9. Ирчихсэн байна

2.6K 461 56
                                    

Лэеийг ийм үйлдэл хийнэ гэж огт төсөөлөөгүй байсан болоод ч тэр Лаура нэг хэсэгтээ л хөлдсөн мэт гацаж орхив.

Байдгаараа бүлтгэнэн түүнийг ширтэх Лаураг Лэе ч бас ширтсээр "яасан бэ? чи л өөрөө ярих түүхгүй байна гэсэн биз дээ?" гэж асуухад

Лаура "ү-үгүй ээ. . . б-биш ээ т-тийм гэх гээд л" гэсээр доош харлаа.

Лэе "гадаа их удаан суулаа шүү дээ, одоо орцгооё" гэсээр Лаурагын гараас хөтлөн дээш бослоо.

Лаура бас л гайхсан бололтой Лэе рүү том харна.

Лэе "нэгэнт л бид гэрлэсэн хосууд. Өөрсдийн ордонд байдаг шигээ хүйтэн хөндий байвал хүн бүгд гайхширч эхлэх байх. Тэгээд ч найзынхаа гэрт зочилж байгаа энэ үедээ бусдад буруу ойлголт түрүүлмээргүй байна. Гэрлээд удаагүй аз жаргалтай хаан гэж харагдахыг хүсэж байна" хэмээн хөнгөн инээмсэглэлээ.

Лаура ч бас инээмсэглээд "ойлголоо тэгвэл аз жаргалтай хосуудын дүрд тоглоцгооё"

Тэднийг байрлах өрөөндөө иртэл өрөө гэрэл муутай бүүдгэр байх бөгөөд өрөөний дэнлүүнүүдийг зэрэг асаадаг олсыг татахад өрөө ч хоромхон зуур гэрэлтэх нь тэр.

Гэрэлтэй болохтой зэрэгцэн өрөөний голд сууж байсан Лэеийн үг зөөгчөөс Лаура Лэе хоёр хэн хэн нь ихэд цочлоо.

Лаура цочсондоо Лэед наалдахад Лэе ч чамгүй цочсон тул хөмсөг нь бага зэрэг зангиран "ямар нэг хэрэг гараа юу?" гэж асуулаа.

Лэеийн үг зөөгч дээш босон толгой бөхийгөөд "цаг болчихсон байна" гэх богино хариултыг хэллээ.

Лэе гайхсан янзтай цонх руу нэг харснаа "тийм байна. Явцгаая" гээд эргээд гарах хаалга руу зүглэлээ.

Лаура "х-хаашаа явах гэж байгаа юм?"

Лэе "чи амар ч бай, үг зөөгч бид хоёрт амжуулах ажил байна" гэсээр гараад явчихлаа.

Лаура бас л гайхсаар үлдлээ. Үнэхээр тааварлах аргагүй хачин хүн шүү. Огт төсөөлөөгүй үйлдэл их хийнэ. Бас хэзээ хаана юу хийх гэж байгаа нь тодорхойгүй. Огцом шийдвэр ихтэй.

Лаура ч цааш гүнзгий бодсонгүй Лэеийн хэлснээр амрах санаатай орон дээр хэвтлээ. Өнөөдөр их сайхан өдөр байна. Яг л хуучин эрх чөлөөтэй амьдрал шиг нь. . .

===================

Хэзээ унтсанаа мэдэхгүй ч нэг л мэдэхэд нам унтчихсан байсан Лаура шөнө дунд сэрэх нь тэр. Гадаа тас харанхуй саран авхай бүдэг бадаг л харагдана. Гэвч хамгийн хачин зүйл нь Лэе эргэж ирээгүй байлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now