнд дөхөж очтол Лэе яг өрөөнөөсөө гарч ирж таарлаа.

Том багана ойр байсан тул түүний ард нуугдан Лэеийг ажиглана. Лэе яг л анх харж байсан үе шиг нь толгойдоо урт гивлүүр зүүн нүүрээ халхлах бөгөөд үг зөөгч залуу түүний ард шадарлан явна.

Харанхуй шөнө ийм байдалтай юу хийх гэж байгаа нь бүр ч сонин байсан болохоор Лаура тэдэнд баригдахгүй чимээгүй бас холоос дагалаа.

Лэеийн араас дагах тусам өмнө нь ирж байсан танил танхим, танил хонгил түүнийг угтав.

Тэрхэн зуур "Инбиньтэй таарсан хонгил" гэж бодоод амжсан ч бүрэн дүүрэн ойлголт төрсөнгүй.

Араас нь дагах боломж хомс болж ирсэн тул алсаас Лэеийг ширтэн зогсоно.

Гэтэл Лэе болон үг зөөгч залуу хамтдаа явсаар өмнө нь Лаураг төөрсөн байхад хүн орилоод байсан тэр өрөө рүү орчих нь тэр.

"Орлиж байсан хүн нь Лэе хэрэг үү?"

"Эсвэл Лэе хэн нэгнийг тамлаад байцаагаад байгаа хэрэг үү?" хэмээн гайхсандаа өөрөө өөртөө шивнэн зогсоно.

Гэтэл түүнийг бүр ч ихээр гайхшруулсан нэг зүйл нь юу ч мэдэхгүй гээд гүрийгээд байсан Инбинь хүртэл тэр өрөө рүү орж байгаа харагдлаа.

Лаура гайхсан даа яахаа мэдэхгүй зогсож байтал төд удалгүй дахин нэг хүн нэмэгдсэн нь Кай байв. Кай дотор орсны дараа тэд хаалгаа хаалаа.

Өрөөний гадаа харуул цэрэггүй... ер нь энэ хонгил, энэ жигүүрт өөр хүн байгаа үгүй нь ч эргэлзээтэй дэндүү нам гүн аж.

Хүн орилж, яргалан дуугарч байсан тэр өрөө рүү Лаурагийн таньдаг бүх хүн ороод хаалгаа хаачихсан нь үнэхээр хачирхалтай.

Тэрхэн зуур түмэн асуулт толгойд нь эргэлдэж айдас, эргэлзээ хослон яах учраа олохгүй олон асуулт дундаа төөрөлдөн зогсож байгаад арай гэж тархи нь шийдвэр гаргав бололтой эргэн тойрноо хүн байна уу? үгүй юу шалгаж алхсаар нөгөө өрөөний үүдэнд ирлээ.

Юу болоод байгааг мэдэх хүсэл их байсан тул эхлээд чих тавин чагнаж үзэв. Гэтэл ямар нэг шашны зан үйл хийгдээд байх шиг ойлгомжгүй хэлээр тарни шиг зүйлийг тасралтгүй уншина.

Юу болоод байгааг нарийн ойлгоогүй ч нэлээд удаан чагнаад тарни уншаад байгаа хүмүүс Кай Инбинь хоёр болохыг хоолойгоор нь танилаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now