6. Эхнэр болохоор...

3.6K 542 111
                                    

Лэеийн тэврэлттэй хамт Лаура ч хар дарсан зүүднээсээ сэрсэн бололтой нүдээ нээн Лэеийг харсан даруйдаа бяцхан охин шиг л мэгшин уйлж эхэллээ.

Лэе яах учраа олсонгүй. Гараа итгэл муутайхан явуулсаар нурааг нь илбэх зуураа "я-яагаад уйлаад байгаа юм бэ? зүүд байсан шүү дээ. Зүгээр л хар дарсан зүүд. . . одоо тайван байж болно" гэж хэлэхэд

Лаура Лэеийн цээжинд наалдсан чигтээ түүний гар нь Лэеийн цээж рүү зөөлөн цохих ба "хаана байсан юм? би чамаас хэцүү зүйл гуйгаагүй шүү дээ. Чамайг дэргэд минь ойр байгаач л гэж гуйсан. . . чи хаана байсан юм?? намайг тэр тамд айж байхад хаана байсан юм гэж байна?? өөдгүй амьтан. . . амиа хичээгч!" гэсээр одоо ч тайвширч чадахгүй байгаа бололтой уйлсан хэвээр.

Лэе царай илүү санаа зовсон төрхтэй болсон байх агаад "у-уучлаарай, зүүд чинь аймшигтай байсан бололтой. Дараагийн удаа ганцааранг чинь унтуулахгүй" хэмээлээ.

Лаура Лэеийн цээж рүү улам бүр наалдан "би чамаас хайр гуйгаагүй, зүгээр л надад ойр байж бараагаа харуулаад байж байхад болно гэсэн. Аймшигтай байсан. . . маш их айсан. . . хэдийгээр хайр сэтгэлээр гэрлээгүй ч би чиний эхнэр! чиний эмэгтэй шүү дээ. . . " хэмээн хэлэхэд түүний хоолой үнэхээр туйлдсан мэт сонсогдоно.

Лэе "чшш~ тайвшир. . . одоо унт. Энэ удаад би дэргэд чинь байх болохоор чи айхгүй" гэж зөөлөн шивнээд Лаурыг чанга тэвэрлээ.

Лаура тэр даруй унтаж чадсангүй. Уйлахаа ч зогсоож чадсангүй. Чимээгүйхэн нулимс унагаан Лэеийн тэвэрт хэсэг хэвтээд сэтгэл нь хүсээгүй ч бие нь ядарсан бололтой аажмаар нүд нь анилдсаар унтаад өглөө.

====================

Лэе дэргэд нь унтсан болоод ч тэр үү хар дарсан зүүд үргэлжилсэнгүй. Тэр хүн зүүдэнд нь ирээгүй болохоор Лаура маш тайван, маш сайхан амарсан байлаа.

Унтаж амарч эрч хүч орсон тул өөрийн мэдэлгүй инээмсэглэл тодруулсаар нүдээ нээлээ.

Нүдээ нээсэн даруйдаа түүн рүү ширтэн суугаа Лэеийг хараад цочсон бололтой "АААА~ Чөтгөр ав гэж чи юу хийж байгаа юм?" хэмээн орилсоор орноосоо год хийн үрсэх шахан бослоо.

Лэе түүн рүү ширтсэн чигтээ "хамт бай гээд гуйгаад байдаг байж, хамт байхаар яагаад галзуу юм шиг орилоод байгаа юм?" гэж маш тайвнаар асуулаа.

Унтаад сэрсэн тул арзайсан байгаа үсээ гараараа янзлах зуураа "т-тэгэхгүй яах юм, цаг үргэлж зугтаад байдаг хүн өөдөөс ширтээд сууж байхаар чинь хэн ч байсан цочно биз дээ" гэсээр нь нүдээ эргэлдүүлэн өөр тийш харлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now