17. Хорт хайр

2.5K 412 47
                                    

Лаура яаж ч чадсангүй. Түүний араас ширтсээр үлдэв. . .

Үг зөөгч залуу "Хатныг өрөөнд нь хүргээд тусгай хамгаалалт гарга" гэж хамгаалалтын албаны жанжинд тушаагаад мөн адил Лэеийн араас гарч одлоо.

=======================

Батиартын зүүн далайн бүсийн нутаг. Каяа тосгон.

Лэе болон түүний анагаагч шидтэн, аврагч цэргүүдийн арми тосгонд ирлээ. Зүүн далайн бүс нутагт хөл тавьсан цагаас эхлээд л эзгүй хоосон мэт амьд хүн, амьтан харагдахгүй явсаар хамгийн их хүн бужигнаж байдаг хамгийн том тосгон болох Каяа тосгонд ирэхэд дэндүү үзэсгэлэнтэй энэ тосгон дайны хөлд үрэгдсэн мэт оршуулгын газар болжээ.

Амьгүй болсон лусын хүмүүс, загас хаа сайгүй усанд хөвнө.

Далай доторх ургамал хүртэл хагдран унаж, харахын эцэсгүй өнгө үзэмж муутай болсон байх нь тэр. Зүгээр л диваажин мэт үзэсгэлэнтэй харагддаг хамгийн алдартай хилийн тосгон хэдхэн өдрийн дотор усан доорх там гэлтэй өнгө үзэмж муу, үхсэн хүмүүсээр дүүрэн оршуулгын газар болсон байв.

Лэе урьдчилсан мэдээ сонсоод өөрийн гэсэн төсөөлөлтэй сэтгэлийн бэлтгэлтэй явж байсан ч яг бодитоор өөрийн нүдээр харах мөчид өөрийн эрхгүй гүн цочролд оржээ.

Далай уйлж байна. . . ус аврал ирэн энэлэн шаналах нь Лэед мэдрэгдэнэ. Лэе ч бас тэсгэл алдан сэтгэл нь өвдөнө. Гэвч хаанаас ирсэн ямар тахал болохыг мэдэхгүй тул яах ёстойгоо үл мэднэ.

Дэмий л будлихдаа үхсэн байгаа хүмүүсийг сэргээх гэж оролдоно. Гэвч тэр бурхан биш шүү дээ. Яахан чадах билээ.

Газар бүр рүү явж, хад чулуу, шүр сувднаас эхлээд бүх зүйлийг өөрийн биеэр шинжлэн шалгав. Гэвч мэдрэгдэх зүйл, мэдэгдэх сэжүүр огт байсангүй.

Үхлийн хөндий болсон энэ тосгонд ирээд аль хэдийн хоёр хоног болж. Ганцхан Лэе ч бус бусад мундаг анагаагч шидтэн нар ч элдвийг санаачлан сэтгэж хийгээд амжилт болсонгүй.

Ус уйлсан хэвээр. . . цаг мөч тутамд тусламж хүсэх нь Лэед сонгогдоно. . .

Бүтэх үгүй нь тодорхойгүй ч Лэе байгаа эцсийн найдвараа шавхан нэгэн зан үйлийг эхлүүллээ.

Лэе бол төрөлхийн анагаах хүчтэй, эх газар болон усны ертөнцийн хамгийн гарамгай анагаагч нэгэн. Түүний бие дотроос бүхнийг анагаах гайхамшигт энерги цацарч байдаг билээ.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now