[The end] 20. LIT 🌫

4.1K 517 142
                                    

Лэе нөгөө л хүйтэн бөгөөд ширүүн төрхөө гаргасаар орноосоо босож ирэн "Эла юм байж, гэхдээ чи миний асуусан гол асуултад хариулсангүй. Хааны амрах өрөөнд юу хийж яваа юм?" гэж асуухдаа Лаура руу алхам алхмаар ойртоно.

Лаура юу гэж хариулаа мэдэхгүй байхын дээр хайртай хүн нь өөрийг нь бүрэн мартсан байгаа байдлыг нүдээр харан зогсох үнэхээр хэцүү байсан тул өөрийн мэдэлгүй нулимс нь урслаа.

Лэе "ҮГ ЗӨӨГЧ!! гадаа хүн байна уу?" хэмээн орилоход

Гаднаас Кай орж ирэв.

Кайг ордонд байгааг гайхсан бололтой Лэе том харсаар "Чи энд юу хийж байгаа юм?" гэж асуулаа.

Кай "Бүдүүлэг амьтныг хараад байгаарай, найз чинь ордонд чинь ирж болдоггүй юм уу? зочноо уйлуулчихсан байх шив. Энэ бол Таринкалын хатан. Таринкал Батиарт хоёр худалдаа хийхээр төлөвлөж уулзалт хийж байгаа шүү дээ. Тэгээд л хатан ирсэн хэрэг" хэмээн хэллээ.

Лэе "Худалдаа?? хэзээ вэ? би яагаад юу ч санахгүй байгаа юм?"

Кай "Чи тахал дарж яваад өөрөө тусаад хүнд өвөөд сэрсэн тиймээс санахгүй байгаа байх. Чамайг өвдсөн болохоор би ирж чиний хийж байсан хэлэлцээрийг үргэлжлүүлсэн юм. Үг зөөгч чинь Таринкалын хаантай уулзахаар явсан. Ямар ч байсан холбоотноо уйлуулахгүй байвал зүгээр байх даа" хэмээн бүхнийг эвээр тайлбарлаад өнгөрөв.

Лэе Лаура руу ширтсээр "Чи Таринкалын хатан юм уу?"

Лаура толгой дохин "Т-Тийм ээ, бидний хэлэлцээр дууссан болохоор би ингээд явъя даа" гээд эргэтэл Лэе түүний гараас барин зогсоолоо.

Энэ мөчид Кай Лаура хоёр хоёулаа гайхсан басхүү түгшсэн байдалтай Лэе рүү харна.

Лэе "У-Уучлаарай, чамайг холбоотноо гэж мэдсэнгүй муухай аашилчихлаа. Нэгэнт ордонд минь ирсэн юм чинь өглөөний зоог бариад яв л даа. Би таныг өөрөө үдэж өгье" гэв.

Лаура яахаа мэдэхгүй эргэлзэхдээ Кай руу харахад Кай зүгээр л толгой дохилоо.

Лаура "За" гэж сулхан хэлэв.

Лэе Кай руу харан "Одоо чи улс руугаа буц даа, би сэргэсэн болохоор зүгээр. Ордонд олон зочин байхад дургүйг минь чи мэднэ шүү дээ. Үг зөөгч минь болмооргүй байгаа бол хурдан яв" гэв.

Кай "Муу ааш муутыг хараад байгаарай, найзыгаа шууд л хөөж байх шив. Ойлголоо, зүгээр болсныг чинь харсан болохоор Инбинь бид хоёр буцлаа" гэсээр өрөөнөөс гарлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now