18. Баярлалаа

2.4K 422 47
                                    

Лаурагын хоолой зангиран, нүдэнд нь нулимс хурсаар "Үгүй. .. үгүй. . . худлаа гэж хэлээч дээ" хэмээн амандаа үглэсээр шууд гараад гүйлээ.

Замдаа тааралдах хэнийг ч үл тоон гүйсээр өрөөндөө ирэхэд орон дээрээ ухаангүй хэвтэх Лэеийг олж харлаа.

"Үгүй ээ. . . үгүй. . . энэ л биш шүү. Бурхан минь гуйж байна. . . Лэе сэргэ л дээ. Чи чинь анагаах хүчтэй мундаг хаан биз дээ" хэмээн амандаа бувтнан уйлсаар Лэеийн дэргэд очин гараас нь атгахад яг л амьгүй болсон хүн мэт бие нь хөрчихсөн байлаа.

Лаура "Х--Хаан даарчихсан байхад та нар юугаа хийж байсан юм. Т-Тэр зүгээр л даарчихсан. . . тийм ээ даарчихсан" хэмээн өөртэйгөө яриад байгаа, өрөөлтэй яриад байгаа нь мэдэгдэхгүй уйлсаар өрөөнд байх шүүгээнээс хоёр гурван хөнжил гаргаж ирэн давхарлан хучлаа.

Түүний энэ сандарсан, басхүү өөрийгөө сайн хянаж чадахгүй байгаа мэт төрх үг зөөгчийг санаа зовниход хүргэнэ.

Лаура "Энэ өрөөнд байх зүгээр гэж үү? тэр даарчихсан байна. Тэр чинь газар усны хүн биз дээ? усанд байхдаа илүү дээр ч юм билүү. Хамгийн халуун устай газар хаана байдаг билээ? түүнийг усанд оруулах хэрэгтэй юм биш үү?" гээд л ар араас нь асуулт асуух зуураа Лэеийг дулаацуулах гэж хичээж байгаа бололтой гарыг нь атган халуун амьсгалаараа дахин дахин үлээнэ.

Үг зөөгч "Юу болоод байгааг үнэхээр мэдэхгүй байна. Түүнийг усан дотор оруулахаар шатаж байгаа юм шиг халуун биетэй болоод байгаа. Харин уснаас гаргахаар үхсэн хүн шиг л бие нь хөрчихнө. Бид ч бас мэдэхгүй байна" гэхэд

Лаура нулимсаа шудран "БИТГИЙ ҮХСЭН ХҮН ШИГ ГЭЭД БАЙ!! тэр амьд байхад чинь" гэсээр Лэеийн хажуугаар орон хэвтлээ.

Үг зөөгч бас арга мухардсан бололтой тэдэн рүү гунигтай нь аргагүй ширтэн зогсоно.

Лаура Лэед байдгаараа наалдан дулаацуулах гэж хичээсээр.. . .

Лаура үнэхээр бухимдсан бололтой "Та нар ямар нэг юм хий л дээ!! Кай Инбиньд хэл дуулга л даа. Тэд чинь чонон сүлдийг өвлөж төрсөн онцгой хүмүүс биз дээ? тэдэнд бурхны хүч байгаа. Тэд туслах ёстой" гэж хэлээд дахиад л хоолой нь зангиран нүд нь бүрэлзээд эхлэв.

Үг зөөгч "Аль хэдийн хэлчихсэн. Тэд наашаа ирж байгаа байх. Гүнж болон түүний нөхөрт ч хэл дуулгасан"

Лаура "Уучлаарай бүгд миний буруу. . . . уучлаарай" хэмээн уйлсаар Лэеийг улам чанга тэвэрнэ.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now