2. Хатан

4.6K 726 79
                                    

Хааныг нэр устай нь мэдэхээс гадна, хааны ордонд өөрийн гэр шиг дураар байх энэ бүсгүй хааныг чамгүй ихээр цочирдуулж бас эргэлзэхэд хүргэсэн юм.

Лэе хөмсгөө зангидан ширүүн хараад "юу гэсэн үг юм? энэ ямар газар болохыг мэдэж байна уу? тэр тусмаа намайг хэн болохыг мэдэхгүй хэрэг үү?" хэмээн бага зэрэг өндөр дуугаар асуухад

Бүсгүй инээмсэглэн "мэднэ ээ маш сайн мэдэж байна. Чи минийх болох болно. Өөр сонголт чамд байхгүй"

Лэеийн хөмсөг илүү гүн зангираад "юу гэсэн үг юм? би чамайг танихгүй, чи ч бас намайг тийм ч сайн танихгүй гэж бодож байна. Тойруулаад байлгүй шууд хэл. Чамд хэдхэн минут байна. Тэгээд ордны харуулууд ирнэ" хэмээлээ.

Бүсгүй "Тийм ээ чиний зөв, яг ч чи бид хоёрын дундах асуудал биш боловч чамтай шийдсэн нь дээр гэж бодоод ирсэн юм" гэв.

Лэе "ямар асуудал?"

Бүсгүй "үнэндээ бол танай хүргэн чинь миний нөхөр болох ёстой" гэх нь тэр.

Лэеийн царай огцом хувиран "юу? Кёнсүү юу? яагаад?. . . та хоёр сүй тавьсан байсан хэрэг үү? яахаараа та хоёр гэрлэх болчихдог юм? тэгээд ч тэр манай дүүтэй аль хэдийн гэрлэсэн" гэж гайхсан үгс, олон янзын асуултыг ар араас нь тавилаа.

Бүсгүй "би мэднэ, гэхдээ дүү чинь болон хүргэн чинь нэг зүйлийг мэдээгүй"

Лэе "юуг?"

Бүсгүй "Тэд эрдэнэ авахдаа зүгээр л чулууг аваад явсан. Үнэндээ тэр эрдэнэ чинь би"

Лэе бүр ч ихээр гайхсан болохоор уснаас босон дээш өндийгөөд "юу?? тодорхой ярь!"

Бүсгүй "би бол Кэди" гэсээр санаа алдан зөрүү харлаа.

Лэе үнэхээр гайхсан бололтой хэсэг балмагдан үг хэлж чадахгүй байснаа "Лусын ариун сүмийн Кэди гэж үү?"

Бүсгүй чимээгүй толгой дохилоо.

Лэе "Ариун сүмд Кэди байсан гэж үү? тэр сүмд амьд очиж чадахгүй"

Бүсгүй "дүү чинь нөхөртэйгөө амьд очсон биз дээ? тийм байхад яагаад би чадахгүй гэж?"

Лэе ваннтай уснаас гаран бэлхүүсээрээ алчуур уяад үнэхээр бодолд дарагдсан бололтой өрөөнд нааш цааш алхана.

Бүсгүй хэсэг түүнийг ширтэж суугаад "Кэдиг мэдэх байх. Би тэр эрдэнэтэй өөрийн бие сүнсээ холбочихсон" гэхэд

Лэе түүн рүү чухал хараад "одоо эрдэнэ Андрегтэд байгаа. Авсан хүн нь Кёнсүү"

Бүсгүй "чи зөв ойлгосон байна. Тэр хаан эрдэнийг авсан. Тиймээс намайг ч бас авах ёстой. Үгүй гэвэл эрдэнэ хүчээ алдаж эсрэг нөлөө үзүүлэх болохоор дарах ёстой мангасуудаа харин ч улам ихээр өдөөж, танай дүүгийн шинэ хаант улс мөхнө. Бас Кэдитэй нэгдсэн эрдэнийг авна гэдэг өөрөө маш том аюул"

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now