8. Бүтээхэд болно

2.7K 468 104
                                    

Волканы хаант улс. Канин ордон

Үнэхээр л эх газрыг захирагч хамгийн том гүрэн гэсэндээ хааны ордон нь хүртэл хаалганаасаа эхлээд л нүд булаах олон зүйлтэй. Мөн нүсэр том ордон тэднийг угтлаа.

Лаурагын хувьд анх удаа Канин ордонд хөл тавьж үзэж байгаа тул ийш тийш нүд гүйлгэн, олон зүйлийг сонжин харсаар басхүү бага зэрэг гайхширсан байдалтай алхана.

Ордны хаалганаас тэднийг тусгайлан угтсан хааны илч ордон дотор дагуулан явна.

Лаура "ам дамжин яригддаг шигээ том гүрэн юмаа" хэмээн зөөлөн хэлэхэд

Лэе "уг нь хамгийн сонирхолтой хаант улс манай хаант улс юмсан. Ертөнц дээр манайхаас өөр усан ертөнц, хуурай газар холилдсон улс байхгүй. Гэтэл чи Волканд ирсэн цагаасаа л бүх зүйлийг нь биширч байна" хэмээн нүднийхээ булангаар ихэмсэг харахад

Лаура "угаасаа би усны ертөнцөд дургүй ээ" гэх нь тэр.

Лэеийн нүд томрон "ЮУ??"

Лаура "за зүгээр дээ, гэхдээ танайх ч гэсэн гоёо гоё" хэмээн тайвшруулах гэсэн мэт мөрөн дээр нь хөнгөн цохиход

Лэе "танайх ч гэсэн?? уучлаарай одоо чиний улс юмсан. Чи хатан хаан нь биз дээ?" хэмээн нэлээд чанга дуугаар хэллээ.

Лаура хэлээ гарган "нээрээ тийм л дээ, манай үзэсгэлэнт улс"

Лэе "мөн тийм байхдаа, муу хуурамч амьтан" гэсээр зөрүү харан чимээгүй болов.

Лаура Лэеийг нудраад "гомдчихсон уу? ммм? . . . .на на эмзэг хаан юм уу даа. Одоо дахиж чамайг эмзэглүүлэх үг унагаахгүй ээ" хэмээн мушилзахад

Лэе "ЭМЗЭГ?? бас на на гэсэн үү? би ямар жоохон хүүхэд үү? хэн болчхоод хэнийг эрхлүүлээд байгаа юм?" гэсээр хөмсөг зангидлаа.

Лаура "аашны тулам шүү, ядаж өөр улсад ирсэн аяллаа бодоод инээмсэглээч дээ"

Лэе "инээх юм болоогүй байхад яасан гэж инээх юм?"

Лаура "ммм дада, уг нь инээхээрээ хацар чинь их хөөрхөн хонхойдог юм байна лээ шдээ" гэсээр хацраас нь чимхэхэд

Лэе түүний гар руу цохиод "чи хэт удаан усан доор байснаасаа болоод хуурай газрын синдром дусчихсан юм шиг байна. Үнэхээр хачин аашлаад байгаагаа анзаарсан уу?" хэмээн хачин харахад

Лаура "би хуурай газарт дуртай болохоор л тэр"

Лэе "манай улсад ч бас хуурай-"

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now